Эдийн засагчид STAND BY-ийг дэмжлээ
2016-08-24

Монголын шилдэг эдийн засагчид өчигдөр цуглаж эдийн засгийн хүндрэл түүнээс гарах гарц, шийдлийн асуудлаар хэлэлцлээ. Уг хэлэлцүүлгийн үеэр эдийн засгийн хүндрэлээс олон улсын байгууллагуудын тусламжтай гарч болох тухай доктор Ч. Хашчулуун илтгэл тавилаа. Тэрээр “Монгол Улсын эдийн засгийн байдал хүнд байгаа учраас ОУВС-гийн өгдөг зээлд хамрагдах нь эдийн засгийг сэргээх нэг арга гэж үзэж байна. ОУВС бүх дүрэм журмаа 2011 оноос эхэлж зөөлрүүлсэн. Тогтвортой хөгжлийн бодлогыг баталсан улсуудад зориулсан дэмжлэг хүртэл гаргасан. Концессийн тусламжийн тухайд ядуу буурай орнуудад өгөх хөнгөлттэй зээлийг 50 хувиар нэмсэн байгаа” гэдгийг онцлов. МУИС-ийн багш, доктор, профессор Б.Эрдэнэбат “ОУВС-гийн хамгийн сүүлд Грект хэрэгжүүлсэн “Стэндбай” хөтөлбөр үндсээрээ буруу байсан гэдгийг бид хүлээн зөвшөөрсөн. ОУВС-гийн хөтөлбөрүүдийг ерөнхийд нь үзвэл тухайн хэрэгжүүлсэн улсуудын эдийн засгийн нөхцөл байдал өмнөхөөсөө буурсан дүгнэлт гарсан. ОУВС-гийн оролцоо тухайн улсын дотооддоо хуулиа дээдлэх дэг журмыг алдагдуулж, ардчилалд сөргөөр нөлөөлдөг гэж үзсэн. Энэ байгууллага өөрийн гэсэн дотоод бодлого, сонирхолтой. ОУВС-д ажиллаж байгаа хүмүүс ч өөрийн гэсэн хувийн эрх ашигтай хүмүүс байдаг. Юм л бол зээл тусламж хүсээд байвал бидний дотооддоо бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянах, хариуцлага тооцох тогтолцоо алга болно” гэсэн юм. 

 

 

Эдийн засгийн хямралын гол шалтгаан суурь үзүүлэлт муудсантай холбоотой хэмээн эдийн засагчид санал нэг байсан юм. Тухайлбал, жил бүр улсын төсвийн эрчимтэй тэлж байхад зохистой төвшнөөсөө хэтэрч байгааг анхааруулж байсан ч огтхон ч хэрэгжүүлээгүй аж. Эцсийн дүндээ шинэ юм гэдэг мартагдсан хуучин байдаг. Тиймээс одоогийн эдийн засгийн хямралыг эмчлэх бодлого нь 1990 онд баримталсантай ижил байх хэрэгтэй хэмээн эдийн засагчид хэлсэн. Хэлэлцүүлэгт оролцсон эдийн засагчид эерэг, сөрөг байр суурь илэрхийлж байсан ч дийлэнх нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь эдийн засгийг сайжруулах гарц гэдэгтэй санал нийлж байв.

 

Энэ үеэр дэд профессор Б.Түвшинтөгс, Б.Алтанцэцэг, доктор Б.Мөнхзаяа, МУИС-ийн эдийн засгийн багш Б.Соёлмаа, эдийн засагч Г.Рагчаасүрэн нарын байр, суурийг сонирхлоо. 

 

 

Б.Түвшинтөгс: БАНКНЫ СИСТЕМИЙГ ЭРСДЭЛ ОРУУЛАХ ВИЙ ГЭСЭН БОЛГООМЖЛОЛ БИЙ

 

УИХ-аар төсөв батлах үедээ тоонууд дээр гол анхаарлаа хандуулмаар байгаа юм. Яагаад гэвэл, өнгөрсөн жилүүдэд төсөв батлах үеэр нэг гишүүн санал хэлж, түүнийг нь дэмжсээр төсвийн орлого зохиомлоор өссөн. Нэг цэцэрлэг барих мөнгө гэхээс илүүтэйгээр нийтэд нь багцалсан мөнгөн дүнг ярьдаг болох ёстой. Хамгийн гол нь УИХ-ын гишүүдийн “санал гаргах” гэдэг ойлголтыг зөв тодорхойлох хэрэгтэй. Эдийн засгийн хямрал нь банкны системийг эрсдэл оруулах вий гэсэн болгоомжлол бий. Өөрөөр хэлбэл, банкнаас гарч буй зээлийн багцын дийлэнхийг моргейжийн зээл эзэлдэг. Мөн зээлийн барьцаа үл хөдлөх хөрөнгө байна. Энэ бүх нөхцөл эдийн засаг хүндрэх нөхцөлд банкны системийг эрсдэлд оруулж байгааг анхаарах хэрэгтэй.

 

 

Б.Алтанцэцэг: БИД АЛДААНААСАА СУРАЛЦСАНГҮЙ

 

Эдийн засгийн хямрал болно шүү гэдгийг хэдэн жилийн өмнөөс эдийн засагчид сануулж байсан ч огт авч хэлэлцээгүй. 2011, 2012 оны үед эдийн засгийг тэлэх хэрэггүй. Эдийн засаг хэвийн, сайн ажиллаж байна гэдэг зөвлөгөөг өгсөн ч тэлсээр ирсэн. Тухайн үед мэргэжлийн хүмүүс эдийн засгийн тэлэлт үргэлжилсээр байвал алсдаа гарах үр дагаварыг нь харсан хэрэг. Гэвч бодлого боловсруулж, шийдвэр гаргах төвшинд үүнийг хэрэгжүүлээгүй юм. Энэ бүхэнд зөвхөн гадаад орчин нөлөөлсөн мэтээр харуулах, тайлбарлах хэрэггүй. Дотоод нөхцөл байдал нөлөөлсөн гэдгийг цаг хугацаа харуулж байна. Засаглалын болон бодлогын нөлөө эдийн засагт нөлөөлсөн. Тиймээс энэ байдал давтагдахгүй байгаасай гэж хүсч байна. Одоогийн нөхцөл байдал нь 1990 оныхтой адил хэмжээнд очжээ. Энэ нь өнгөрсөн рүүгээ ухарч байгаа мэт боловч бид алдаанаасаа суралцахгүй давтаж байгаагийн нэг илрэл.

 

 

Б.Мөнхзаяа: ГАДНЫ БАНК ОРУУЛЖ ИРЭХ ХУГАЦААГ ЗӨВ ТОДОРХОЙЛОХ ХЭРЭГТЭЙ

 

Банкны системийн хэмжээнд хөрөнгийн өсөлт байхгүй байгааг судалгаанаас харж болно. Тэгэхээр цаашид банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай. Гэтэл энэ салбар ямар ч зохицуулалтгүйгээр их хэмжээний зээл гаргасан байгаа юм. Сүүлийн үед гадны банк оруулж ирэх тухай ярьж байна. Гадны банк орж ирэх хугацааг тодорхойлох нь чухал. Бусад орны туршлагаас харахад гаднаас банк орж ирвэл дотоодын банкыг шахдаг жишиг байна. Тиймээс зохистой шалгуур үзүүлэлтийг тавих хэрэгтэй болов уу.  Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн орчноо тогтвортой болгон зохицуулалт хийх механизмаа бүрдүүлэх нь чухал. Манай улсын хувьд аливаа зүйлийг болоод өнгөрсний дараа нь авч хэлэлцдэг. Харин гадныхан энэ хооронд өөрийн ашгаа хийх боломжтой.

 

 

Б.Соёлмаа: ЭДИЙН ЗАСАГТ МӨЧЛӨГ СӨРСӨН БОДЛОГО ХЭРЭГТЭЙ

 

Эдийн засаг хямарна гэдгийг анхааруулсаар ирсэн. Тиймээс өнгөрснөөсөө сургамж авах ёстой. 2009 онд эдийн засаг хямарсан ч энэ удаагийнх шиг байгаагүй гэж боддог. Гэтэл дөрвөн жилийн дараа дахин хямарч байна гэдэг нь алдаанаасаа суралцахгүй байна гэсэн үг. Энэ нь мөчлөг дагасан бодлогын үр дүн гэдгийг эдийн засагчид сануулсаар байсан. Мөн өнөөдрийн олсон орлогодоо хэт дулдуйдан гаргасан зардлынхаа пянг даахгүй унаж байгаа юм шүү дээ. Одоо бид юу хийх ёстой вэ гэвэл мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх ёстой.

 

 

 

Г.Рагчаасүрэн: БОДЛОГЫН ХҮҮГ ӨСГӨСӨН НЬ ЦАГ ҮЕЭ ОЛООГҮЙ

 

Эдийн засгийн хямралаас гарахын тулд томоохон төслийг хөдөлгөх хэрэгтэй. Гэвч гадаад талдаа түүхий эдийн үнэ хэрхэн хэлбэлзэх вэ гэдгээс олон зүйл хамаарна. Тиймээс эдийн засгийг солонгоруулах хэрэгтэй гэдэг судлаач, шинжээчдийн зөвлөгөөг анхаарах цаг болсон. Мөн эдийн засаг хүнд байгаа үед Монголбанк бодлогын хүүг өсгөсөн нь цаг үеэ олоогүй гэж харж байгаа. Харин ч банкны зээлийн хүүг бууруулах, ханшийг тогтворжуулах бодлого баримталсан бол илүү өгөөжтэй байсан болов уу.

 

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин / Д.ОЮУНЧИМЭГ/

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Энэ Соёлмаа өөрийн нөхөр Эрдэнбаттайгаа хоёулаа Соросын сангийн Манчестерийн магистрын бүрэн тэтгэлэг нэг жилийн зайтай авсан. Тэгээд үргэлжлүүлээд Соросын сангийн докторын тэтгэлгүүд авсан.
2023-03-15
Зочин:
сэтгүүлчид үгээ зөв сонгож ажлаа хийх хэрэгтэй. чадахгүй бол олон түмнийг төөрөлдүүлж дэмий үгийн цуглуулга нийлүүлэхээ болимоор юм. Эдийн засагчид STAND BY-ийг дэмжлээ хэн шийдвэр гаргаад байгаа юм. Монголын шилдэг эдийн засагчид- хэн шалгаруулаад байгаа юм...
2016-09-21
Зочин:
Сэтгүүлч нэр томъёогоо зөв оноож бичих хэрэгтэй. Ажил хөдөлмөр эрхэлж байх үедэ эдийн засгийн дэвшилтэт бодлого баримталж цаг үеийн шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэ тодорхой ахиц гаргасан мэргэжилтнүүдийг шилдэг эдийн засагчид гэнэ. жишээ нь Д.Бямбасүрэн, М.Энхсайхан, Р.Амаржаргал нар тэргүүлэх байх. тэрнээс нэг сэтгүүлч элдэв цол гоё үгээр чимж мэдээллээ хүргэх гэж оролдох нь цагаа өнгөрөөж байгаа бус уу. энэ өнцөг нь цаашлаад зарим хоосон толгойтнуудын өөрсдийгөө од болж байна гэж андуурч үндэслэл, тооцоогүй өнөөх популизм хийх замын засаж байх шиг.
2016-09-21
zzz:
Stand by demjij baigaa bol Grek shig bolloo, 8 jil grek uls gazaanii baidald amdarch hyn amiin ihenh 50 garui huvi ajilgui, zaluuchuud ni gadagshaa garaad duuch baigaa, ongorch baigaa um baina ldaa, Valutiin sangaar udirduulaad baival er ni duusdag l um
2016-08-30
МАН-д хандаж хэлье:
Яг үнэхээр сэтгэл гаргаж ажиллахаар шийдсэн бол Сангийн сайдаасаа эхэл . Урд өмнө хийж байсан ажилтай нь хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харьцуулж татвар шударгаар төлсөн эсэхийг шалган орлогоо шударгаар олсон эсэхийг тус тус нарийвчлан шалгаж ард түмэнд ил тод мэдээл. Зөрчил байвал төлүүл. Бусад төрөөс төрсөн тэрбумтнууд мөн адил. Тэрбумтан болон УИХ-ын Засгийн газрын гишүүд эх орнч санаачлага гарган цэцэрлэг сургууль эмнэлэг зэргийг төсвөөс мөнгө гаргахгүй өөрсдийн хувийн хөрөнгөөр барьж улсад өгөх, цалингүй ажиллах зэргээр улс орноо өөд татахад идэвхийлэн оролцож үлгэрлэх хэрэгтэй. Шал дэмий тайлбар хийж гоншигнон муу амалж байснаас. Та нарт боломж бий. Сэтгэл байна уу үгүй юу. Юун стэнд бэй хөтөлбөр вэ.
2016-08-28
МАН-д хандаж хэлье:
Яг үнэхээр сэтгэл гаргаж ажиллахаар шийдсэн бол Сангийн сайдаасаа эхэл . Урд өмнө хийж байсан ажилтай нь хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харьцуулж татвар шударгаар төлсөн эсэхийг шалган орлогоо шударгаар олсон эсэхийг тус тус нарийвчлан шалгаж ард түмэнд ил тод мэдээл. Зөрчил байвал төлүүл. Бусад төрөөс төрсөн тэрбумтнууд мөн адил. Тэрбумтан болон УИХ-ын Засгийн газрын гишүүд эх орнч санаачлага гарган цэцэрлэг сургууль эмнэлэг зэргийг төсвөөс мөнгө гаргахгүй өөрсдийн хувийн хөрөнгөөр барьж улсад өгөх, цалингүй ажиллах зэргээр улс орноо өөд татахад идэвхийлэн оролцож үлгэрлэх хэрэгтэй. Шал дэмий тайлбар хийж гоншигнон муу амалж байснаас. Та нарт боломж бий. Сэтгэл байна уу үгүй юу. Юун стэнд бэй хөтөлбөр вэ.
2016-08-28
Baatar:
mongol setgehui baival zugeer, dandaa gadhii l geh yum daa. turiin alban haagchiin ajil hiideggui tsag burtguulj, tsaas tsugluuij ajil hiideg oron toog bagasgah heregtei bna aa
2016-08-28
kkkk uli uli sain ulitsgaam:
Aaaay heden haltaisan yum hutsaj ugch bnaa kkk ingeed bugd ysagaan zahtai bolchood soliorood bhaar uls ingej dampuurdiin bas bugd deed surguuli nertei motel maygiin zavaan yum tugsuud languun deer zogsohoor uls ingej dampuurdiin bugd chenj bolood yuch hiihgi baihleer uls ingej dampuurdiinmaa malnuudaa
2016-08-28
цэцэг:
Гадны банк монголчуудад өгөөжөө өгөхгүй дотоодын банкны зээлийн хүүг бууруулаж бодитой байх нь чухал зээлийн хүү бодитой биш байна
2016-08-24
Зочин:
Сонгуулийн өмнөх амлалтаасаа буцна гэдэг чинь хууль бусаар, хуурч Засгийн эрх авлаа гэсэн үг
2016-08-24
Зочин:
Сонгуулийн өмнөх амлалтаасаа буцна гэдэг чинь хууль бусаар, хуурч Засгийн эрх авлаа гэсэн үг
2016-08-24
Алтанцэцэг:
хөтөлбар хэрэгжүүлэх юм бол улсын үйлдвэрүүдийг барьж олон хүнийг ажилтай болгомоор байна аа. оёдлын том том үйлдвэртэй тэдгээрийг дагасан хороолол босгомоор байна
2016-08-24
kkk:
Zasgiin gazar bolgon erdemten nertei zaas shagaihaas amidral medehgui heden chalchaanuudiig zugluulj oorsdiigoo zovtgoh yumdaa. Odoo mngo mash homsdono business yavahgui ajil baihgui hachin yum bolnodo
2016-08-24
Зочин:
Тиймээ. Бодлогын хүүг өсгөсөн нь буруу. Зээлийн хүүгээ төлж чадахгүй байгаа аж ахуйн нэгж, хувь хүмүүст бүр ч дарамт их болж ирж байна. Манайх шиг жилийн 30-60 хувийн сарын 2,5-5,0 хүүтэй зээл өгдөг улс орон хаана ч байхгүй. Жилийн 5-иас голдуу байдаг.
2016-08-24
zochin:
Hudalchuudaar yah um be tiim l sain ulsuud um uridni duugarch arga hemjee avch baihgui yasan um
2016-08-24
zochin:
Ragchaasurentei sanal neg bn. Manaih shig bodloyn huugee neg dor 5 punkteer nemdeg oron lav l azi evropt bhgui.
2016-08-24