Төмөр замын даргаар Л.Пүрэвбаатарыг үлдээсэн гэв
2016-09-29

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”-ын нийгэмлэгийн дарга хэн болох вэ гэдэг асуулт сүүлийн хэд хоногийн турш олны анхаарлыг татаж байлаа. Эрх барьж буй МАН-ынхан хэнийг Төмөр замын даргад зүтгүүлэх вэ гэдэг дээр дотооддоо нэлээд асуудал болсон сураг бий.  Энэ том “айл”-ын эзнийг томилно гэдэг эрх баригчдын бас нэг том ажил нь байсаар ирсэн. Энэ жишгээр хэрэндээ нааш цааш гүйлдэж, хэвлэлээр ч баахан бичүүлэв.

 

Уламжлал ёсоор Төмөр замын дарга болох хүсэлтнүүд ганц нэгээр тогтсонгүй. Тээвэр хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямаа, орлогч дарга Л.Халтар, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нарын нэр шинэ даргын сэнтийн эзнээр яригдаж байлаа.  Түүнчлэн одоогийн дарга Л.Пүрэвбаатар ч хоцроогүй. Үлдэх хүсэлтэй гэдэг нь ямар нэг байдлаар илэрч, яригдаж л байв. 

 

Энэ асуудалд цэг тавихаар уг нь уржигдар Москвад хуралдсан Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын ерөнхий хорооны хурал болсон байна. Гэвч “Улаанбаатар төмөр зам”-ын дарга болон ерөнхий инженерээр хэнийг томилох  асуудлыг шийдсэнгүй.

 

Харин Монголд шинэ даргын томилгооны талаар АН, МАН-гүй, дарга цэрэггүй ярьж, байр сууриа илэрхийлсэн гэхэд болно. Манай төмөр замчдын хувьд “...Хамтарсан нийгэмлэгийг монгол хүн удирдах нь зүйтэй” гэж байв. Гэхдээ намын шахааны эсвэл хэн нэгэн халаасны хүн орж ирэхийг эсэргүүцсэн. Тэр дундаа төмөр замчид “...Салбараа огт мэдэхгүй, намын шахааны хүн ирвэл энэ салбар хөгжихгүй” гэлцэж байсан.

 

Ийнхүү нийгэмлэгийн даргын томилгооны сургаар төмөр замынхан болоод МАН-ынхан ёстой л нэг бужигнасан. “Улаанбаатар төмөр зам”-ын дарга болохын тулд зарим нэг хүн намдаа нэг сая ам.доллар хандивласан гэх яриа ч гарав.

 

“Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн Олег Белозёров Монголд саяхан айлчлах үеэрээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзаж, энэ талаар ямар бодолтой байгаагаа цухас хэлж амжсан гэх юм билээ. Үүнээс гадна энэ удаад тус нийгэмлэгийн даргыг ОХУ-аас томилох санал гаргасан гэдэг мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа.

 

Манай Зам тээврийн хөгжлийн яамнаас УБТЗ-ын дарга, ерөнхий инженерийг солих саналыг тавьсан ч ОХУ-ын “РЖД” нийгэмлэгийн удирдлагууд шаардлагагүй гэж үзжээ. Зам тээврийн хөгжлийн яамны саналыг хүлээж аваагүй учраас  УБТЗ-ын одоогийн дарга Л.Пүрэвбаатар, ерөнхий инженер Г.Сэрээнэндорж нар ажлаа үргэлжлүүлэхээр болж байгаа юм.  УБТЗ-ын ерөнхий хорооны орлогч дарга, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай зөвшилцсөний дагуу Д.Жигжиднямааг замын даргад нэр дэвшүүлсэн ч ийнхүү оросуудын зүгээс Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж авсангүй. УБТЗ-ын одоогийн дарга Л.Пүрэвбаатар нь томилогдоод жил гаруй болж байгаа. Одоогийн байдлаар Оросын тал нийгэмлэгийн даргыг солих асуудалд тийм ч хурдан хөдлөхгүй гэдэг нь тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл, ойрын хоёр жилдээ Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”-ын нийгэмлэгийн даргыг солихгүй нь бололтой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
mangar mangar yum yariad, purevbaatar odoo ulaah nuurtei bl daa. muu te1 GANDON
2016-10-03
Зочин:
Ямар хэрэгтэй гэж ингэж худал мэдээлэл цацааад байгаа юм бэ?Аль хэдийн шийдчихсэн асуудлыг яах гэж дөвийлгөөд байгаа юм бэ?Энэ төмөр замын даргын асуудлаас залхлаа бүр арай дэндэнэ ээ
2016-09-30
Зочин:
Ingej odoo yah geed bga yum?yamar zorilgotoi yum?odoo huuli bus temtseld tz-g uruu tatah n uu?ayagui bol purevbatar n ireed ichihgui tamgaa avch zugataah n uu
2016-09-29
oyutan:
uchigdurhun l TV ged Jigjidnyama ged bsan unuudur Pvrewbaatar
2016-09-29
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай.
2016-09-29
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай.
2016-09-29