Өчигдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны 2017 оны эхний тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс 1 дүгээрр сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2017 оны 2 дугаар сарын 18-ний 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 7,182,740 баримт хамрагдав.
Сугалаагаар
· 4 сая төгрөгийн 3
· 500 мянган төгрөгийн 74
· 100 мянган төгрөгийн 726
· 20 мянган төгрөгийн 7224 баримт тохиролд таарч, нийт 7259 иргэн азтан боллоо. Харин супер азтан тодорсонгүй.
Уншиж байна |