“Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” маргааш эхэлнэ. Монголын хөрөнгийн биржийн байранд энэ сарын 28, 29-ны 10:00-17:00 цагийн хооронд болох нээлттэй өдөрлөгийн үеэр үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагууд нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүлнэ. Тухайлбал:
• Арилжаа болон хувьцаат компанийн талаарх мэдээлэл
• Засгийн газрын үнэт цаасны талаарх мэдээлэл, танилцуулга
• Ногдол ашгийн мэдээ
• Хөрөнгө оруулалтын зөвлөгөө
• Үнэт цаасны данс нээх үйлчилгээ
• Төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ
• Данс шүүх үйлчилгээ /Эрдэнэс таван толгой цэнхэр тасалбар, хувьцаатай эсэх/
• Үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлт
• Үнэт цаасны зах зээлийн талаарх сургалт зэрэг үйлчилгээ, мэдээ мэдээллийг авч болно.
Уншиж байна |