"Транспэрэнси интернэшнл" байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын авлигын индексийг гаргадаг. Олон улсын 2016 оны авлигын индексийг энэ өдрийн 11.00 цагт дэлхий даяар нэгэн зэрэг зарлаж буй юм. Манай улсад "Транспэрэнси интернэшнл" байгууллагын монгол дахь салбар "Транспэрэнси интернэшнл-Монгол" байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяр, Нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайхан нар судалгааны дүнг танилцуулав.
Энэ жилийн судалгааг тэргүүлсэн буюу авлигагүй улсаар Дани, Шинэ-Зеланд, Франц нэрлэгдсэн бол хамгийн сүүлд Сомал улс, Бүгд найрамдах ардчилсан Солонгос улс, Афганистан зэрэг орон бичигдсэн байна. Зуун оноо авбал авлигагүй, тэг оноо авбал авлига ихтэй орны тоонд багтдаг. Дани улс 90 оноогоор жагсаалтыг тэргүүлсэн бол Сомали улс 10 оноогоор жагсаалтын сүүлд бичигджээ.
Манай улсын хувьд авлигын индексээр 2015 онд 39 оноогоор 168 орноос 72 дугаар байр эзэлж байсан. Харин 2016 оны индексээр 38 оноогоор 176 орноос 87 дугаар байр эзэлжээ. Өөрөөр хэлбэл оноо нэгээр нэмэгдэж, 15 байраар хойш ухарсан байна. Оноо нэгээр нэмэгдсэн ч өмнөх жилүүдийн оноотой харьцуулахад ижил түвшинд байгаа нь авлигын асуудал хэвээр буйг илтгэж байгааг эдийн засагч Д.Жаргалсайхан хэлж байна.
Авлигын индексийг тогтоодог олон улсын 9 байгууллагаас манай улсад үнэлгээ өгчээ. Тухайлбал, 129 орны менежмент индекс ба статус индексийг 17 шалгуурын 52 асуултаар үнэлдэг олон улсын байгууллага:
Энэ мэтчилэн хараат бус олон улсын байгууллагууд төсвийн зарцуулалт, түүнийг зарцуулж буй хүмүүсийн хариуцлага хүлээж буй байдал, төрийн албан хаагчдыг хэрхэн шалгаруулж ажилд авч байна вэ зэргийг харгалзан үзэж манай улсын авлигын индексийг 32-47 оноогоор үнэлсэн байна.
Авлигын индексээрээ манай улс Ямайк, Панам, Замби, Колумб, Индонез зэрэг орнуудтай ижил түвшинд очжээ. Энэ нь авлигын асуудал маш ноцтой түвшинд хүрээд буйг харуулж байгаа талаар "Транспэрэнси интернэшнл-Монгол" байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяр хэлж байлаа.
Мөн тэрбээр энэхүү зарлаж буй авлигын индекс нь Монгол улсын АТГ-ын үйл ажиллагааг үнэлж дүгнэж буй хэрэг биш. Олон улсад монгол улсын авлигын индекс аль түвшинд үнэлэгдэж буйг танилцуулж буй явдал гэдгийг онцолсон юм.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |