Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
49 хувийг авахаас өмнө ба хойно
2016-11-23

Монгол Орос хоёр улс Эрдэнэт үйлдвэрийг 50:50 хувиар эзэмшдэг байхад 1992 онд шадар сайд Да.Ганболд тэргүүтэй Засгийн газрын баг олон удаагийн хэлэлцээрийн үр дүнд нэг хувийг Монголдоо авчирсан. Ингэснээр манайх давуу эрхтэй болж, гүйцэтгэх захирлаа томилох тийз өвөрлөж байлаа. Тэр цагаас хойш Эрдэнэт үйлдвэрийн эзэмших хувийг нэмэгдүүлэх талаар огт хөндөлгүй өдий хүрсэн.

 

Өнөөдөр зуун хувь монголын талд авчихсан хойно буруутган чичилж байгаа улстөрчид өмнө нь яагаад чимээгүй байв. Ардчилсан парламентын түүхтэй хамт нэр нь бичигдэж яваа Ц.Нямдорж яагаад өмнө нь Монголын талын эзэмшлийг 70, 80 хувьд хүргэх талаар ганц үг ганхийгээгүй юм бэ. Эрүүл нийгмийн төлөө, Монголынхоо төлөө хэмээн цээжээ дэлддэг Ж.Батзандан хоёр ч удаа эрх барих дээд байгууллагад сонгогдсон байж, яагаад Эрдэнэтийн хувийг эх орондоо авчрах талаар оройлон хөдлөөгүй юм бэ. Хорь гаруй жил улстөрд эрх барьж явсан зүтгэлтнүүд яагаад Эрдэнэтийн баялгаа дангаараа хүртэх талаар санаа тавиагүй юм бэ.

 

Харин одоо нэгэнт манайх болсон хойно уухилан дайрч, өөрийн хүнээ шургуулахаар тал талаас нь ноцож буй улстөрчдийг харахад ой гутам. Тэд хэний эрх ашгийг дээдэлж, хэрхэн ажиллаж ирсэн нь цагаан дээр хараар бичсэн мэт тодорхой. Ард түмэн популистуудын мөн чанарыг хэдийнэ ойлгодог болсон. Хэнийх нь зөв, бурууг ялган дүгнэж чадна. Мөн хэнд итгэж, хэнд итгэхгүйгээ мэднэ. Харамсалтай нь олон нийтийн хандлагыг үл ойшоон Эрдэнэтийг тойрсон хэрүүл үргэлжилсээр. Номхон тэмээ ноолоход амар гэгчээр Оросын тал эзэмшдэг байхад “гөлөг мэт байсан” улстөрчид зуун хувь Монголынх болонгуут хувааж идэх сэдлээр талцан дайрч байгааг дээрэлхүү зан гэх үү, юу гэх вэ?

 

Ш.Соёмбо

 

Shuud.mn
Сонин хачин
цаг хугацааны хайч байнаа гэж.:
соёмбо гэж хүн жунай мангасаас айсан эсвэл м.э, цэ 2 оос юм авсан.
2016-11-23
зочин:
Адгийн муу дарга нараа долгиносон тэнэг монголууд бас хууль ярих санаатай
2016-11-23
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-23
ГЕОЛОГИЧ:
1996-2000 ОНД ЗАСГИЙН ЭРХ БАРЬЖ БАЙСАН АН НАМЫН ЭНЭ СЭДВИЙГ ХӨНДӨСНӨӨС ЗАСГИЙН ГАЗАРАА УДАА ДАРАА ОГЦРУУЛЖ БАЙСАН ЮМ ШҮҮ. ЭНХСАЙХАН, НАРАНЦАЦРАЛТ ЭНЭ СЭДВЭЭР ОРОСЫН ЕРӨНХИЙ САЙДАД 1 ЗАХИА БИЧЭЭД Л , АМАРЖАРГАЛ НАР ХАМГИЙН СҮҮЛД НЬ ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ДУГУЙХАН БАЙЖ БАЙГААД ХУГАЦАА НЬ ДУУССАН. БАТЗАНДАН ЗЭРЭГ НЬ САЯХАНЫ ХҮМҮҮС ҮҮНИЙГ ЯАЖ СЭДЭХ БИЛЭЭ. ӨНГӨРСӨН ЯВДАЛАА БҮҮ МАРТ!
2016-11-23
Zochin:
Harin tiim.
2016-11-23
Nam bus irgen:
Harin tiim. Avch bolno shudraga l baitsgaaya l daa.
2016-11-23
Зочин:
Монголд ирсэнд буруутгаагүй. Харин арга нь буруу луйвар болсон гээд байна.
2016-11-23