Монголын хөрөнгө оруулалтын орчинг Лондонд ярилцана
2016-11-08

“Mines and Money” чуулган энэ сарын 28-наас ирэх 12 дугаар сарын 1 хүртэл Лондон хотод 13 дахь жилдээ зохион байгуулагдана. 

 

 

 Уг хөрөнгө оруулалтын чуулганаар дамжуулж Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилийн хугацаанд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт баримтлах стратеги, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулахаар бэлтгэж ажлыг хангаж байна. Чуулганы эхний өдөр буюу 11 дүгээр сарын 28-нд “MINEX EURASIA-2016” хурлын үеэр “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин” сэдвийн хүрээнд хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгуулна. Чуулганыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон “Эрдэнэс Монгол” компани хамтран зохион байгуулах юм.

 

Европын хамгийн том уул уурхайн хөрөнгө оруулалтын  “Mines and Money”  чуулганд жил бүр 75 улсаас 2500 орчим зочид, төлөөлөгчид оролцдог байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин