Энэ оны есдүгээр сарын байдлаар нийт хадгаламж 8109.3 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ үзүүлэлт өмнөх сараас төдийлөн өөрчлөгдөөгүй ч өмнөх оны мөн үеэс 11.4 хувь буюу 831.0 тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийт хадгаламжийн 69.9 хувийг төгрөгийн, 30.1 хувийг гадаад валютын хадгаламж эзэлж байгаа бөгөөд төгрөгийн хадгаламжийн хувийн жин өмнөх оны мөн үеэс 1.3 нэгж хувиар буурчээ.
Байгууллагуудын төгрөгийн хадгаламж өмнөх сараас 3.6 хувь буюу 23.9 тэрбум төгрөгөөр өсч 681.4 тэрбум төгрөг болов. Байгууллагуудын гадаад валютын хадгаламж өмнөх сараас 4.2 хувь буюу 30.4 тэрбум төгрөгөөр өсчээ.
Уншиж байна |