Монгол Улсын Сангийн яам, Монголбанк нь Олон Улсын Валютын сангийн төлөөлөгчидтэй хөтөлбөрт хамрагдах хэлэлцээр 2017 оны 2 дугаар сарын 1-нээс 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. Хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс ОУВС-тай хамтран “ Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болоод байна. Уг хөтөлбөр нь гурван жилийн хугацаатай бөгөөд энэ хүрээнд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох ба олон улсын байгууллагууд хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал, төлбөрийн тэнцэлийн зориулалтаар авч ашиглана.
Хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөлүүдийг тохиролцсоны дагуу Монголбанк инфляцийг нам тогтвортой түвшинд хадгалах мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, Төв банкны засаглалыг сайжруулах, валютын ханш макро эдийн засгийн суурь хүчин зүйлстэй нийцтэй уян хатан тогтох, төсвийн шинж чанартай хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байх зэрэг бодлогын арга хэмжээ авахаар тусгав. Тиймээс Монголбанк 2018 оноос “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр”-ийг Засгийн газарт шилжүүлэхээр болж, зээлийн үндсэн төлбөрийг Төв банк, зээлийн хүүг Засгийн газар хүлээн авах нь зөв гэж ОУВС зөвлөв.
Мөн санхүүгийн салбарын тогтвортой байдал, санхүүгийн зуучлалын үр ашгийг тодорхойлох үүднээс банкуудын активын чанарын үнэлгээг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэж, уг үнэлгээг үндэслэн санхүүгийн салбарын тогтвортой, үр ашигтай тогтолцоог бэхжүүлэх арга хэмжээг авахаар болов.
Уншиж байна |