Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Мөнгөний гэнэтийн хэрэгцээгээ хэрхэн шийдвэрлэх вэ
2016-11-14

Банк танд татгалзвал гэнэтийн мөнгөний хэрэгцээгээ хэрхэн шийдвэрлэх вэ

 

Бичин жилийн өвлийн эхэн сар гарч, хүн бүхэн хүйтэн өвлийг ажирахгүй өнгөрөөчих зорилгоор дор бүрнээ бодож, бэлтгэлээ базааж эхэллээ.

 

Халтиргаа, гулгаанаас сэргийлж автомашины дугуйгаа солих, хүүхэддээ дулаан гутал хувцас авах, өвлийн турш түлэх машин нүүрсээ бэлтгэх, ханиад томуунаас болж эмнэлэгт үзүүлэх зэргээр урьдчилж төлөвлөөгүй, гэнэтийн мөнгөний хэрэгцээ хүн бүрт л тохиолддог.

 

Ийм үед Та гэнэтийн мөнгөний хэрэгцээгээ хэрхэн шийдвэрлэх вэ?

 

  • Гэр бүлийн хүмүүсээс тусламж хүсдэг
  • Найз нөхөд, хамтран ажиллагсадаасаа мөнгө зээлдэг
  • Барьцаалах боломжтой эд хөрөнгө, үнэт эдлэлээ түр барьцаалдаг
  • Хадгаламж эсвэл шаардлагатай үед хэрэглэхээр хадгалсан хуримтлалаа зарцуулдаг
  • Банк эсвэл ББСБ-аас цалингийн зээл авдаг
  • Кредит картаа ашигладаг

 

гэсэн асуултыг 200 орчим хүнээс асуухад дийлэнх нь буюу 60 гаруй хувь нь “Гэр бүлийн хүмүүсээс эсвэл найз нөхөд, хамтран ажиллагсадаасаа тусламж хүсч мөнгө зээлдэг” гэж хариуллаа.

 

Мөнгө зээлэх хүн олдож байвал сайн хэрэг, гэхдээ дор хаяж 5-8 хүнээс асууж, тусламж хүсдэг гэдэгт эргэлзэхгүй байна. Сүүлийн үед төгрөг үнэгүйдэж, иргэдийн худалдан авах чадвар улам л буурч байгаа тухай амтай бүхэн ярих боллоо. Тэгвэл бэлэн мөнгөний яаралтай хэрэгцээгээ гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсадаасаа бус өөр ямар хэлбэрээр хэрхэн шийдвэрлэж болох талаар энд дурдая.

 

Хувилбар.1 Банк ба ББСБ

 

Банк болон банк бусууд ихэвчлэн их хэмжээний, урт хугацаатай зээл олгох сонирхолтой байдаг. Мөн зээл хүсэгчид чамгүй урт жагсаалтын дагуу материал бүрдүүлэх шаардлагатай болдог. Үүнээс гадна Монголын Ипотекийн Корпорациас гаргасан Ипотекийн зээлийн тайлангаас харахад монголын 4 өрх тутмын нэг нь орон сууцны зээлтэй гэж дүгнэж болно. Орон сууцны зээлтэй хүн банкнаас, ББСБ-аас хэрэглээний эсвэл цалингийн зээл авах бараг боломжгүй.

 

Хувилбар.2 Хуримтлал

 

Гэнэтийн шаардлагатай үед хадгаламж эсвэл хуримтлалаасаа авч зарцуулдаг – ихэнх хүмүүсийн хувьд ийм боломж байгаа юу? Хуримтлалыг зуршил болгох зорилготой “Үндэсний хуримтлалтай больцгооё” гэсэн хөдөлгөөнийг Голомт банкнаас санаачилсан. Хуримтлалыг бий болгох нь мэдээж маш их давуу талтай, гэсэн хэдий ч олдог хэдээсээ хэдийг нь цааш далд хийгээд хадгалах санхүүгийн чадвартай иргэд тун цөөхөн хэвээр байна.

 

Хувилбар. 3 Кредит карт

 

Манайд зээлийн карт нэвтэрснээр “ирээдүйн өөрөөсөө зээлэх” боломжтой болсон. Зээлийн карт буюу кредит карт нь банкнаас олгосон зээлийн эрхийн хэмжээнд худалдан авалт хийх, тодорхой заасан хугацаанд эргэн төлөх карт юм. Өнөөдрийн байдлаар Голомт банкны “Зэс карт” болон бусад кредит картыг ихэнх хүмүүс ашиглаж байна. Удахгүй бүх банк кредит картны үйлчилгээг нэвтрүүлж, зээлийн картны хэрэглээ нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Хэдий тийм ч зээлийн карт авахад бүрдүүлэх материалаас авхуулаад орлогоо тодорхойлж баталгаажуулах шаардлага хүмүүст тулгарсаар байна.

 

Хувилбар. 4 Барьцаат зээлийн үйлчилгээ

 

Барьцаат зээлийн газар буюу (бидний хэлж сурснаар Ломбард) нь хүмүүсийн үнэ цэнтэй эд хөрөнгө, үнэт зүйлсийг барьцаалж бэлэн мөнгийг шууд олгодог. Чухал шаардлагатай тохиолдолд байгаа мөнгө нь хүрэлцэхгүй эсвэл цалин буух хүртэл гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарсан үед иргэдийн ихэнх нь Ломбардыг зорьдог. 

 

Барьцаат зээлийн үйлчилгээ гэж юу вэ?

 

Зээлдэгч, зээлдүүлэгч хоорондоо тохиролцсон тодорхой хугацааны гэрээний үндсэн дээр зээлдэгч нь өөрийн эд хөрөнгө, үнэт зүйлсээ үнэлэн барьцаанд тавьж, зээлдүүлэгч нь бэлэн мөнгө зээлдүүлэх үйлчилгээг барьцаат зээлийн үйлчилгээ гэж тодорхойлдог байна.

 

Барьцаат зээлийн үйлчилгээний талаар жишээ авч тайлбарлая. Сарантуяад гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарч, тэрээр барьцаат зээлийн газарт очиж өөрийн Ipad-ийг үнэлүүлжээ. Барьцаат зээлийн газар Сарантуяагийн Ipad-ийг зах зээлийн бодит үнэлгээгээр үнэлж, түүнд 14 хоногийн хугацаатай 400000 төгрөгийн зээлийг санал болгов. Сарантуяа ч саналыг хүлээн авч, өөрийн Ipad-ийг найдвартай, аюулгүй газарт хадгалуулж, яаралтай мөнгөний хэрэгцээгээ шийдвэрлэлээ.

 

Барьцаат зээлийн газар нь зээл авахад хурдан, хялбар байх давуу талыг үйлчлүүлэгчдэдээ олгодог байна. Бусад улс орнуудын хувьд Барьцаат зээлийн газар нь эд хөрөнгө, үнэт зүйлсийг барьцаалан зээл олгохоос гадна үйлчлүүлэгчтэй үнэ тохиролцож тухайн эд хөрөнгө, үнэт зүйлсийг худалдан авах үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь үйлчлүүлэгчдэд цаашдаа ашиглахаа больсон өөрийн эд хөрөнгө, үнэт зүйлсийг худалдах, бэлэн мөнгө болгох боломжийг олгодог байна.

 

Барьцаат зээлийн үйлчилгээг Монголд хэрхэн зохицуулдаг вэ?

 

Барьцаат зээлийн газар нь үйл ажиллагаандаа хуулийг чандлан сахих ёстой. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчийн эрх ашгийг нэн тэргүүнд чухалчлах юм. Монгол Улсын хэмжээнд барьцаат зээлийн газрын үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 286 дугаар зүйл, “Барьцаалан зээлдүүлэх ерөнхий шаардлага MNS5274-2003 стандарт” зэрэг хууль тогтоомжийн хүрээнд зохицуулагддаг.

 

Барьцаат зээлийн газрын үйл ажиллагаанд дараах зүйлсийг хориглодог. Жишээлбэл:

 

  • Барьцаанд бүх төрлийн галт зэвсэг, хэрэгсэл, сум, тэсэрч дэлбэрэх зүйл, хорт болон химийн бодис, хүнсний бүтээгдэхүүн, иргэний ба албаны үнэмлэх, баримт бичиг, жолооны үнэмлэх, гадаад паспорт хүлээн авах
  • Насанд хүрээгүй хүнээс барьцаа авч мөнгө зээлдүүлэх
  • Иргэний бичиг баримтгүй хүнд болон барьцаагүйгээр зээл олгох
  • Орон сууц, хашаа байшин, газар болон биет бус хөрөнгө (лиценз, патент гэх мэт) барьцаалан зээл олгох
  • Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг шөнийн цагаар ажиллуулах
  • Бусад хүний бичиг баримтаар үйлчлэх
  • Хулгайн эд хөрөнгө, үнэт зүйлсийг барьцаалан зээл олгох

 

Дээр дурдсан холбогдох хууль тогтоомж, журам нь үйлчлүүлэгчийн эрх ашгийг нэн тэргүүнд хамгаалах зорилготой, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, тэр дундаа хулгайн эд хөрөнгө, үнэт зүйлсийг барьцаалж зээл олгохын эсрэг юм.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хуудаснаас авч болно. 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
zeeliig or bish bailgah ergiig neesen erdemten
2016-11-21
Дулам:
Ломбарднаасл зээлдэг шуудээ худлаа ярьцгаагаадлм унэнээрээ байх хэрэгтэй хамаатан садан найз нар зээл хээр бур зовлонтой болдог
2016-11-20
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-11-16
Зочин:
Одоо ломбард зээл олгохгуй байналээ юу болоод байгаа юм мэдэхгуй
2016-11-15
Дорж:
Ихэнхи нь ломбарднаас зээлдэг унэн юм унэнээрээ сайхан
2016-11-15
Зочин:
Хүнээс асууж байхаар барьцаат зээлийн төв дээр л дээ
2016-11-14
Зочин:
muulaad l bdag tehdee tulsan ved lombard amind orno shvv
2016-11-14