Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
К.Лагард: Эдийн засаг өсч эхэлсэн ч буруу бодлого үүнийг зогсоож мэднэ
2017-03-20

 
ОУВС-гийн тэргүүн К.Лагард “Дэлхий дахинд өсөлт бий болж байгаа нь сайн хэрэг. Гэвч буруу бодлого энэхүү шинэ өсөлтийн хурдыг зогсоож болохыг анхааруулмаар байна” хэмээн өчигдөр мэдэгджээ.
 
“Их 20”-ийн Сангийн сайд нарын уулзалтын төгсгөлд хэлсэн энэхүү мэдэгдлийнхээ үеэр тэрээр голлох эдийн засаг болсон улс орнууд нэг төвшинд хамтран ажиллах нь шийдвэрлэх гол зүйл гэдгийг сануулсан байна. “Дэлхий дахинд өсөлт сэргэж буй энэ цаг үед бид уулзаж байна. Хэдийгээр тааламжгүй нөхцөл байдал хэвээр байгаа ч манай гаригийн эдийн засаг өмнөх төвшиндөө хүрэхээр эргэж байна” хэмээн Лагард хэлжээ. Ингэхдээ ОУВС-гийн тэргүүн “Их 20”-ийн Санхүүгийн албан тушаалтнууд чөлөөт худалдааны асуудлаар зөвшилцөлд хүрээгүй болон худалдааны хамгаалалтын талаар ямар нэг зүйл дурдаагүй байна.
 
Тэрээр хүчтэй мөнгөний бодлого, санхүү, эдийн засгийн бүтцийн бодлогын шинэтгэл нь дэлхийн эдийн засгийн ирээдүйг зааж өгнө хэмээн хэлжээ. “Дэлхий дахины хамтын ажиллагаа, зөв бодлогын хэрэгжилт бидэнд хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй өсөлтийг бий болгоно. Гэвч энэ бүгдийг багтаасан өсөлтийг нэг л буруу зүйл хийвэл зогсоож болохыг анхаарах цаг нь одоо юм” гэж тэрээр хэлсэн байна.
 
Түүнчлэн АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Д.Трампын худалдааны хамгаалах бодлогод энэхүү уулзалтад оролцсон албаны хүмүүст ихээхэн болгоомжтой хандаж байгаа юм. Учир нь энэхүү бодлого нь АНУ-д орох импортыг багасгах үр нөлөөтэй билээ.
 
Эргэн сануулхад, өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр ч энэ асуудал яригдаж байв. Чангарч буй америк доллар, татварын ачаалал, алдагдсан зохицуулалт, худалдааны бодлого зэрэг нь өнөөгийн сэргэж буй дэлхийн эдийн засгийн томоохон эрсдэл гэж санхүүгийн салбарын лидерүүд үзэж байсан юм.
 
Ам.доллар еврогийн эсрэг сүүлийн 14 жилийн хамгийн өндөр ханшид хүрээд байгаа. Энэ нь Трамп хөрөнгө оруулалт болоод ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх хүчин чармайлт гаргаж эхэлсэнтэй давхцаж байна. Японы Төвбанкны ерөнхийлөгч Харухико Курода АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трампын бодлого, Европын сонгууль нь энэ жил глобал гаалийн татвараар дамжуулан хамгаалах бодлогыг өдөөж, дэлхийн худалдаанд цохилт өгөх магадлалтай хэмээн бас дүгнэж байсныг эргэн санах хэрэгтэй.
 
Мөн тэрээр “Их 20”, Их долоо болоод ихэнх улсууд глобал худалдааг дэмжих чухал үүрэг хүлээсэн. Тийм ч учраас гаалийн татвараар дамжуулан хамгаалах явдлыг багасгахад оролцоотой” гэжээ.
 
Эрэлт буурсаар байгаа энэ үед Хятад улс худалдааны хамгаалсан бодлогын эсрэг байгаа бөгөөд чөлөөт худалдааг дэмжиж буйгаа мэдэгджээ. “Хятад улс бусад улс орнуудтай худалдаа болоод хөрөнгө оруулалтын хамгаалах бодлогын эсрэг ажиллана” хэмээн Ерөнхий сайдын орлогч Зан Гаоли Бээжинд болсон Хятадын хөгжлийн форумын үеэр хэлжээ. “Бид эдийн засгийн даяарчлалд цуцашгүйгээр тэмүүлэх болно. Дэлхийн эдийн засаг өсөлт суларч, худалдааны хамгаалалт нэмэгдэж байгаа гүн шалгуурт явж байна” гэж тэрээр мөн нэмж хэлжээ. Бээжин эрэлт суларч, АНУ-ын худалдааны хамгаалах бодлогоос улбаатайгаар эрсдэлүүд бий болж буйтай эсрэг байр суурьтай байгаа билээ.
 
Өнгөрсөн нэгдүгээр сард Хятадын Ерөн­хийлөгч Си Зиньпин Дэлхийн эдийн засгийн форумд оролцохдоо даяарчлалыг хамгаалахыг санал болгоод Бээжин энэхүү үйл хэрэгт гол үүрэг гүйцэтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
 
ОУВС-гаас энэ жил дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3.4 хувьд хүрнэ хэмээн урьдчилан таамаглаж байна. Тус байгууллагаас өнгөрсөн жил энэ үзүүлэлтийг 3.1 хувь байна хэмээн тэмдэглэсэн байдаг. Харин ирэх жил манай гаригийн өсөлт 3.6 хувьд хүрэх аж.
 
Ж.ЦОГЗОЛМАА
 

 

Shuud.mn
Сонин хачин