“Оюу толгой” компани энэ оны III улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцууллаа. Тус тайланд өнгөрсөн улиралд ”Оюу толгой” компанийн аюулгүй ажиллагааны үзүүлэлтээ өндөр хэвээр хадгалж, 25 сая тонн материал тээвэрлэсэн түүхэн амжилт үзүүлснээ онцолжээ.
Тус улиралд боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх улирлаас 4.0 хувиар буурсан байна. Энэ нь баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт үйлчилгээ, туузан дамжуулагчийн засвартай холбоотой аж. Мөн зэсийн үйлдвэрлэл өмнөх улирлаас 9.9 хувиар буурсан нь 6 дугаар үе шатны хүдрийн металлын агууламж бага байсантай холбоотой юм байна.
Баяжмал дахь алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 47.1 хувиар буурсан нь ил уурхайн II үе шатны олборлолт дуусч, агуулга буурснаас шалтгаалжээ.
В.Бат
Уншиж байна |