“Эрдэнэт”-ийн хувийг авсан нь хуулийн дагуу өрнөсөн процесс
2016-11-03

Да.Ганболд: Хувийн компани “Эрдэнэт”-ийн хувийг аваад ирсэн нь хуулийн дагуул өрнөсөн процесс

 

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн  Да.Ганболдтой ярилцлаа.

 

 

-Да.Ганболд Эрдэнэтийн ТУЗ-д яагаад ажиллах болов оо гэж олон хүн сонирхож байна.  Мэдээж Оюу толгойд ажил­ласан туршлага нөлөөлсөн байх?

 

-Таны хэлдэг шалтгаан нөлөөлсөн нь тодорхой. Миний хувьд дэлхийд олон шалгуур үзүүлэлтээрээ тэргүүн эгнээнд гэж тооцогддог толгой компанийн ТУЗ-д гурван жил гаруй ажиллалаа. Аюулгүй үйл ажиллагаа, худалдаа арилжаагаа зохион байгуулдаг систем нь ил тод, санхүүгийн үйл ажиллагааны ихэнх нь ойлгомжтой, тоглоомын дүрэм нь анхнаасаа бүх дэлхийд тодорхой  компанийн сайн чанар, сайн туршлага, сайн засаглалын туршлагыг 30 гаруй жилийн настай Эрдэнэт үйлдвэртээ авчирмаар байна гээд шинэ эзэд нь надад санал тавьсан. Эрдэнэтийн оргил үе нь социализмын жилүүдэд өнгөрсөн л дөө. Зах зээлд шилжсэн сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд Эрдэнэттэй холбоотой салаа үзүүртэй ойлголтууд их байсаар өнөөг хүрсэн.

 

-Тийм шүү, наад зах нь л хамаагүй өндөр үнээр шахаа хийдэг энэ тэр гээд  Эрдэнэттэй холбоотой эвгүй мэдээлэл их сонсогддог...?

 

-Ярианы эхэнд шууд тэгж хэлмээргүй байна. Эрдэнэтийн хувьд олон жилийн турш Монголын ууган үйлдвэр, төсөв бүрдүүлдэг хамгийн том компани байсаар ирсэн. Гэсэн хэр нь яг нарийн зарчим, дүрэм, ажилладаг арга барилыг нь бидний  ихэнх мэддэггүй. Асуудал тавьж, шүүмжилж, өмөөрч байгаа хүмүүс нь хүртэл тодорхой тоо баримт хэлдэггүй. Улсад төлсөн татвар гээд ярихад л Ц.Нямдорж гишүүн нарийн тоог нь мэдэхгүй будилах жишээний. Эрдэнэтийн талаар ярьж байгаа гишүүдийн ихэнх нь иймэрхүү.

 

-Мэдэхгүй хэсэг нь харин ч илүү тод, чанга дуугараад байгаа юм биш үү?

 

-Магадгүй. Энэ төсөлд нэр холбогдож байгаагийн минь гол шалтгаан ч үүнтэй холбоотой. Тав, зургаахан жилийн өмнө Монголын хөр­сөн дээр цоо шинээр ажил­лагаагаа эхлүүлсэн Оюу толгой төслийн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн санхүү, технологи, аюулгүй байдал, боловсон хүчин, техникийн хөгжил дэвшлийн бодлогын бүх сайн туршлага, уламжлалыг Монголын хөрсөнд, нэг салбарт ажиллаж буй зэсийн  томоохон ордын өдөр тутмын амьдралд хэвшүүлэх, авчрах урилгыг шинэ эзэд нь тавьсан учраас би ийшээ орж ирэх гээд байж байна. Зүгээр нэг ахуйн жишээгээр зүйрлэе.Бид зах зээлд шилжээгүй үед ганцхан Орос гэдэг улсын машин хэрэглэдэг байсан. Гэтэл өнөөдөр орос машин шинээр нь худалдаж авах сонирхолтой хүн байхгүй. Илүү шатахуун иддэг, эвдэрдэг, тохь тухгүй гэх мэт маш олон шалгуураараа барууны, дорнын машинуудтай өрсөлдөөд дийлэхгүй учраас тэр л дээ. Жишээ нь автомашин дээр яагаад япон машин унах гээд байгаа юм бэ, хуучны унаж дадсан  69-өө уна л даа гэвэл ямар сонсогдох вэ. Хэн ч “Солиороо юу, тэнэг үү” гэж гайхна. Монголын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг, хичнээн мянган хүнийг ажиллуулж буй ууган, том үйлдвэртээ машинаар зүйрлэхэд “Тоёота”, “Мерседес бенз” шиг дэлхийн технологи, туршлага, арга барилыг авчиръя гэхээр чи ер нь яадаг хулгайч вэ гэж өндөр дуугаар шүүмжлээд суугааг нь би хувьдаа ойлгохгүй байгаа.

 

-Өндөр дуугаар шүүмжилнэ гэснээс Эрдэнэтийн хувьчлалын талаарх байнгын хорооны хурал ширүүхэн өрнөсөн. Ц.Нямдорж гишүүн Оросын талаас хувийг нь худалдаж авсан компанийн хүмүүсийг нэр зааж  хардаж, загнаад нэлээд юм болсныг та харсан байх. Хэлцэл яагаад, ямар шалтгаанаар, яаж хийгдэв гэсэн асуултад та ямар хариу өгөх вэ?

 

-Худалдан авалтын процессыг би бусад хүнээс түлхүү яримгүй байна. Учир нь би Оросын 49 хувийг авалцах, өгөлцөх, төлбөр хийх, янз бүрийн зөвлөгөө өгөх, хууль зүйн зарим нэгэн олон талтай асуудлуудыг нарийн судалж, гүнзгийрч орсон хүн биш.  Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд, бусад холбогдох хүмүүс, энэ бизнесийн наймаа арилжаанд оролцсон компани гэж бий. Хуучин, шинэ эздийн хооронд үүссэн хууль зүйн, бизнесийн, шилжүүлэлтийн асуудлыг хариуцсан шууд эрх мэдэлтэй, хэрэгжүүлсэн хүмүүс нь байгаа. Ямар учраас энэ наймаа зүгээр мөрөөрөө явдаг улстөрчдийн тэнцвэрийг нь алдагдуулж, өндөр дуугаар бие бие рүүгээ дайрах довтлох, хүмүүсийг элдэв шидээр яллах довтлох уур амьсгал үүсгэв гэдэг нь надад илүү сонин байна.

 

-Оросын талын хувийг Монголын компани аваад ирсэн нь тэгтлээ уурлаж, өшрөөд баймгүй, харин ч бусад улсаас түрүүлээд авсанд нь баяр хүргэмээр үйл явдал болсон шиг санагдах юм. Энэ асуудлыг барьж авсан улстөрчид байсхийгээд л төр Эрдэнэтийн 49 хувийг авна, наадах чинь ард түмнийх гээд байх юм. Оросын тал хувиа зарсан л хэрэг биз дээ?

 

-Би түрүүн автомашинаар зүйрлүүлж хэлсэн дээ. Яагаад заавал биднийг хуучин ямбий, чанар муутай, үр ашиггүй машин унуулах гээд байгааг нь ойлгохгүй байна. Байнгын хороодын хурал дээр өрнөсөн хэлэлцүүлгээс төрсөн анхны сэтгэгдлийн нэг нь энэ. Түрүүн хэлсэнчлэн хамгийн мэддэггүй нь, бүрэн гүйцэд мэдээлэл аваагүй нь, магадгүй хэн нэгний даалгавраар хөдөлж байгаа нь чанга дуугарч,  илүү ихээр хөмсгөө зангидаж, бусдаас тодоор хоолойгоо шахаж яриад байх шиг. Ард түмэндээ өгнө, төр 49 хувийг авна гэж яриад байх юм. Монголын төрийн 51 хувь байснаараа  байгаа.  Бүх ажиллагааг 51:49 хувийн эзэмшил, хуулийнхаа хүрээнд л хэрэгжүүлээд явна. Өөрчлөлт оруулж, саад тавих гэсэн хүн огтоосоо алга. Гагцхүү Монголд ямар ч хүртээлгүй, 35 гаруй жилийн хугацаанд гадаад хүний өмчид байсан зүйлийг Монголын компани худалдаж аваад өөрийн болгоод ирсэн. Жижигхэн зүйрлэл хэлье. Нэг аймгийн музейгээс алдагдсан түүхийн ховор үзмэрийг хулгайлчихаж гэж бодъё. Гэтэл Монголын нэг иргэн Парисын дуудлага худалдаанд оролцож, түүхийн ховор үзмэрээ худалдаж аваад эх орондоо авчирвал яах вэ. Ингэлээ гээд буруутах шалтгаан байна уу. Үүнээс ялгаагүй эд. Олоод ирснийг  нь улс булааж  өөрийн болгох гээд байгаагийн шалтгаан нь яг юу юм бол гэж гайхаж сууна. Монголын түүх, соёлын эд өлгийн зүйл хулгайн замаар гадагшаа гарсаар байгаа. Ийм зүйлийг харсаар байж төсөвтөө мөнгө суулгаж авъя гэж зорьдоггүй, сэтгэл гаргаж мөнгө олж чаддаггүй хэрнээ дөрөв, таван зуун сая ам.долларын асуудлыг болохоор авна, бид чадах байсан, миний авах гэж байсан юмыг чи авлаа гэцгээсээр суугааг нь гайхаж байна. Хаана байгаа, ямар мөнгөөрөө авах байсан юм бүү мэд. Үнэхээр Эрдэнэтийн 49 хувийг авах дэл сул мөнгө байсан юм бол зарцуулахаас аргагүй, амин чухал хэрэгцээтэй өчнөөн зүйл бий. Цалин, тэтгэврээс эхлээд сургууль, цэцэрлэггүй аймаг, барих ёстой зам гээд шийдэх ёстой зөндөө асуудал энэ улсад байна.

 

-Улстөрчид дөрөв, таван  зуухан сая ам.доллар гэж яриад байх юм. Уг нь төсөв улайсан, эдийн засаг хямарсан өнөөдрийн хувьд улсад бол ихээс их  мөнгө. Ийм үед засгаас бэлнээр  тоолоод өгчих мөнгө мөн үү?

 

-Их мөнгө, бараг их наяд шахуу төгрөг шүү дээ. МАН сонгуульд өрсөлдөхдөө юу ч алга, эдийн засаг сүйрлээ гэж ярьж байж гарч ирсэн. Ч.Сайханбилэгт тийм их мөнгө байгаагүйг өөрсдөө мэдсээр, ярьсаар сонгуульд ялсан улс. Сонгууль дуусаад бараг дөрвөн сар өнгөрлөө. Эхний өдрөөсөө л өрөндөө баригдлаа гэж шүүмжилсэн хэрнээ Засгийн газрын гаргаж буй анхны шийдвэр нь нэмж зээл авах. Одоо хөөцөлдөж байгаа. Гэхдээ өнөөдөр нэг ч төгрөгийн зээл бүтээгүй. Гэвч яриа хөөрөө нь дажгүй явж байгаа. Бүтэх нь ч тодорхой. Монгол Улс хэдийгээр хүндхэн зурвас үеийг туулж яваа ч итгэл найдвараа алдсан, нэмж зээл авах нүүргүй болтлоо туйлдсан орон биш. Харин ч маш том ирээдүйтэй, олон газар орны хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байгаа улс. Тийм учраас урдаас уу, хойноос уу, олон улсын байгууллагаас уу хамаагүй, хөөцөлдөж байгаа зээлүүд бүтнэ. Оросын хувьд ганц Эрдэнэт биш төрийн өмчийн  маш олон обьектоо хувьчилж байгаа. Ийм нөхцөлд Монголын компани Эрдэнэтийн 49 хувийг худалдаж аваад ирсэнд баярлалаа гэх ёстой. “Монголын зэс корпораци” гэдэг компанийнханд одон медаль зүүгээд, Монголынхоо баялгийг тодорхойгоор нэмэгдүүллээ гэхийн оронд хоолойгоо шахаж, элдэв шидээр дайрч доромжилж, хардаж байгаа нь 37, 38 оны хэлмэгдүүллийн үе, цээжээ дэлдсэн коммунистуудын дүр төрхийг санагдуулаад байна л даа. Гэхдээ зугуухандаа ойлгох биз дээ.

 

-Эрдэнэтийн 49 хувийг хувийн компани авсан нь хууль зөрчсөн үйлдэл боллоо гэсэн агуулгатай байр суурь, мэдэгдлүүдийг улстөрчид хийсээр байна. Хууль талаас нь та ямар тайлбар хэлэх вэ?

 

-Манай орны хувьд төрийн өмч, хувийн өмч, ер нь өмчийн олон хэвшлүүдийн хооронд аль нэг нь давуу эрх эдлэх ёсгүй, өмчийн бүх хэлбэр тэнцүү эрхтэй гэдгийг Үндсэн хуульдаа заагаад өгчихсөн. Төр нь Эрдэнэтийн хувийг авах мөнгийг түргэн шуурхай олоод ирэх бололцоогүй үед Монголын хувийн компани мөнгө олоод түргэн шуурхай ажиллаад аваад ирнэ гэдэг хуулийн дагуу л болсон процесс. Үндсэн хуулийн дагуу бол өрнөх  ёстой зүйл өрнөдгөөрөө өрнөсөн. Монгол Улсын эд хөрөнгө баялаг, үйлдвэрлэл явуулах бололцоо нэмэгдсэн болохоос хэн нэгний юмыг булаагаад хулгайлаад авсан зүйл үгүй. Ийм зүйлийг илүү тайван, илүү өргөн, илүү томоор харах хэрэгтэй. Тэр тусмаа Монголын холын ирээдүйн хөгжлийг харж байгаа төрийн түшээ гэгдэх  хүмүүс ийм юмыг олж харахгүйгээр “Би эндээс юу олох вэ, надад энэ ямар хүртээлтэй юм бэ” гэдэг амиа, халаасаа, хувийнхаа сонирхлоо урдаа тавьж өндөр, эр хонгор дуугаар ярьж байгаа нь дахиад нэг том асуудал төрүүлээд байна.

 

-Эрдэнэтийн 49 хувийг хэтэрхий бага мөнгөөр авчихлаа гэсэн улстөржилт ид дундаа байна. Эндээс ургуулаад бодохоор Эрдэнэт ер нь хэр үнэлгээтэй, ямар орд вэ гэдэг асуултыг тавихаас аргагүй байна л даа?

 

-Миний хувьд Эрдэнэт рүү бүрэн гүйцэд ороогүй. Томилгоо аваад удаагүй, үндсэн ажил руугаа бүрэн орж чадаагүй байна. ТУЗ-ийн гишүүд гэдэг  томилогдонгуутаа нэг юм яриад, хаана юу зөрчигдөж байна гэж мөрдөн байцаагч шиг ухаж төнхөөд явдаг хүмүүс биш. ТУЗ бол хамтын байгууллага. Шаардлагатай мэдээллээ гүйцэтгэх удирдлагаасаа авч, олон талаас нь ярьж хэлэлцээд, ойлгомжгүй эргэлзээтэй зүйл байвал лавлаж асуугаад, бололцооны бүх мэдээллийг авсныхаа үндсэн дээр дараа нь ямар ажил хийх ёстой вэ гэдэг дээр хамтын шийдвэр гаргадаг. Гэтэл өнөөдөр Эрдэнэтийн ТУЗ ажилдаа хараахан ороогүй байна. Гучаад жил гурав, гурваараа томилогдоод ажиллаад ирсэн байгууллагыг яагаад ч юм гэнэт дөрөв болгочихлоо. Зарчмын хувьд гурав, дөрөв нь хамаагүй. Эцсийн дүнд санал хураалтын тоогоор яривал 51:49 гэсэн харьцаагаар л явна. Оросуудтай ямар зарчмаар ажиллаж байсан түүгээрээ явна гэсэн үг. Орос гэдгийн оронд л  “Монголын зэс корпораци” гэсэн нэр тавигдана. Иванов гэдэг орос хүний овгийн оронд Дорж гэж монгол хүний нэрийг хуулж тавиад шинэ байдлаар дүрэм хийснийг Болор сайд баталсан хэрэг. Өмнө нь энэ компани Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр, аль далаад онд байгуулагдсан хэлэлцээгээр ажилладаг байсан бол өнөөдөр Монголын компанийн тухай хуульд захирагддаг Монголын аж ахуйн нэгж болчихсон. Өөрийгөө УИХ-ын гишүүн гэж бодож байгаа хүн наад зах нь Компанийн тухай хуулийг нэг удаа уншчих хэрэгтэй.  Компанигүй байж болох ч компанийн тухай ямар нэг шийдвэр, дүгнэлт гаргах гэж байгаа бол энэ хуулийг харах ёстой. Компанийн хуульд ТУЗ, гүйцэтгэх удирдлага гэж юу байдаг, санал хураалтыг яаж явуулдаг юм, ТУЗ, гүйцэтгэх удирдлагын эрх мэдэл нь юу билээ гэдгийг харж, судалж байж ярих учиртай.

 

-Эрдэнэтэд тендер гэж хөшигний цаана өрнөдөг том юм бий. Улстөрчид чанга дуугаар шүүмжлээд байгаагийн  гол шалтгаан нь ерөөсөө энэ. Тодруулж хэлбэл их мөнгө Эрдэнэтийг өндөр авахуулж байна л даа. Та юу гэж бодож байна?

 

-Миний хувьд гурван жил гаруй хугацаанд “Оюу толгой”-д ажилласан. Тэнд ямар шийдвэрүүд яаж гардаг, ямар тайлангуудыг ТУЗ-ийн гишүүдэд танилцуулдаг, ямар мэдээллээр яаж хангадаг, тендерүүд яаж зарлагддаг, хаана хэн хэн оролцдог, оролцож байгаа компаниудад ямар хариу өгдөг зэрэг бүх юм нь ил байдаг. Тендерт оролцохоос нь өмнө манай тендерийн журам энэ шүү, энэ шаардлагыг хангахгүй бол танд оролцох эрх байхгүй гээд нээлттэйгээр мэдээлчихдэг. Шаардлага хангасан, үүнийг нь зөвшөөрсөн компаниуд тендерт орж ялбал ялж, ялагдвал ялагдаад явдаг. Харин Эрдэнэт дээр юу болж байгааг хэн ч мэддэггүй. Ямар ч ил тод мэдээ байхгүй. Цахим хуудсан дээр нь дарга цэрэг нь Дорж, Батаа, Цэцэгээ гэж байдгаас биш ямар дүрэм, шалгууртай, яаж авсан, юу болсон гэх мэт нарийн ширийн мэдээллийг мэдэх бололцоогүй. Оюу толгойг өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд бүх шатны улстөрчид янз бүрээр өөлсөн, шүүмжилсэн. Мэдээж шүүмжлэх зүйл байлгүй яахав. Гэхдээ хэдэн жил өнгөрсний дараа  эргээд харахад 1300 гаруй метрийн дороос, олон миллиард долларын хөрөнгө оруулалт хийж, маш хүнд хэцүү нөхцөлд уурхай ажиллуулахаар бэлдэж, өчнөөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийчихээд байхад нэг тонн баяжмалын гаргаж буй зардал нь худалч хүнд Эрдэнэтээс бараг хоёр дахин бага байна. Эрдэнэтийн хувьд гуч гаруй жил ажиллачихсан, хамаг ажил нь жигдэрсэн компани. Тэр ч байтугай зарим байшин барилга, тоног төхөөрөмжийн ихэнх нь өртгөө аль хэдийнэ нөхчихсөн. Дэд бүтцийн ямар ч асуудалгүй. Гэтэл Оюу толгой хол газраас хамаагүй өндөр үнээр тог цахилгаан авдаг. Хүмүүсийг ажиллуулахын тулд онгоцоор өчнөөн зардал гаргаж өдөр бүр тээвэрлэдэг. Тэгэхээр Эрдэнэтийн зардал  юунаас болоод ийм  өндөр байгааг бодож үзэх хэрэгтэй. Үнэхээр зохиомол алдагдал уу, үр ашиг муугаас болсон уу, хоцрогдсон техникээс шалтгаалав уу гэдгийг нягтлах ёстой. Нэг жишээ хэлье. Оюу толгой сар бүр мэдээ гаргадаг. Дэлхийн зэсийн том ордуудыг жагсаагаад энэ үзүүлэлтээрээ ийм тийм байна гэж ирээд мэдээлдэг. Тэгээд аль болох тэргүүний байр сууринд очихын төлөө зорьж ажилладаг.

 

-Эрдэнэтэд тэгвэл ийм хандлага, жишээ байна уу?

 

-Одоогоор мэдэхгүй учраас байхгүй гэж муулмааргүй байна. Гэхдээ Оюу толгойтой харьцуулахад маш олон үзүүлэлтээрээ хол хойно яваа нь үнэн. Уг нь обьемоороо, 500, 600 мянган тонн зэсийн баяжмал гаргадаг гэдгээрээ дэлхийд бараг эхний арав дотор багтдаг том үйлдвэр. Гэсэн хэр нь үр ашгийн үзүүлэлтүүдээрээ яагаад тийм хол, ард явна вэ гэдгийн цаана ямар нэг шалтгаан байгаа нь ойлгомжтой. ТУЗ юм бол, үнэхээр Монгол Улсын төлөө ажиллаж байгаа бол одоо Орос хамаагүй, зуун хувь Монголын өмч болчихлоо. Зардлаа багасгахын төлөө ажиллах боломж нээгдэж байна гэсэн үг. Зардал багасна гэдэг чинь ашиг нэмэгдэнэ гэсэн үг. Зэсийн үнэд Монгол мэдээж нөлөөлж чадахгүй. Зэсийн үнэ ямар байхаас хамаараад зардал нь багасвал манай улсын ашиг л нэмэгдэнэ. Монголын ашиг нэмэгдвэл ашигт ногдох татвар нь төсөвт орно. Рояалти буюу байгалийн баялаг ашигласны төлбөр Монголын төсөвт л очно.

 

-Бас Орос руу очдог байсан 49 хувийн ногдол ашгаас хүртэх бүхэн Монголд орж ирнэ...?

 

-Тэгнэ. “Монголын зэс корпораци” гэдэг компани өөртөө оногдох юмаа авах л юм бол түүнд оногдох бүх татварууд Монгол Улсын төсөвт орно. Улстөрчид ард түмний төлөө гэж их ярьдаг. Ард түмний төлөө хийдэг юм төсвөөр дамжиж л яригдана. Өөрөөр хэлбэл, энэ наймаа явснаас хойш Монголын төсөвт орох мөнгө нэмэгдэх нөхцөл бүрдчихсэн. Энэ компанийн ашиг нэмэгдвэл Эрдэнэтэд ажилладаг хүмүүсийн цалин өснө. Эрдэнэт хотын хүрээнд хэрэгжүүлдэг нийгмийн халамжийн янз бүрийн ажлын цар хүрээ өргөснө. Эцсийн дүндээ эрдэнэтийнхэнд л өгөөжөө өгнө. Хойд хөрш рүү явдаг мөнгө энд үлдэнэ гэсэн үг.

 

-Эрдэнэт ба Оюу толгой гээд харьцуулахаар эрс тэс олон юм бий. Эрдэнэт, Оюу толгойн ялгаануудыг хамгийн сайн мэдэх хүний нэг нь та даа...?

 

-Миний хувьд Эрдэнэт дээр ганцхан юмыг харьцуулж чадаж байна. Эрдэнэт рүү бараа бүтээгдэхүүнийг дандаа өндөр үнээр шахдаг.

 

-Эрдэнэтийн ТУЗ шинэ бүрэлдэхүүнээрээ ажиллаад эхлэхээр 49 хувийг төлөөлсөн гишүүдэд ядаж л юуг ямар үнээр авч байгааг нь харьцуулаад явчих нөхцөл боломж бүрдэх байх, тийм үү?

 

-Тэгнэ, жишээ нь маргаашнаас  манай ТУЗ хэвийн үйл ажиллагаанд орж, янз бүрийн тайлан аваад эхэлбэл байдал илүү тодорхой болно. Наад зах нь баяжмал гаргадаг уут гэж бий. Хүн бүрийн мэддэг зүйл. Баяжмалын уутнуудыг бүгдийг нь Монголд оёж байгаа. Арваад компани оёдог юм. Хэдээр өгч, авч байгааг нь харьцуулаад харчихна. Маш ойлгомжтой асуудал. Орос машин хамаагүй илүү шатахуун иддэг. Гэхдээ шатахуунаа ямар нэг үнээр  авч байгаа. Монголын хэдхэн компани бензин оруулж  ирдэг. Ямар үнээр шатахуун авсныг нь харъя, сонин дээр хэвлэе л дээ. Хятадын хэдэн компани Эрдэнэтийн бүх баяжмалыг авдаг. Нууц юм байхгүй. Гэхдээ нэг тонн баяжмалыг Оюу толгой хэдээр өгч, Эрдэнэт хэдээр зарж байгааг харьцуулъя.

 

-Энэ тоонууд ил болчих учраас зарим улстөрч таны хэлдгээр хөмсгөө илүү зангидаж, бусдаас чанга дуугаар шүүмжлээд байгаа юм биш үү?

 

-Тийм л дээ, үүнийг ил болгочих гээд байгаа учраас зарим хүмүүс боож үхэх гээд байгаа нь үнэний хувьтай.

 

-Эрдэнэтэд ганц ширхэг аягыг санаанд багтамгүй үнээр шахжээ энэ тэр гээд аймаар тоонууд сонсогдоод эхэлчихсэн. Та тиймэрхүү айхтар тоонуудтай танилцаад эхэлчихсэн үү?

 

-Яг албан ёсоор ширээнийхээ ард, кабинетдаа,  төрийн 51 хувийг төлөөлөөд ирсэн гишүүдтэйгээ ярьж суугаад хамтын шийдвэр гаргаж байж ярих асуудал. Шаардлагатай бол  эхний шийдвэр гаргаад ТУЗ-ийнхөө дотор ярина. Байгууллагын, технологийн нууц гэж бий. Өнөөдөр би тантай Эрдэнэтийн асуудлаар ярьж байна. Гэхдээ сэтгүүлчийн асуусан тоолонгоор бүхнийг дэлгээд тавьчихдаг хүн гэж байхгүй. Ц.Нямдорж гишүүн төрийн мэдэхгүй нууц мэдээлэл надад байна гэнэ лээ. Төрд мэдэхгүй юм гэж байдаггүй. Харин олон нийтийн мэдэхгүй юмнуудыг мэддэг мэдээллүүд гэж байдаг юм. Нийтээрээ мэддэггүй маш олон мэдээлэл надад ч бий. Тэрийг дэлгэх шаардлагатай үед, жишээ нь УИХ дээр ч юм уу дэлгэж болно.

 

-Гэхдээ л Эрдэнэтэд аймаар үнээр бараа бүтээгдэхүүн шахдаг нь нэгэнт ил болчихсон шүү дээ?

 

-Аймаар үнээр шахдаг нь үнэн. Би нэг л зүйл хэлье. Өнөөдөр шахааны эсрэг ярьж байгаа зүйл нэг ч алга. Шахааг өнөөдөр ганц Эрдэнэт дээр онцгойлж яриад байгаа болохоос ер нь төрийн өмчийн компаниуд бүгд адилхан гэдгийг бас бодох хэрэгтэй. Том, багаараа л ялгаатай.

 

-Эрдэнэтээс иддэг уудаг, идэж уухыг зорьж байгаа улстөрчид 49 хувийг эсэргүүцээд байна гэж ойлгочиход болохгүй юмгүй л санагдаж байна?

 

-Тэндээс ямар нэг зүйл идэж уухыг ч юм уу ямар нэг зүйл горилж хүсч байгаа улс л эсэргүүцдэгээс биш улстөрчдийг бүгдийг нь хэлж болохгүй нь мэдээж. Эрдэнэтээс авахыг завдаж байгаа, өнөөдөр миний хоолны ээлж гэж бодоод ороод ирсэн хүн байхыг үгүйсгэхгүй.  

 

-Эрдэнэтэд хувийн компани 49 хувийн хэмжээнд оролцоод ирэхээр улстөрчдийн шахаа, идээ уугаа хаагдах  болов уу?

 

-Нэг шөнийн дотор хаагдана гэж бодохгүй байна. Улстөр гэдэг чинь өөрийн жам,  дүрэмтэй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэж айхтар үг бий. Дэндүү улайрсан, дэндүү олон арван жил явчихсан. Жишээ нь бодит шалтгаанаар нэг шөнийн дотор Эрдэнэтийн белазуудыг барууныхаар сольж болохгүй. Хэдий муу машин байлаа ч солино гэдэг нэрийн цаана гаргаад хаячихаж болохгүй л дээ. Тэгэхээр нэг хэсэгтээ хуучны буруу арга барил, буруу зуршил, муу техник, муу технологитой холбоотой их олон юм үргэлжилж явахаас өөр аргагүй. Хүссэн, хүсээгүй өнөө муу юмыг нь ажиллуулна, ажиллуулахын тулд  запас, сэлбэгийг нь авна. Тэднийг нь хийдэг шахдаг олон жил тогтчихсон газрууд бий. Тэдэнтэй нь харилцана. Тэр ч байтугай урьдчилаад гэрээ мөнгө хийчихсэн зүйлсийг  нь үгүй гэж татгалзах эрх байхгүй. 51-тэйгээ харилцан тохиролцож байж шийдэгдэх асуудал. “Би л ганцаараа мундаг, ерөөсөө ингэх ёстой” гэж сэлэм эргүүлснээрээ ажил явдаггүй. Дотроо давхар санаатай, хожоо, хувийн улсын юмыг хослуулаад бодчихсон улс байгааг үгүйсгэхгүй. Байгаа нь тодорхой. Гэхдээ апетитаа зохицуулах шаардлага гарах нь бол тодорхой. Зөв зорилго тавиад, зөвөөр тайлбарлаад, зарчмаа, тоглоомынхоо дүрмийг ил болгоод явах юм бол 51, 49 хувийн алиных нь ч төлөөлөл бай биенээ ойлгоод явна гэдэгт  миний хувьд хатуу итгэдэг. Хэдийгээр бид өөр нам болоод өөр зорилго тавьж байгаа ч ардчилал гэдэг чинь эцсийн дүндээ зугуухан, аажмаар, улс орон, хувь хүмүүс, үйлдвэрийн хамт олон, жирийн ажиллагсад, шийдвэр гаргагчдад аль алиндаа ач тустай шийдвэр гаргахын төлөөх систем. Тэгэхээр зугуухандаа явах нь тодорхой.

 

-Нямдорж гишүүнд үнэхээр төрийн, хэний ч мэдэхгүй нууц байгаа болов уу?

 

-Том том нууц дэлгэнэ гэсэн, ямар ч нууц байхгүй нь хэд хоногийн өмнө харагдлаа шүү дээ. Ерэн оноос хойш ардчиллыг яаж муу хэлж байлаа. Өмч хувьчлал, үнэ чөлөөлөх асуудал, Англи, Америк, Израил, Өмнөд Солонгостой харилцаа тогтоож байх үед яадаг байлаа. Бүгд ойлгомжтой болчихсон. Өнөөдөр том, жижиг асуудал дээр янз бүрийн маргаан байхыг үгүйсгэхгүй, өөр үзэл бодол байхыг ч хорих аргагүй, угаасаа тийм байх ёстой. Гэхдээ ерөнхий зарчим дээр, ерөнхий зарчмын гадаад бодлогын асуудлууд дээр, зах зээл, компаниудыг удирдах ерөнхий зарчим дээр бид бултаараа нэг завин дээр байна. Өнөөдөр өрсөлдөгч намын дээд удирдлагын гэр бүлийн гишүүд, хүүхдүүд нь ерээд оны эхэнд түрүүчээсээ янз бүрийн арга замаар гадаад дотоод явж, Харвард, Кэмбриж, Сорбонд сураад дэлхийн хэмжээний мэдлэг, дэлхийн хэмжээний дипломын шалгуур хангаад ирчихсэн. Тэд хорь хүрсэн. Монголынхоо нийгэмд ажиллая, амьдаръя  гээд түрүүчээсээ ажиллаад эхэллээ. Энэ хүмүүс хүссэн хүсээгүй миний аавын зөв үү, энэ хүмүүсийн яриад байгаа зөв үү гэдгийг ялгахтайгаа болсон. Захын малчид хүртэл телевизээрээ хувьцаа, ногдол ашиг, зах зээлийн үнэ ханш, өсөлт бууралтыг хүсвэл мэддэг болчихсон цаг. Тэгэхээр энэ бүхэн ил болоод гараад ирнэ гэсэн үг. Ийм тодорхой юм ярихгүйгээр, цаанаа ингэсэн байна гэж хардаад, төрийн авах ёстой юмыг булаачихлаа гэх нь утгагүй хэрэг. Хэн хэнээс юу дээрэмдсэн гэж. Тэгэх тусмаа Орос улс монголчуудад дээрэмдүүлэх ард түмэн мөн үү.

 

-Загатнасан газар маажна гэдэг шиг хэллээ. Эрдэнэтийн хувийг шүүмжлээд байгаа улстөрчдийн байр суурийг анзаарахаар  Путин ба Оросын сайдууд  Монголын нэг компанид хэтэрхий хямд үнээр хувиа зарахаар хэмжээний гэнэн тэнэг болж таараад байгаа юм...?

 

-Оросын удирдлагууд ямар нэг байдлаар Монголын хувийн компанитай хуйвалдаад, Монгол Улсын Засгийн газрын ар хударгаар буруу юм хийгээд явчихсан гэдэгт учир мэдэх хэн ч итгэхгүй.  Орос улс энэ бүс нутагт, магадгүй алсдаа Монголтой, Монголоор дамжаад Хятадтай, Хятадаар дамжаад Зүүн Өмнөд Азийн бүхэл бүтэн том бүс нутагтай хамтын ажиллагаагаа өргөжүүлье, гүнзгийрүүлье гээд явж байгаа гүрэн.  Ийм жаахан асуудлаас болж тэр том нэр хүндээ алдъя гэж бодох уу. Энэ бүхний хар сүүдэр ямар нэг байдлаар, тойруу замаар Медведев, Путин руу очиж таарна шүү дээ.

 

-Чемезов гэж хэн ч танихгүй нөхөр, “Ростехнологи” гэх хэтэрхий гэнэн яриа шүүмж өрнүүлж суугаа улстөрчдийг харахаар яана вэ л гэсэн бодол төрөх юм?

 

-Тэгж хадуурч болохгүй л дээ. Ядаж Орос улс гэж хэн билээ, улс төрийн тогтолцоо нь ямар, Ростехнологи гэдэг компани ямар үүрэг, цараатай ажилладаг, энэ компанийн толгой Чемезов гэж хэн бэ гэдгийг мэдчихээд ярих хэрэгтэй. Энэ компанийн ТУЗ-д ямар хүмүүс, ямар байгууллагууд  ордог билээ. Орос Улсын хар хайрцагны бодлого, төрийн хамгийн холын хариуцлагатай бодлогыг томьёолж, тодорхойлж, хэрэгжүүлдэг компани бол “Ростехнологи”.  Хамгийн холын цэрэг стратегийн, хамгийн холын өндөр технологиудыг тодорхойлдог учраас “Ростехнологи” гэж нэртэй юм. Өнөөдөр Орос улс дотроо хөгжөөд байна. Тийм учраас Эрдэнэт бол нэг их мундаг, “Ростехнологи”-ийн дайны компанийн өмч хөрөнгө, актив байх шаардлагагүй, толгойны өвчин, ерөөсөө л зар гэсэн хэрэг. Хатуухан хэлэхэд  дэлхий нийтийн шараа болсоор суугаад яахав гээд хувиа зарсан хэрэг шүү дээ.

 

-Шахааны обьект учраас ичихээс яахав. Оросууд сүүлийн үед төрийн өмчүүдээ идэвхтэйгээр  хувьчлаад эхэлсэн гэж та түрүүн ярьсан. Оросын төрийн эзэмших хувийг гадны компаниуд хэр авч байна?

 

-Хувьчлал идэвхтэй явагдаж байгаа. Хамгийн том “Роснефть”, “Газпром”-ын өчнөөн олон обьектыг зарж байна. Өчнөөн олон компанийг нь Хятад, Европын компаниуд худалдаж авч байгаа.  Эрдэнэтийн тухайд Оросын хувьд л хувьчлал болохоос Монгол Улсын тухайд хувьчлал явагдаагүй.  “Эрдэнэт”-ийн 51 хувь төрд байдгаараа байгаа. Харин Монголд байгаагүй хувийг хувийн компани Оросоос худалдаж аваад оруулаад ирлээ. Би олон удаа хэлж байгаа. Даахгүй нохой булуу хураана гэж. 400, 500 сая ам.доллар байлаа ч  улс өөрөө ийм обьект худалдаж авах ёсгүй. Ер нь Ерөнхий сайд, Засгийн газрын зарим гишүүд  өмч хувьчлалаас олох орлогоо нэмэгдүүлнэ гэж байгаа. Өмч хувьчлал уг нь аль ерэн онд эхэлсэн процесс. Буцааж нийгэмчлэх тухай хэн ч ярихгүй байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бүх юмыг нийгэмчилнэ, 100 хувь төрийн өмч болгоно гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Тийм байж, сонгуульд ялсан мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг юм яриад байна л даа. Яахаараа Оросын өмчийг төр авах ёстой билээ. Эрдэнэтийг 100 хувь төрийн болгоно гэж яриад байгаа нь өөрөө ойлгомжгүй зүйл. Гэх мэтээр яривал олон юм бий. Хамгийн гол нь Үндсэн хуулийн хувийн өмч төрийн өмч хоёрын улс төрийн эрх, статус, зэрэг дэв нь адилхан юм. Хувьд очсоноороо муудаж, дээрдэж байгаа гэдэг утгаараа биш. Төрийн болон хувийн өмч адил эрх мэдэлтэй өмч юм шүү гэдгийг эрхэм гишүүд сайн ойлгомоор байгаа юм.

 

-Оросууд хувиа зарсан, төр хамаагүй гэдгийг Эрдэнэтийг улстөржүүлж байгаа улстөрчид, тэр дундаа Ц.Нямдорж гишүүн мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Хувийн болоод улс төрийн эрх ашиг л Эрдэнэтийг бужигнуулаад байна гэдэгтэй та санал нийлэх үү?

 

-Улстөрч хүний дотор эмээлтэй хазаартай морь байтугай багтдаг байх. Тэр утгаараа их холын бодолтой явааг нь үгүйсгэхгүй. Жаахан дуулиантай, сүртэй сэдэв дээр л мордож байж тодорно уу гэхээс агаарын бохирдол, эх нялхсын эндэгдэл, халдварт шар өвчний тухай  яриад хол явахгүй нь тодорхой л доо. Тийм учраас гол төлөв дуулиантай, богино хугацаанд улс төрийн их хэмжээний оноо олж авч болдог сэдвийг барьж авдаг жам байдаг. Тийм аргаар явж байх шиг байна. Гэхдээ тэр бол тухайн хүний сонголт. Улстөрчдийн үйлдлийг бид дүгнэх ёсгүй. Ард түмэн сонгуулиар нэг удаа дүгнэдэг. Гэвч хэдхэн сарын өмнө болсон сонгуулиар ард түмэн сонголтоо хийчихсэн. Тийм учраас буруу зөв гэж үнэлээд яахав. Ийм юм ярихаар олонд таалагддаг юм байна. Гэхдээ олон түмэнд таалагдана гэдэг тэр хэрээрээ улс оронд хэрэгтэй гэсэн үг биш.

 

-Хувийн нэг компани “ГОК”, “Улаанбаатар төмөр зам”-ыг барьцаанд тавьж баталгаа гаргуулаад “Стандарт банк”-наас өчнөөн мөнгө зээлчихсэн асуудал бий.  Эцсийн дүндээ Монгол Улс өрөнд ороод дууссан. Төрд буруу байхгүй, хуурамч гарын үсэг энэ тэр гэсэн тайлбар сонсогдох юм. Энэ асуудал дээр таны үгийг сонсмоор байна?

 

-Өмнөд Африкийн “Стандарт” банк гэхээр африкийн нигерүүд гэж төсөөлөөд байх шиг анзаарагддаг. Зарим улстөрчид тийм ойлголттой суугаа шиг байна. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс бол дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орон. Хамгийн өндөр технологитой, зам дэд бүтэц хөгжчихсөн улсын нэг. Үйлдвэрлэдэггүй бараа гэж  бараг байхгүй. Банкны салбар нь Англо Саксоны Англи, Америк, Канадын хамгийн тэргүүний арга барил, стандартуудыг баримталдаг, дагадаг, мөрддөг. Тийм банкнаас зүгээр нэг хуурамч гарын үсгээр, хоёр гурван удаагийн явган залиар баталгаа гаргаж зээл авсан  гэж ярьж, бодож байвал ёстой уучлаарай. Тэгэхээр баталгаа байсан нь үнэн. Ямар аргаар энд байгаа төрийн эрх мэдэлтнүүдээс нуусан гэдэг нь жич асуудал. Тэрийг би мэдэхгүй. Юм асуудаг эр хонгор дуутай хүмүүсийн анхаарлаас яаж гадуур үлдсэнийг нь бас мэдэхгүй. Ямар ч байсан тээр жилийн “Марубени”-гийн хэрэг шиг олон улсын шүүх болсон. Монгол Улс торгуульд унасан. “Та нар баталгаа гаргасан нь үнэн байна. Зээл авсан нь бас үнэн. Авсан мөнгөө төлөх ёстой” гэсэн шийдвэр гарсан. Зөвхөн шүүхийн зардал нь 120 гаруй сая ам.доллар. Үндсэн зээл нь дараагийн асуудал. Зуун хувь төрд байна гэдэг ийм үр дагаварт хүргэдэг. Хувийн компани өөрийнхөө мөнгөөр, өөрийнхөө толгойг цусдах гэнэн тэнэг гарын үсэг зурж, баталгаа гаргадаггүй. Та хамгийн сайн найз банкны захирлаасаа хорьхон саяын баталгаа гаргаад өгөөч гэж гуйгаад үз дээ. Хэн ч баталгаа гаргаж өгөхгүй. Нүдэн дээрээ байгаа ийм том дүнзийг олж харахгүй байж, бусдын мөрөн дээрх өдийг шүүмжлээд суугааг ойлгохгүй л байна.

 

Эх сурвалж: Өдрийн сонин

Ц.Баасансүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Da .ganboldoo chiinii avgai geote surguuliin buh ed hurungu,289 huuhdiin tulburiig uguhgui 2jil bolj bna.shunaltai gehed arai teneg uu....balai avgaigaa medeerei..olon aav eej iig eleg barij doromjiloh hereggui shuu...huuli duremtei ulsad amidarch bgaagaa martah hereggui ....
2019-03-25
irgen:
Ene nuhur zai;lah boloogui yu? Haa yavsan gzaraa gai bolj yavahin, yasan ch hanak tsaddaggui iin dee??
2019-03-25
ZOCHIN:
ARDCHILAL GEDEG HEDEN HUNII HUVIIN OMCH BISHSHDEE.ENE HUN,ERDENE,ELBEG,DORLIG GEED BUGDEEREE LUIVARCHID.MONGOLIIN HEDEN TERBUMTANGUUD ...AVILGACHID...TCAGAAN ZAHTANGUUD GEDEG UG ZUGEER CH UG BISH YMSHUU.....HUULI UDAHGUI UILCHLEH BH AA UDAHGUI...
2019-03-25
ш:
монгол орноор тоглож ,оциализмын бааз суурийг эвдэж хаясан нөхөр, Багабанди 7 удаа буцаасан нь хамгийн зөв байжээ. энэ нөхөр хаана явна тэнд луйвар байна.Оюутолгой гээд одоо эрдэнэт гээд олон юм яриад явж байгаа
2016-11-13
зочин:
Монголын төлөө гэсэн сэтгэл байна уу.
2016-11-07
Зочин:
hulgai odoo huuliin daguu bolson uu malaa
2016-11-07
Монгол хүн:
Энэ муу хужаа анх шадар сайд болоод Монголоос 4 тн алт ачуулж буюу 400 тэрбум төгрөг луйвардсан, дараа нь ОЮУ-толгойд очиж Элбэгдоржтой нийлж хагартлаа баяжиж, Дубайн гэрээгээр ИОНГОЛ улсыг ОЮУ-ТОЛГОЙГООС СОХОР ЗООС АВАХГҮЙ, үүрд өрөнд оруулах гэрээ байгуулсан. Дараа нь Эрдэнэьийн 49 хувийг хямд үнээр төрийн өмчөөс салгах ажлыг РОСТЕХТЭЙ ТОХИРЧ дАраа 10 дахин өсгөн зарах төлөвлөгөө боловсруулан Элбэгдорж, Сайханбилэг нараар ЗГ-ын баталгааг 500 сая ам доллараар гаргуулж Эрдэнэтийн 49 хувийг цохижээ. Даанч дээ ийм нэг хужаад тоглуулаад дууслаа. Одоо наадах чинь эрдэнэтийн 49 хувийг 10 нугалж зараад РОСТЕХ-ийн тохиролцсон хүмүүстэйгээ хуваагаад идчихнэ. ЗГ-аас баталгаа гаргуулаад мөнгийг Хятадаас авсан байх магадлал маш өндөр банйна. Энэ муу хужаагийн учрыг олох хэрэгтэй. Түүний ард АН байхгүй, хужаа нар л байгаа.
2016-11-06
Зочин:
АН-ын хулгайчууд Эрдэнэтийн өөрийнх нь мөнгөөр худалдаж авсан байх шүү, АН-ын хийдэг чаддаг зүйл нь луйвардах хулгайлах, бүх л шатандаа АН-ын хулгайчуудаас Эрдэнэтээ буцааж авна аа, ард түмний өмч байгаа юм
2016-11-05
Зочин:
АН-ын хулгайчууд Эрдэнэтийн өөрийнх нь мөнгөөр худалдаж авсан байх шүү, АН-ын хийдэг чаддаг зүйл нь луйвардах хулгайлах, бүх л шатандаа АН-ын хулгайчуудаас Эрдэнэтээ буцааж авна аа, ард түмний өмч байгаа юм
2016-11-05
Зочин:
teneg
2016-11-04
Зочин:
хуулийн цоорхой эрх мэдлээ ашиглан хувийн өмч бий болсон худлаа гэвэл баячуул нэртэй улсаасаа асуу
2016-11-04
Маяа:
Ганболд ардчилал гэж гарч ирээд л монголчуудыг элгээр нь хэвтүүлнэ гэж яриад зорилгоо одоо л биелүүллээ Энэ чинь хэний даалгавар басан бэ Энэ асуултандаа хариулчихаад томор Чиний ярилцлагыг тоож уншсангүй ээ Учир чи дандаа худал ярьдаг болохоор бас л тэр биз гэж бодлоо Хаалтын гэрээний сэтгүүлч хэзээч шударга талд зогсохгүй нь ойлгомжтой
2016-11-04
Зочин:
Ардчилал гэдэг юм хvнийг зевхен авах ,идэх ,хураах ,нураах , хулхидах,хулгайлах, хусах, худал ярихын донтой юм шиг болгодгийн учир юу юм бэ??!!
2016-11-04
Батэрдэнэ:
Тэнэг хүн ч ойлгохоор ярьж. Нямдорж Бат-Үүл, Элбэгдорж 2-оос ч илүү олигархуудыг дэмжигч МCS-ийн сарын 3 мянган доллараар түрээсэлдэг байранд хэдэн жил үнэгүй амьдарсан, үе үе Энержи Ресурсийг өмөөрч ярилцлага өгдөг хувийн өмчид хайртай юм шүү дээ! Миеэ-ээ жийж ерөнхийлөгчид дэвших санаатай солиорсон чинь хүмүүс учрыг нь одоо ойлгож эхэлж байна.
2016-11-03
Зочин:
Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс
2016-11-03
Зочин:
Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс
2016-11-03
Зочин:
Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон
2016-11-03
Зочин:
Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. Аугаа эдийн засагч Карл Маркс
2016-11-03
Зочин:
Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн
2016-11-03
Зочин:
teneg
Зочин:
МАХН МАН , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. Баабар Батбаяр
2016-11-03
Зочин:
“Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
2016-11-03
Зочин:
Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
2016-11-03
Зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
2016-11-03
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд эдийн засгийн алуурчдын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.
2016-11-03
Зочин:
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет
2016-11-03
Зочин:
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль
2016-11-03
Зочин:
Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман
2016-11-03
Зочин:
Үндэсний эдийн засагт төрийн секторын өмчийн эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэсэн төрийн болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”
2016-11-03
Зочин:
Дотоодын нийт бүтээгдэхүүний ДНБ-ний өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын өмчийн өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль
2016-11-03
Зочин:
Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
2016-11-03
Зочин:
“Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ.
2016-11-03
Зочин:
Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
2016-11-03
Зочин:
“Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм.
2016-11-03
Зочин:
Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй нэг этгээд 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.
2016-11-03
Зочин:
АН-ын хулгайчууд Эрдэнэтийн өөрийнх нь мөнгөөр худалдаж авсан байх шүү, АН-ын хийдэг чаддаг зүйл нь луйвардах хулгайлах, бүх л шатандаа АН-ын хулгайчуудаас Эрдэнэтээ буцааж авна аа, ард түмний өмч байгаа юм
Зочин:
Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.
2016-11-03
Зочин:
Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм.
2016-11-03
Зочин:
Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.
2016-11-03
Зочин:
Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.
2016-11-03
Зочин:
Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena ENAMI компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна.
2016-11-03
Зочин:
Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena ENAMI компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйл
2016-11-03
Erka:
Halzan ganbold gej estoi herrgui hun bnaa yadj erleg toohgui monj lai bolj bna da ene ulsad
2016-11-03
Зочин:
Худалдаа хөгжлийн банк гэж нэг дааварсан банк байгаа. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр буцааж авах хэрэгтэй
2016-11-03
Зочин:
Энэ одоо хэний захиалгаар хийгдсэн ярилцлага вэ? Ард түмнийг тэнэг гэж бодоо юу? Улайн цайм хулгай хийчэд ичэхгүй юм аа. Төр буцааж авах хэрэгтэй,
2016-11-03
zochin:
ER N BOL ARDCHILAL MASH BURUU ZAMAAR ,IRGEDIIG HUURAN MEHLEH ARGAAR ENE GENBOLD METIIN TCOOHON LUIVARCHID BUH BAYLAGIIG HUVARILAN AVCH BAYN YDUU HUMUUSIIN ZAAG ULAM HOLDOJ BAIGAA N UNEEN.49 HUVI BOL TERNII L URGELJLEL.UG N HUVID OCHIBOL ERUULJIH N UNEN CH LUIVARCHDAD OCHISONOOS SHAHBAL SHAHNA L BIZ ASHIG N NIIT IRGEDED OCHIH YMDAA.tegeed ene 49 huvia avahdaa ch bas l luivraar, hulgaigaar, semhen ugsen huvaldaad l...danjaad ch yahavdee ingej helehgui bol bolohguildee....
2016-11-03
Зочин:
Сэтгүүлч ХХБ аас хэдэн төгрөг авч худалдагдачихаад асууж байгаа асуулт нь ард түмнийг тэнэг гэсэн шинжтэй юм асуух юм. Улайн цайм луйвар л хийсэн байна. Яахаараа Эрдэнэт үйлдвэрийн 49 ийг энэ хулгайчууд авах ёстой юм. Хэний өмчийг хэн аваад байнаа
2016-11-03
Зочин:
Ард түмнээс нууж хулгай хийчихээд хуулийн дагуу гэж хуцдаг хэн бэ чи. Шорондоо гацах өдөр чинь ойрхондоо та нар луйварчид
2016-11-03
Zochin:
Teneg xund oilgomjtoi yarisan bn.
2016-11-03