Энэ оны нэгдүгээр сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 33.6 хувиар буюу 177.4 сая ам.доллараар өсч 705.7 сая ам.долларт хүрчээ. Үүнд экспорт 30.2 хувиар буюу 99.4 сая ам.доллараар, импорт 39.2 хувиар буюу 78.0 сая ам.доллараар өссөн нь нөлөөлжээ. Тухайн хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 151.4 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 21.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм.
Нийт бараа эргэлтийн 68 хувь буюу 479.7 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 11.9 хувь буюу 84.3 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 36.1 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 58.8 хувиар өссөн байна.
В.Бат
Уншиж байна |