Энэ оны III сарын 28-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 45 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 72, Аи-92 автобензин 42, дизелийн түлш 42, ТС-1 онгоцны түлш 25 хоногийн нөөц байна.
Дэлхийн зах зээл дээр III сарын 24-ний өдрийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 385.98 ам.долл /баррель 50.80 ($)/, “WTI” төрлийнх 374.31 ам.долл /баррель 47.97 ($)/ ханштайгаар хаагдсан нь өмнөх долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Brent” түүхий тос 1.85 хувь, “WTI” төрлийн түүхий тос 1.66 хувиар буурсан байна.
Улаанбаатар хотод Содмонгол групп ХХК хамгийн хямд үнээр буюу Аи-92 автобензиныг 1580, Дизель түлшийг 1690 харин бусад компаниуд Аи-92 автобензиныг 1630, Дизель түлшийг 1720 төгрөгөөр борлуулж байна.
ЗАРИМ КОМПАНИУДЫН ЖИЖИГЛЭН БОРЛУУЛАЛТЫН ҮНЭ /Улаанбаатар хотод/ |
|||||
№ |
Компаний нэр |
А-80 /литр/ |
АИ-92 /литр/ |
АИ-95 /литр/ |
ДТ /литр/ |
1 |
"Шунхлай"ХХК |
1 465 |
1 625 |
1 815 |
1 715 |
2 |
"Сод Монгол" ХХК |
1 470 |
1 580 |
1 750 |
1 690 |
3 |
"Магнай трейд"ХХК |
1 480 |
1 630 |
1 820 |
1 720 |
4 |
"Петровис"ХХК |
1 480 |
1 630 |
1 810 |
1 720 |
УБ хотын дундаж үнэ |
1 474 |
1 616 |
1 799 |
1 711 |
Бөөний борлуулалтын хувьд А-80 автобензин 1310-1430, Аи-92 автобензин 1450-1510, Дизель түлш 1470-1590, Орон нутагт А-80 автобензин 1350 -1580, АИ-92 автобензин 1460-1690, Дизель түлш 1500-1820 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Уншиж байна |