Өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтэц орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь газар, хэлтэс алба бүхий 12 бүтэцтэй ажиллана. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг шинээр байгуулахаар боллоо.
Сүүлийн жилүүдэд арбитрын маргаан олноор гарах болсон. Дэлхийн банкны судалгаагаар энэ төрлийн маргааныг шийдвэрлэхэд ойролцоогоор 3.5 жил болж, маргаан хэрхэн шийдэгдэхээс үл хамаараад тухайн улсаас захиргааны зардалд гурван сая доллар гаргадаг юм байна. Тиймээс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнтэй хуулийн хүрээнд хамтарч ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх, учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, маргаан гарвал цаг тухайд нь хууль тогтоомжийн дагуу дотооддоо шуурхай шийдэж байхад энэ зөвлөлийн ажил чиглэх юм.
Уншиж байна |