Туршилтын тээвэр 13-нд эхэлнэ
2016-08-03

Монгол, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд БНХАУ-ын Тяньжин боомт, Монголын Улаанбаатар, ОХУ-ын Улаан Үд хотын чиглэлд олон улсын ачаа тээврийг наймдугаар сарын 13-наас 25-ны өдрүүдэд туршилтаар тээвэрлэх гэнэ.

 

 

Олон улсын автотээврийн уг чиглэлд Тяньжин хотоос ачсан ачаа Эрээнд хүрч, Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар, Дархан, Сэлэнгийн нутгаар дайрч, Улаан-Үд хүрэх юм байна. Монгол болон ОХУ олон улсын тээврийн конвенцид нэгдээд байгаа бол БНХАУ үүнд нэгдэхээр хүлээгдэж байгаа ажээ.

 

Энэхүү ажлыг Зам, тээврийн яам болон Автотээврийн үндэсний төв, Монгол тээвэр нэгдэл ХХК-тай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
TANAI ZAM CH GSN HETSUU SH DEE
2016-08-05
Зочин:
Manai zam hetzvv dee
2016-08-04
Зочин:
Ardchilsan namiin hiisen ajll buteesen gavyanuudiin neg n ene ardchilsan namd bayrallaa
2016-08-03
Анхаар:
Ойрын өдрүүдэд болж буй хэт халалтаас үүдэлтэй болон бусад шалтгаануудаас даралтын өөрчлөлтөд орж байгаа хүмүүс дараахь линкээр орж, өөрөө өөртөө болон гэр бүл, ойр дотнынхондоо анхны тусламж үзүүлэгч даралт тэнцвэржүүлэгч аппаратыг сонирхоно уу. httpswww.orca.mnhomeproduct139
2016-08-03