БНХАУ-ын Засгийн газар Төв болон Зүүн өмнөд Азийг бусад бүс нутгийн орнуудын өргөн хүрээг хамарсан дэд бүтцийн салбаруудад хөрөнгө оруулалт хийх, эрчим хүчний хөгжил, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой “Торгоны зам сан” байгуулсан байна.
Одоогийн байдлаар “Торгоны зам сан”-гаас эхний ээлжинд 40 тэрбум ам.долларын санхүүжилтийг далайн боомт, төмөр зам болон бусад объектуудыг барих ажилд зориулахаар төлөвлөөд, эхний төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлж эхэлжээ.
Эдийн засгийн коридорыг байгуулах хөтөлбөрийн хүрээнд нийт 32 төслийг хэрэгжүүлэхээр тусгаснаас 13 нь дэд бүтцийн салбар, үүнээс 8 нь төмөр замтай холбоотой төсөл байна.
Уншиж байна |