Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Монголын эдийн засаг богино хугацаанд тогтворжино
2016-11-19

Засгийн газар, Монголбанк хамтран мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд Монгол Улсын зээлжих зэрэглэл шат буурсан хэмээн мэдэгдсэн нь бодит байдалтай нийцэхгүй байгааг дурджээ.

 

 

Тус мэдэгдэлд: 

 

Зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдийз байгууллага 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг шатлал бууруулсныг бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байна. 

 

Монгол Улсын Засгийн газар, Монголбанк эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Улсын Их Хурал (УИХ)-аас Монгол Улсын 2017 оны төсөв, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж батлаад байна. Батлагдсан төсвийн дагуу ирэх оны төсвийн алдагдал ДНБ-ий 9.1 хувь буюу 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 2 дахин буурахаар байна.

 

УИХ-аар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийг хэлэлцэж байна. Тус хөтөлбөр нь богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах, дунд хугацаанд өрийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн бүтцийг олон тулгуурт болгоход чиглэсэн. Хөтөлбөрийн хүрээнд эдийн засагт ач холбогдолтой томоохон төслүүдийн үйл ажиллагааг ойрын хугацаанд эрчимжүүлэхээр тусгасан.

 

Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээлийн үнэ өсч, гадаад худалдаанд эерэг хандлага гарч эхэлсэн нь дээрх бодлогын арга хэмжээний үр дүнг сайжруулахад эерэг нөлөө үзүүлэх юм. 

 

Үүний зэрэгцээ Засгийн газар болон Монголбанкнаас Олон улсын валютын сан (ОУВС)-гийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх хэлэлцээрийг үргэлжлүүлж байгаа бөгөөд ОУВС-гийн ажлын хэсэг урьдчилсан байдлаар энэ оны 12 дугаар сард Монгол улсад ирж ажиллахаар байна. Засгийн газар бусад олон улсын санхүүгийн байгууллагуудтай улсын төсөвт санхүүгийн дэмжлэг авах талаар үр дүнтэй хамтран ажиллаж байна. 

 

Эдгээр шат дараалсан арга хэмжээний үр дүнд Монгол Улсын эдийн засаг богино хугацаанд тогтворжиж, цаашдын төлөв эерэг болохоор байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
mongol orond oroogui ediin zasag taamgaar yavdag
2016-11-20
Зочин:
УИХ. Засгийн газар хоёр хамтарна ажиллаж байж энэ улс орныг эдийн засгийн хүндрэлээс гаргаж эдийн засагийг богино хугацаанд тогтворжуулна.
2016-11-20
Зочин:
uursdiigoo horlood baigaa MAHgaruud daa. ingelee geed yaah uu?!
2016-11-19
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-19
sain naiz:
udahgui tanai uls manai eh gazart negd vaa naizuu daa ta nart hun tereg zar vaa ter ih zoos olno shuu
2016-11-19
Зочин:
Тийм бол тэр зээлжих зэрэглэл гэдгээ буцаагаад ахиулчихаач тэгээд л болоо юм биш үү мэдэгдэл энэ гэж гоншигнож байх шаардлагагүй
2016-11-19
Зочин:
Зөвхөн АН -ыг муулж байгаад эдийн засгаа өөд нь татах санаа нь,..... өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр Монголын зээлжих зэрэглэлийг нь бууруулсаныг ойлгож байгаа болов уу?
2016-11-19
цэцэг:
Бид яагаад чадалтай мөртлөө чадалгүй юм шиг байна вэ ?төр нь эзэнгүй ерөнхийлөгч нь ямарч ач холбогдолгүй хэн дуртай нэг шашины хүн хөшигний ард төр улсыг нь доройтуулаж түмэн ардыг нь шашины үйлээр хуур ч байхад ерөнхийлөгч юу ч мэдэрэхгүй байгаа нь эмгэнэл биш үү?
2016-11-19
цэцэг:
Хараал ч хар ламыг дагаж далдганасны шан мүүүдийз нэг шатаар буулгасан явдал Монголын эздийн засаг тогтвортой байж чадахгүй гэдэгийг баталаж байна хүн ард нь ,төр засаг нь балмад шашинд даган мухараад байгаа тул яах билээ
2016-11-19
Зочин:
УИХ, Засгийн газар хоёр хамтраад мега төслөө хэрэгжүүлээчээ. Засгийн газарт УИХ-ын дэмжлэг хэрэгтэй байна шүү дээ.
2016-11-19