Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн замыг барьж дуусгана
2017-01-26

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэ сарын 16-17-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо “Торгоны замын ач холбогдол” нэгдсэн форум болон “Монгол, Хятадын хөрөнгө оруулалтын уулзалт”-д Монголын талын төлөөлөгчдийг ахлан оролцсон талаараа өнөөдөр мэдээллээ. Тус ажлын айлчлалын бүрэлдэхүүнд Шадар сайдын ажлын алба, ГХЯ, ЗТХЯ, СЯ, ХХААХҮЯ, УУХҮЯ, МХЕГ-ын холбогдох удирдах ажилтнууд, төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжиүүдийн нийт 80 гаруй төлөөлөл оролцсон байна.

 

            “Монгол, Хятадын хөрөнгө оруулалтын уулзалт”-д Монголын талын төлөөлөгчид яам, газрын чиглэл бүрээр танилцуулга хийж, санал солилцож, хоёр талын уулзалтууд хийсэн байна. Тус хуралдаанд оролцох үеэр сайд Д.Ганбат БНХАУ-ын “Торгоны зам сан”-гийн ерөнхий захирал Ван Яньжи, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Хөрөнгө оруулалтын газрын ерөнхий захирал И Пан нартай хоёр талын уулзалт хийжээ. Ингэхдээ зам, тээврийн салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцож, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулсан байна. Тухайлбал, Хөөт-Бичигт, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр зам болон авто замуудынхаа бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг танилцуулжээ.

 

            Энэ хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинэчлэн өргөтгөж, 4 эгнээтэй, цемент бетон хучилттайгаар барьж байгуулах, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн Азийн авто замын сүлжээнд холбогдсон АН-3 чиглэлийн авто замыг барьж дуусгах зэрэг зорилтыг тавиад байгаа аж. Мөн 2020 он гэхэд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдоогүй аймгуудаа холбох зорилт тавьсан талаараа тэрбээр онцлов. Энэхүү дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдээ бага хүүтэй, урт хугацаатай санхүүгийн эх үүсвэрээр урагшлуулах шаардлагатайг Сайд Д.Ганбат мэдээлэл хийх үеэрээ онцолсон юм.

 

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зам, тээврийн салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн. Мөн “Торгоны зам сан”-тай  хамтын ажиллагааг эрчимжүүлэх, боломжтой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор хоёр талын мэргэжилтнүүдийн уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар талууд харилцан тохиролцсон” хэмээн хэллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
бухамдагч:
энэ хавар эхлэхгүй юм бна, ингээд байвал юунд хүрдэгийг хүзүүгүйн явдал харуулж байна шүү бэлээхэн, сайдын сэнтийд залрагч аа
2017-01-28
Зочин:
Hognii zam
2017-01-26
Зочин:
Tuushtai togtvortoi
2017-01-26
зочин:
үлгэрийн далай
2017-01-26