Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
ОХУ-тай хийсэн худалдаа 14.7 хувиар буурчээ
2017-01-24

Өнгөрсөн оны 12 сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар буюу 191.5 сая ам.доллараар буурч 8275.3 сая ам.долларт хүрсэн. Үүнд импорт 11.6 хувь буюу 439.6 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ. Тухайн хугацаанд экспорт 5.3 хувиар буюу 248.1 сая ам.доллараар өссөн ч импортын бууралтыг давж чадаагүй байна. 

 

Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 1559.4 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 687.6 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм.  Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл нийт бараа эргэлтийн 59.5 хувь буюу 4923.4 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 11.3 хувь буюу 936.2 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 6.4 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 14.7 хувиар буурсан байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин