Эрдэнэтийн дотоод үйлдвэрлэл нэгээр нэмэгдэнэ
2016-10-10

Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводад туузан дамжуулгын ролик (Өнхрөх дамжуулга) үйлдвэрлэх шугам ашиглалтанд оруулахаар болжээ. Уг шугамын тоног төхөөрөмжийг суурилуулах ажил эхэлсэн байна. Барилгын суурийг РСЦ компани гүйцэтгэж буй аж. Шугамын тоног төхөөрөмжийг тохируулж үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулах ажлыг үйлдвэрлэгч компани хариуцах аж. 

 

Одоогоор Баяжуулах үйлдвэрийн хэрэгцээний 1500 роликийг Засвар механикийн заводод үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Ингэснээр гаднаас авах роликны хэрэгцээ багасах юм. Шинэ шугам ашиглалтанд орсноор жилд 20 мянган ролик үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ. Дөрвөн хүнтэй бригад роликийн хэсэгт ажиллах бөгөөд БНХАУ-ын мэргэжилтнүүд тэдэнд 7 хоногийн сургалт явуулах аж. Дотооддоо дөрвөн төрлийн суурь машинд турба зорох, угсрах ажил хийнэ. Харин роликны бэлдэц гол төмөр, холхивчийг импортоор авах юм байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-10-10