Манай улс нүүрсээ төмөр замаар Хятадын Тяньжин хот хүртэл тээвэрлэж эхэллээ. Ингэснээр Монгол Улс нүүрсээ далайн боомтод шууд хүргэх боломж нээгдэж байна. Өмнө нь Хятадын Эрээн хот хүртэл тээвэрлэсэн манай нүүрсийг хятадууд худалдан авч цааш нь үнэ хүргэж зардаг байсан бол одоо өөрсдөө далайн боомтод шууд хүргэж зах зээлд илүү үнэ хүргэх шинэ боломж нээгдэж байгаа юм.
Энэхүү нүүрс ачсан галт тэрэгний анхны цуваа Дорноговь аймгийн Олон овоот өртөөнөөс хөдлөх бөгөөд шинэ чиглэлийг нээх ёслолын арга хэмжээ энэ сарын 23-нд болно. Арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, ЗТХ-ийн сайд Д.Ганбат БНХАУ-ын элчин зөвлөх зэрэг хүмүүс оролцоно.
Уншиж байна |