Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2017 онд шинээр худалдан авах машин техник, компьютер, тавилга, конторын засвар, бусад хэрэглээний зардлыг танаж, 8.5 тэрбум төгрөгөөр хэмнэхээр болжээ. Таналт хийснээр барилга байгууламжийн их засвар 6.02 тэрбум төгрөг, шинээр автомашин худалдан авах болон түүний засвар үйлчилгээнд 1.4 тэрбум төгрөг, компьютер техник хэрэгсэл авахад 545 сая төгрөг, тавилга, эд хогшил авахад 556 сая төгрөгийг хэмнэсэн байна.
В.Бат
Уншиж байна |