Монголбанкны өнөөдрийн ханшаар ам.доллар 2428 төгрөгтэй тэнцэж байна. Сүүлийн үед тасралтгүй өсч буй валютын ханшийг судалж, зарим арга хэмжээ авах үүргийн Засгийн газрын хуралдаанаас Сангийн сайд Б.Чойжилсүрэнд өгсөн байна.
Ингэхдээ валютын ханшийн өсөлтийг барих талаар холбогдох байгууллагуудтай зөвшилцөн судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төслийг боловсруулах үүргийг өгсөн байна.
Валютын ханшийн өсөлтийг барихын тулд:
-Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын Элчин сайдын яамдыг визийн хураамжаа Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр авдаг болох
-Арилжааны банкуудыг Монголбанкны зарласан ханшаас өндөр үнээр валют арилжиж байгаад зохицуулалт хийж болох эсэхийг судлах
-Валютын хадгаламж, валютын зээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх ямар боломж байгааг судалж, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж танилцуулахыг Сангийн сайдад даалгажээ.
Уншиж байна |