Станбул: Эрчим хүчний салбарт хувьсгал хийнэ
2016-10-13

 

Дэлхий нийт Сири зэрэг халуун цэг дээр анхаарлаа хандуулахын зэрэгцээ Туркийн нийслэл Станбул хотноо болж буй Дэлхийн эрчим хүчний конгрессийн талаар бичиж байна. Өнөөг хүртэл 23 дахь удаагаа хуралдаж байгаа энэхүү хуралд Орос, Турк, Венесуэл, Азербажен орны төрийн тэргүүнүүд болон бусад 60 гаруй орны сайд нар оролцож байна.

 

Дэлхийн эрчим хүчний ирээдүйн чиг хандлага, хамтын ажиллагаа стратегийг тодорхойлдог энэхүү конгресст Монгол улс анх удаагаа гишүүн байгууллагын хувьд уригдан оролцож байгаа юм байна.  

 

Конгрессийн гишүүн орнууд энэ удаагийн хурлаар 2060 оны эрчим хүчний асуудал ямар түвшинд тавигдах асуудлыг голлон хөндөж ярьжээ. Хуралдаанд оролцогчид эрчим хүчний салбарт хувьсгал хийх цаг болсон гэсэн дүгнэлтэд хүрчээ.

 

 

Энэ үеэр сүүлийн үед харилцаагаа сэрээгээд байгаа Турк Орос улсуудын төрийн тэргүүн Эрдоган, Путин нар эрчим хүчний томоохон төслүүдэд хамтран ажиллахаар гарын үсэг зуржээ.

Дэлхийн эрчим хүчний конгресст Монголын талаас “World Energy” консулын гишүүн  бөгөөд Ерөнхийлөгч О.Эрдэнэ-Өлзий тэргүүлсэн төлөөлөгчид оролцож байна.

 

П.Баяр

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Stanbul bisj Istanbul
2016-10-13