Ашигт малтмал газрын тосны газраас 2016 онд хийсэн ажлын тайланг танилцууллаа. Тус газар 2016 онд улсын төсөвт нийт 183.3тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Тодруулбал:
Ашигт малтмалын газраас 2016 онд Монгол банкинд 18.51 тонн алт тушаажээ. Монгол банкинд тушаасан алтны мэдээнээс үзэхэд 2015-2016 онуудад алт тушаалтын хэмжээ өсөлттэй гарсан байна. Харин 2016 онд 35,8 сая тонн нүүрс олборлож, 34 сая тонн нүүрс борлуулж, 25,8 сая тонн нүүрс экспортложээ. 2016 онд нүүрсний нөөц 1.2 тэрбум тонноор нэмэгдсэн байна. Монгол Улсын хэмжээнд хүрэн нүүрсний 21 уурхай, чулуун нүүрсний 32 уурхай үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн оролцоотой 6 компани үйл ажиллагаа явуулж байна.
Харин Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улс 2020 он гэхэд алтны олборлолтыг жилд 25 тоннд хүргэх төлөвлөлтийг үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан.
Монгол Улс 2014 онд 1.3 сая тонн, 2015 онд 1.1 сая тонн, 2016 онд 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн байна. Нийт хэрэглээний 94 хувийг ОХУ, 2 хувийг БНХАУ, 4 хувийг бусад улсад тус тус импортложээ. 2016 оны долоодугаар сараас төгрөгийн ханш огцом суларсан, арилжааны банкны зээлийн хүү нэмэгдсэн, шатахууны хил үнэ өссөн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан үнэ өсөх нөхцөл бүрдсэн тул автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг бууруулсан ажээ. Улсын хэмжээнд ердийн хэрэглээний 48 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А 80 автобензийн 53, Аи-92 автобензин 44, дизелийн түлш 53, ТС-1 онгоцны түлш 44 хоногийн нөөцтэй байгаа ажээ.
Улсын хэмжээнд 3580 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна
Улсын хэмжээнд 3580 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Үүнээс тусгай зөвшөөрөл 2022 ашиглалтын зөвшөөрөл 1558 байгаа аж. Нийт нутаг дэвсгэрийн 8.9 хувьд ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгогдсоноос 8 хувийг хайгуулын, 0.9 хувийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэлж байна.
Засгийн газрын энэ сарын 25-ны хуралдаанаар сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох боломжтой 1.6 сая га талбайн солбилцлыг тодорхойлсон. Энэ зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох юм. 2015-2016 онд нийт 574.9 мянган га бүхий 97 талбайд хойш хайгуулын 39 тусгай зөвшөөрлийг олгоод байгаа ажээ.
Ашигт малтмал газрын тосны газраас 2017 онд 232.6 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Үүнд:
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |