“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн 300 ажилчин хохирчээ
2016-10-05

Гэрэл зургийг MPA.mn

 

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг 2014 онд Концессын гэрээгээр хувьчилсан. Үүнээс хойш тус  үйлдвэрийн ажилчид хохирч байгаа талаар Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал  мэдээллээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулинд ажилтны буруугаас шалтгаалаагүй сул зогсолтын хугацаанд ажилтныг өөр ажилд шилжүүлэх, боломжгүй бол хамтын гэрээнд заасны дагуу нөхөн олговор олгоно. Хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь буюу түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй гэсэн заалт бий.

 

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн 300 гаруй ажилчин 2015 оны эхнээс сул зогсолтын олговороо аваагүй байгаа аж. Ажилчид нийт 600 сая төгрөгийн авлагатай юм байна. Мөн хувьчлал хийгдсэнээс хойш тус үйлдвэр ашиггүй ажиллах болсныг Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал  хэлж байна.

 

 Тэрбээр “Хувьчлал хийгдсэнээс хойш төмөрлөгийн үйлдвэр биш төмөр ачдаг уурхайн хэмжээнд хүрээд байна. Ажиллагсдын амьдралын баталга алдагдсан, тогтвортой ажлын байргүй болсон. Тийм учраас энэ хувьчлалын асуудлыг эргэж хараач гэдэг асуудлыг Ерөнхий сайдад тавьсан” хэмээв.

 

Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулж шалгая гэдэг хариултыг өгсөн байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Хувьчлал хийгдсэнээс хойш төмөрлөгийн үйлдвэр биш төмөр ачдаг уурхайн хэмжээнд хүрээд хүдэр зарсан мөнгөө захиралууд нь цалинждаг. Ажиллагсдын амьдралын баталга алдагдсан, тогтвортой ажлын байргүй болу дампууруулсан.
2019-03-01
зочин:
төмөр толгойн уурхайн ажилчид буур их хохирч байна
2016-10-26
Зочин:
зөвхөн хүдрийг нь урагшаа ачих гэж л авсымөөө
2016-10-09
Монгол хүн:
Төмрийн хүдрийг гаргах эрхийг наад төмөрлөгийн дарга нар авчээ. 500 тныг гаргах зөвшөөрөл өгөхөд л 500 саяын хахуул авч байна гээд шуугиад байна. Ажилчдаа ядаж авсан хахуулаасаа түр ч гэсэн цалинжуулж болдоггүй юм байх даа.
2016-10-08
Иргэн:
Эрдэнэттэй хамт Асгатын мөнгө,Баргилтын төмрийн ордуудын лицензи байгааг хэн ч анзаарахгүй байнаа даа?!?!?!
2016-10-08
Зочин:
Darhan tomorlog gej ylsin yildver bhda sain ajilladag saihan vildver bla namin bylegleles bolj ene saihan vildvet aldagdaltai ajillaj odoo bvr lyivarchidin gart orj ene vildvet sogsson yildverin ydirdlaga gej heden chadvargvi daldagnagch bdag
2016-10-08
Шинжээч:
Дарханы хар төмөрлөгөөр олон жил олон дарга хармаагаа түнтийлгэсний рекордыг Эрдэнэбилэг, Элбэгдорж хоёр тогтоов.
2016-10-06
Зочин:
Yadaj relsnii uildver
2016-10-06
бодлоо хэлэгч:
дарханы төмөрлөгийн даргаар Ц. Даваацэрэн буюу одоогийн Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал ажиллаж байхдаа ямар мундаг үйл ажиллагаа нь босч хүн бүр тэнд ажиллах хүсэлтэй л байлаа . Одоо Эрдэнэтийг бас энэ хүн удирдаад хэрхэн өрнөөс нь саолгав. бодох л хэрэгтэй . Хэрэв Эрдэнэт үйлдвэр захирлаа солидол тгээл 2 дахь төмөрлөгийн үйлдвэр болон дампуурна
2016-10-06
Зочин:
Хүйтэн сэтгэлтэй улсаа боддоггүй АН-ханы хийсэн ажил.Женко баттулга хувьчлуулсан.Жаахан ч гэсэн юм бодоцгоомоор юмаа арай ч дэндэнээ бас
2016-10-06
зочин:
300 бишээ 1000 гаран ажилчид дээрээс нь Монгол Улс тэр чигээрээ стратегийн ач холбогдолтой Хүдрийн Уурхайн төмрийн хүдэрээ зөөлгөөд хохирч байна
2016-10-05
Зочин:
Эрдэнэт араас нь орлоо доо
2016-10-05
Зочин:
Эрдэнэт араас нь орлоо доо
2016-10-05
Монгол:
Юун ажилчин хохироод гээд байгаа юм бэ?? Наад үйлдвэрийг чинь луйварчид авчихсан төмрийн хүдэр гаргах лициензийг эзэмшчихсэн. Зөвхөн лициензээрээ л хүдэр гаргах зөвшөөрлөө ашиглан тн тутмаас сая төгрөгийн олж байгаа.
2016-10-05
Иргэн:
Эрдэнэттэй хамт Асгатын мөнгө,Баргилтын төмрийн ордуудын лицензи байгааг хэн ч анзаарахгүй байнаа даа?!?!?!