Энэ оны эхний 11 сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 4.9 хувиар буюу 381.3 сая ам.доллараар буурч, 7356.3 сая ам.долларт хүрчээ. Үүнд экспорт 0.8 хувиар буюу 33.8 сая ам.доллараар өссөн хэдий ч импорт 11.9 хувиар буюу 415.1 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ.
Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 1197.1 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 448.8 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм.
Нийт бараа эргэлтийн 60 хувь буюу 4415.4 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 11.3 хувь буюу 834.6 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 8.6 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 16.8 хувиар буурсан байна.
В.Бат
Уншиж байна |