Д.Ганболд: Эрдэнэтийн асуудлыг Засгийн газар бие даан шийдвэрлэх боломжтой
2016-11-09

2016 оны 11-р сарын 7-ны өдрийн “Цензургүй яриа” хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн Д.Ганболд оролцож, ардчиллын он жилүүдэд болсон онцгой үйл явдлууд хийгээд сүүлийн үед улс төр, эдийн засгийн анхаарал татсан сэдвүүдээр сонирхолтой яриа өрнүүлэв. Тэдгээрээс өнөөдрийн халуун сэдэв болох Эрдэнэт үйлдвэрийн талаар сэтгүүлчийн “цохилттой” асуултад “хийгүй” хариулт өгсөнийг тоймлон хүргэе.

 

Тэрээр “Монголын тал хохироогүй. Орос өмчөө зарсныг Монгол компани худалдан авсан. Энд хэн хохироод байгаа юм бэ. Хэний өмнөөс хэн гомдоллоод байгаа юм бэ” хэмээн асуудлын голыг тодорхойлсон. Мөн Засгийн газар 100 хувь болгож авах ёстой байсан гэх байр суурийг тайлбарлахдаа “Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар энэ хэмжээний том худалдан авалт хийх чадваргүй байна. Үүнийгээ ОХУ-ын талд албан ёсоор мэдэгдсэн. Цаад тал хүлээн зөвшөөрч дараагийн үйл ажиллагаандаа орсон. Харин ч Орос Монголын харилцаа, Засгийн газар хоорондын итгэлцэл энэ 49 хувийг Монголын компанид худалдах шийдвэр гаргахад нөлөөлсөн” гэж тайлбарлсан юм. Түүнчлэн “Төр өнөөдрийг хүртэл тавдугаар цахилгаан станц бариагүй шигээ, төмөр зам тавиагүй шигээ энэ үйлдвэрийн өмчид тэгж л хандах байсан” гэв.

 

УИХ-аар хэлэлцүүлээгүй шалтгааныг тайлбарлахдаа “Асар их хэмжээний төрийн мөнгийг зарцуулах гэж байсан бол УИХ-аар орж хэлэлцүүлэх ёстой. Жил жилийн төсөв, түүний зарцуулалт, стратегийн ордын лиценз, монголын газар нутагт хэрэгжих томоохон төслүүдийн талаар УИХ хэлэлцдэг. Эрдэнэтийн асуудлыг Засгийн газар бие дааж шийдврлэх боломжтой” гэсэн юм.

 

Эрдэнэт бол стратегийн орд мөн боловч түүний лицензийг өөрчлөх тухай огт яриагүй, өнөөдрийг хүртэл Эрдэнэт үйлдвэрийн нэр дээр хэвээрээ байгааг сануулснаар Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан үйл ажиллагааны эргэн тойрны асуудлыг нэг мөр цэгцэлж өгсөн юм. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Uh hulgaichaa
2016-11-09
Монгол хүн шүү:
Энэ хужаа дэндүү даварч байна. Энэ бол худалдан авалт биш, хувьчлал ч биш, зүгээр л хужаагийн оролцоотой хулгай.
2016-11-09
zochin:
ZASAGT MUNGU BAIHGUI BSAN GEJ TOLGOI UGAAGAAD YAH VE???Havar irgen bolgondoo 300000 muyangan tugrug ugch bsan shuu.HAANAAS YMAR ARGAAR MUNGU BOSGOV GEDEG L SONIN BNA..TS.NYMDORJIIN HELDGEER...HAR TAMNI,ZEVSGIIN NAIMAANIII BOHIR MUNGU BISH BIZ.....
2016-11-09
ХЭНЭЭС ЯАЖ АВСАН НЬ ГОЛ БИШ ХЭН ХААНААС ЯМАР ХӨРӨ:
ХЭНИЙ МӨНГӨӨР ЯАЖ АВСАН НЬ ГОЛ ЮМ ШҮҮ ХЭРЭВ НӨГӨӨ ЧИНГЭС САМУУРАЙ БОНДЫН ЗЭЭЛЭЭР АВСАН БАЙХ ЮМ БОЛ ЭНЭ ЗЭЭЛИЙГ ХЭН ХЭЗЭЭ ТӨЛӨХИЙГ ТОДОРХОЙ БОЛГО ДАРАА НЬ АРД ТҮМНИЙ НУУРУУН ДЭЭР ИРЖ ХУВЬ ХҮН ЗАВШИНА УЛС ТӨРӨӨР ӨРСӨЛДДӨГ БАЙСАН БОЛ ЭДИЙН ЗАСГААР ӨРСӨЛДӨЖ ЗАСГИЙН ЭРХИЙГ ГАРТАА АВАХ МАГАДЛАЛ ӨНДӨР АШИГ СОНИРХОЛЫГ БҮЛЭГЛЭЛ БҮХИЙ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД НУУЦААР ХИЙЖ БАЙГАА АЖИЛ ШИГ АРД ТҮМЭНД ХАРАГДАЖ БАЙГААГ МАШ НАРИЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ЯАГААД ИЛ ТОД ХИЙЖ БОЛООГҮЙД Л ГОЛ ШАЛТГААН НЬ БАЙНА.
2016-11-09
zaas:
Za zasgiin gazartaigaa toxirchixson gesen uguu?
2016-11-09