Өнгөрсөн сарын 29-ны өдрийн байдлаар банкууд 10558 иргэний 648.2 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авчээ. Үүнээс 3291 иргэний 5 хувийн хүүтэй 156.3 тэрбум төгрөгийн, 6075 иргэний 8 хувийн хүүтэй 408.6 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн байна.
Мөн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 1526 зээлдэгчийн 62.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлээд байна.
Уншиж байна |