Энэ оны эхний есөн сарын байдлаар Эрдэнэт үйлдвэр ХХК үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээ давуулан биелүүлж ажиллаж, улс болон орон нутгийн төсөвт нийт 149.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.
Хэмнэлтийн бодлогын үр дүнд 1 тн цэвэр зэсийн өртгийг 2012 онтой харьцуулахад 2903.7 ам.доллароор бууруулж өнөөдрийн байдлаар 3953.6 ам.доллар болгосны үр дүнд нийт дүнгээр сүүлийн 3 жилд 259.5 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийжээ.
Зэсийн үнэ буурч үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байсан ч Эрдэнэт үйлдвэр 2013 оноос 2016 оны эхний 9 сар хүртэлх хугацаанд улс болон орон нутгийн төсөвт нийт 1.4 их наяд төгрөгийн татвар төлсөн гэх мэдээллийг өглөө.
В.Бат