УБТЗ үүсэн байгуулагдсаны 67 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэхүү ойд зориулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын удирдах газрын хашаанд маргааш 09.00-10.00 цагт цэцэг өргөх ёслол болно. Мөн энэ өдөр 15 000 төмөр замчдын баярын хурал зохион байгуулагдаж, бямба гарагт Хонхорт Төмөр замчдын баяр наадам болох аж.
Эрдэс бүтээгдэхүүний үнэ болон тээвэрлэлт 73 хувь, импортын гол тээвэр болох барилгын материалын тээвэрлэлт 34 хувиар буурсан ч зардал хэмнэх замаар "УБТЗ" зургаан тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж буй юм байна.
Уншиж байна |