Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Торонтогийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллана
2017-03-14

 

Канадын Торонто хотноо болсон Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ны чуулга уулзалтын үеэр Монголын төлөөлөгчдийг Торонтогийн хөрөнгийн биржийн Олон улсын бизнесийн хөгжлийн газрын захирал Роберт Петерман, Үнэт цаасны зах зээлийн газрын захирал Унгад Чадда нар хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтад Монгол Улсыг төлөөлж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, УИХ-ын гишүүн А.Ундраа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай болон бусад төлөөлөгчид оролцов.

 

Уулзалтын үр дүнд МХБ болон Торонтогийн хөрөнгийн бирж давхар бүртгэлийн үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болжээ. Манай улсын хувьд Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар давхар бүртгэлийн үйл ажиллагаа эхлүүлэх хууль эрхзүйн орчин нээгдсэн хэдий ч, өнөөдрийн байдлаар энэхүү боломжийг ашигласан хувьцаат компани байхгүй байна.

 

Торонтогийн хөрөнгийн бирж нь зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд 9-р байрт бичигддэг томоохон бирж юм. Тус биржид нийт 3,278 бүртгэлтэй компани байгаагаас ихэнх нь уул уурхай, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд байдаг байна.  2015 онд Торонтогийн хөрөнгийн биржээр дамжуулан нийт 57.7 тэрбум канад долларын санхүүжилт босгосон байдаг.

 

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Erdene Resource Development Corporation”, “South Gobi Resources”, “Turquoise Hill Resources” зэрэг 11 компани бий аж. Дээрх хамтын ажиллагаа эхэлснээр эдгээр компаниудыг МХБ-д давхар бүртгэн, дотоодын хөрөнгө оруулагчдад үнэт цаасыг санал болгох бүрэн боломжтой юм. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Shuud.mn
Сонин хачин