Монгол улс энэ оны эхний найман сард төмөр замын тээврээс 272.8 тэрбум төгрөгийн орлого олжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 23.2 тэрбум төгрөг буюу 9.3 хувиар өссөн үзүүлэлт юм байна.
Төмөр замын тээврээр оны эхний найман сард 12449.1 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 1805.3 мянган хүн тээвэрлэжээ. Тээсэн ачаа наймдугаар сард 1719.8 мянган тонн болж, өмнө сарынхаас 147.0 мянган тонн буюу 9.3 хувиар өсчээ.
Харин агаарын тээврээр оны эхний найман сард 2013.1 тонн ачаа, давхардсан тоогоор 459.9 мянган хүн тээвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 164.4 тонн буюу 8.9 хувь, зорчигчид 27.1 мянган хүн буюу 6.3 хувиар өсчээ. Агаарын тээврийн салбарын орлого оны эхний найман сард 198.8 тэрбум төгрөг болжээ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |