О.Одбаяр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал боллоо
2016-10-21

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр О.Одбаярыг тус компанийн Дэд захирлаар томиллоо.  

 

О.Одбаяр нь “Эрдэнэс Монгол” компанийн Бизнес хөгжлийн асуудлыг хариуцан ажиллах юм. Тэрээр “Алтай Холдинг” компанийн Дэд ерөнхийлөгч, UB Cinema ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Ард даатгал” ХХК-ийн  Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд бизнесийн салбарт олон жил ажилласан арвин туршлагатай.

 

Түүнчлэн 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2005-2010 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яаманд 3-р нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

 

Одбаяр нь 1988 онд Оросын Холбооны Улсын Киев хотын Багшийн их сургууль, 1997 онд Америкийн Нэгдсэн Улсын Флоридагийн Техникийн Их Сургуулийн ЭЗ-ийн сургууль, 2000 онд Отгонтэнгэр их сургуулийг тус тус төгссөн. Багш, Олон улсын эдийн засагч болон Эрхзүйч мэргэжилтэй юм байна. 

Shuud.mn
Сонин хачин
ард иргэд:
Эднийхэн удам судраараа бүгдээрээ худалч шуналтай улс үнэнч шударга ажиллах уууу айн
2022-12-23
Энэ ч ёстой хувийн ашиг сонирхол өндөртэй хүн дэ
2022-12-23
Mongol:
Hunii muug olj ir gevel ene Odbayarig olj uguuruu. Hun chanar bhgui hudalxh gar daa
2021-05-26
Мэдэгч:
Дамжаа төгссөнөө дээд боловсрол гэж болохгүй худлаа баахан туусан бна
2016-10-22
Auggdoug:
hyye tanidag hyn baina, Odbayar ah 1997 ond Florida-iin ih surguuli togssoon ?!? ingej naaj bas bolohgyi ee hedhen sariin dotor yag ali surguuliig ni togschihovoo? manaihan yer ni ali neg surguuliin angli helnii damjaanii visa-aar irsenee ih surguuli togsson gej naadagaa bolih heregtei
2016-10-21