Монгол Улсын хэмжээнд 2017 онд 1.1 сая тонн газрын тос олборлож экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ оны гуравдугаар сарын 29-ний байдлаар 247.3 мянган тонн түүхий тос олборлож, 240.1 мянган тонн тос экспортолжээ. Экспортын орлогын гүйцэтгэл 21.5 хувьтай байна.
Газрын тосны экспортын орлогоос улсын төсөвт 47.7 тэрбумыг төвлөрүүлээд байна. АМГТГ нь улсын төсөвт эхний 3 сарын байдлаар 57.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 61.6 тэрбум төгрөгийг оруулжээ.
В.Бат
Уншиж байна |