“Эрдэнэт”-ийн наймаа хэний эрх ашгийг хөндөв
2016-07-28

...Хөлөө дэвслэн, хөмхийгөө зуун бухимдаж харагдана, хэсэг бүлэг нөхөд. Өрсөлдөгчид хийгээд өрсөлдөөнт зах зээлийн талаар өчүүхэн төдий хардалт төрүүлээгүй олон жилийн бизнест нь гэнэтийн саад уул мэт урд нь босоод ирсэнд уурсаж байгаа нь энэ. “Эрдэнэт” хэмээх шавхраагүй их баялгаар түнтийж бүдүүрсэн дэлгээтэй хэтэвчинд хуруу шургуулан олз хамах эрхгүй болсонд хорсон байж дэвсэлж байгаа нь үнэндээ өнөө цагийн Монголын нэг цөхрөл, доройтол юм.

 

ОХУ-ын “Ростех” төрийн өмчит корпораци Монгол, Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувиа Монголын талд, Монгол Улсад бүртгэлтэй хувийн хэвшилд зохих журмынх нь дагуу худалдсан. Ийн аварга үйлдвэр бүхэлдээ Монголынх, манайх, биднийх болсон. Гэвч онцгой энэ үйл явдал болохтой зэрэгцээд түүхэн хэлцлийн утгыг өөрчилж, улгүй сэрдэх төлөвлөгөөт ажил өрнөж эхлэв. Сонсох бүү хэл, бичихээс залхмаар мөнөөх л “...төрийн өмчийг луйвардлаа, ард түмнийг төөрөгдүүллээ” гэх холбоо үгс цахим ертөнцөөр ёс мэт нисэж харагдана.

 

Ингэхэд “Эрдэнэт” үйлдвэр Монголоор овоглосон корпораци, бүр тодорхой хэлбэл монгол хүний мэдэлд очсонд дургүйцэх шалтгаан бий гэж үү. Угтаа ард түмэн үүнийг ойлгон сайшааж, хүндэтгэн бэлгэшээж байгаа. Бизнесийн хатуу зарчим, компанийн засаглал, хараа хяналт, менежментийн ур чадварын ач тусыг ухаж ойлгосон хувийн хэвшлийнхэн төдийгүй эдийн засагчид толгой дохин зөвшөөрч байна. Цаашлаад олон улсын зах зээлд Монголоор овоглосон бас нэг хувьцааг дэлхийд санал болгон арилжих том боломж бидэнд олдож байгаа бус уу. Ирээдүйтэй хэлцэл, зөв алхмын хэтийн эерэг төлөв эндээс улбаалах учиртай.

 

Харамсалтай нь, уурссан нөхөд ийн харсангүй. Өөрсдийн ашгийг гүйцээхийн тулд түмний тархийг угааж байна. Цаашлаад улс төрийн намуудын эрх ашгийн учгийг хөндөх гэсэн сэрэл сэдлийг төрүүлж эхлэв. XX зууны хэллэгээр бол мань эсэргүүнүүдийг тааж цөхөх юмгүй. Монгол хийгээд Оросын төрийн төлөөлөл бүхий удирдлага доор цоорч сэмэрсэн халааснаас нь сугалж шүүрдэж, чимхэж шимэж амьдарсан олон салаа мөчирний тухай энд хөндөгдөнө. Чанар, үнэ, хугацааг умартан хэдэн жилээр нь бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг шахааны бизнес бас хамаатай.

 

Тэрчлэн улс төрийн намуудын шахалт шаардлагаар хооллож тэтгэдэг албан тушаалтан, ураг төрлийн холбоо сүлбээ, авлига хахуулийн үнэ цэнээр ажилд томилдог “журам” тэнд үйлчилдэг. Энэ утгаараа төрийн өмчит үйлдвэрийн буянаар таргалж бүдүүрсэн хүмүүсийн хилэн хөдлөх нь аргагүй. Үнэндээ дээрх “журам” хувийн өмчид шилжиж, өөрчлөгдсөнөөр наад зах нь боловсон хүчний бодлого илүү тодорхой, оновчтой болно. Хэтдээ энэ нь тус үйлдвэрийн дэлхийд өрсөлдөх чадвар, чансаа нь хүртэл ахиж дээшлэх хөшүүрэг байх нь мэдээж.

 

Яг одоогийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн өртөг, зардал улам нэмэгдэж, баяжмалын агуулга багасч, илүү гүнд олборлолт явуулах шаардлага тулгараад байгаа. Угтаа бол компанийн хариуцлагыг утгаар нь ойлгож хэрэгжүүлэх, зөв менежментийг чадварлаг баг авч явахаас “Эрдэнэт”-ийн ирээдүй шалтгаална. Чухам ийм үед хусмаа чамласан хүүхэд аятай хөл жийн уцаарлаж, хошуу цорвойн унжиганах эрх тэдэнд байхгүй. Ард түмний нэрийг урдаа барин шантааж, шахааны бизнесээ явуулаад гаршчихсан эдгээр нөхөд урьдын дадлаараа “Эрдэнэт”-ийг түмний өмч байх ёстой хэмээн хоолой мэдэн орилцгоох нь бүр ч инээдтэй. “Эрдэнэт” гэдэг энэ их айл хана туурга хамаг бүхэнтэйгээ аль хэдийнэ түмний мэдэлд ирчихсэн байгаа. Гэтэл том шахааны бизнесээ хамгаалж ядахдаа уриа лоозон барьж, шүлсээ үсчүүлэн чичрэх нь Монголын ганц саалийн үнээг өөрсдөдөө зориулаад төхөөрчих гэсэн өчүүхэн эрх ашгийнх нь үнэн төрхийг илчилж байна. Хэрэв тэд хэрээс хэтэрч, монголчууд бидний нийтлэг эрх ашгийг хөндөх дээрээ тулвал, маскны ард нуугдсан луйварчдын бодит нэрсийг нь илчлэхийн төлөө ариун дайн зарлах эрх ч бас бидэнд бий.

 

Эх сурвалж: 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Avah baisan bol il tod avah heregtei shd, hulgaich nohoi shig songuuliin dalimaar hend ch medegdelgui avchihaad yu yarina ve, Ard tumnii toloolol ikh hurlaar avch uzsen u , erdenet erdoo 1 terbum ch hurehgui unetei yum uu
2016-08-01
buruu:
Been huivaldaanaar avchihaad yu yarina ve buh ard irgedd uuniig shalguulah heregtei geed baigaa shuu iiniig MAN hamgiin turuund avch uzeed irgeded huvitsaag ni egeh heregtei
2016-08-01
Зочин:
монголд ирсэн нь хэн бүхэн дэмжиж баигаа. гэхдээ хууль журмаараа бол ЗГ ИХ дээр яриад 49 хувиигаа хэрхэхээ хэнд өгөхөө шиидэж жаахан нээлттэи яваж болох л баисан. олоны яриагаар уг наимааны цаана ерөнхиилөгч, бадамжунаи ,м.энхболд гээд л хүмүүс баигаа сураг дуулдах юм билээ.путинтаи уулзаж баидгаараа ерөнхиилөгч л саин мэдэж баигаа. ардчилсан шударга ерөнхиилөгч үгээ хэлэх баилгүи.
2016-08-01
Зочин:
Энийг бичсэн хүн монгол хүн мөн үү. Тэртэй тэргүй төрд гарсан үе үеийн эрх мэдэлтнүүд Эрдэнэт үйлдвэрт шахаа хийж иүүний хүчээр үйлдвэр ажиллаж улсын төсвийн тавь шахам хувийг бүрдүүлж л байсан. Харин оросын талаас шилжүүлж байгаа 49 хувийг төрийн мэдэлд авбал бараг улсын төсвийг бүрэн бүрдүүлж үр ашиг нь ард түмэнд ирэх биш үү. Монгол компанид биш гадны хөрөнгө оруулагчид очих гээд байгааг ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүс учрыг нь ойлгоогүй, үр дагаварыг нь мэдээгүй байж арай дэндүү туйлшрах юм. Жаахан ухаантайхан байж хамтаараа улс орноо хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэх нь чухал. Ингэж чадаж байж дараа нь дуртай шүүмжлэлээ тавь.
2016-07-31
зочин:
энэ лалрын Мэдрээ гэгчийн захиалгат зохион бичлэг байлгүй дээ. ХХБ болон Мэдрээг шалгаж үнэн мөнийг олох хэрэгтэй.
2016-07-29
ЭРДЭНЭТИЙН НАЙМАА МОНГОЛЫН ЭРХ АШГИЙГ хендеед бай:
зочин
2016-07-29
ard:
49n huviig dangaaraa Mongoliin tal , Mongol hun avsan bol jahav harin hudaldaj avsan gazart Mongoltsuud 2 huviig ezemshdeg 98n huvi ni gadnii offoshor kompaniud gedegt bgaa jm
2016-07-29
Иргэн:
Тогоо минь чи ч естой хоосон толгой байна. Иймэрхүү тэнэгүүдийн толгойг л луйварчид ашиглаж байгаа юм даа. Аз болоход ийм тэнэгүүд цөахөн юм даа
2016-07-29
Иргэг:
Захиалагт бичлэг чинь даань өөдтэй юм болсонгүй дэ. Луйврыг нь зогсоочих бий гэсэн айдас л байна
2016-07-28
zocnin:
mongol hyn awsan maani yamai daa
2016-07-28
Хуягаа:
ичиж амьдраач. хэдэн халтар төгрөгөөр биеэ үнэлээд
2016-07-28
Хуягаа:
1РТ Орос зарахдаа Монгол Улсын Засгийн газраас асууж Монгол улсын засгийн газарт санал болгон зарах үүрэг хүлээсэн байдаг юм. 2рт Монгол улсын засгийн газар Стратегийн орд газрын тухай хуулийн дагуу Монгол Улсын Их хуралд энэ асуудлыг оруулж асууж шийдүүлэх үүрэгтэй байдаг юм. Хууль гэж байдаг бол шүү дээ.???
2016-07-28
Хуягаа:
Авч болно. Гэхдээ нууж хулгайн аргаар хэн гэдэг эзэн нь ч мэдэгдэхгүй авна гэдэг чинь л асуудал шүү дээ? Монгол улсын хуулийг зөрчиж нууцаар хулгай хийж авсаныг зөв гэх ямар ч боломжгүй. Хуулиараа Засгийн газар биш, Их хурал шийдэх ёстой тийм заалттай.Ингэж хууль зөрчиж болдог юм бол Монголд хууль гэж байх хэрэг юун?Жишээ нь би эсвэл та хууль зөрчиж болно.Хулгай хийж хүн алсан ч хууль зөрчсөн ч болно. Та ингэж л хэлээд байна шүү.Офшорт бүртгэлтэй компани авсаныг Монголынх гэж эндүү бодоод байгаа өөрөөс чинь асуух зүйл байна.Офшорт бүртгэлтэй байгаа тэр олон компани Монгол улсын өмч мөн үү???
2016-07-28
teneg:
sayin songuulaar erdenetiig zarcan geed buruu oilgoson bna, ugtaa orsuud 49 xuvia manaid zarsan yum bna sh dee
2016-07-28
ёооё:
юугээд солиороод байгаан бэ ард түмний юмыг хэдхэн баачка луйвардаад авчаад байхад, 2 жил нуусан ч гэх шиг ичихгүй нууд
2016-07-28
Тогоо:
Бид хилийн гадна байсан өмчийг гэртээ оруулж ирсэн хүмүүст эхлээд баярлалаа гэж хэлье Оросын төрийн өмчийг авсан монголын хувийг биш жоохон юм унш залуусаа монголын нэг ч гэсэн дэлхийн тэрбумтан төрөг хятадын тэр бумтан ирээд бид аварга даргагүй дагаж гүйгээд чадаж байгаагаа дэмжье
2016-07-28
Хуягаа:
Авч болно. Гэхдээ нууж хулгайн аргаар хэн гэдэг эзэн нь ч мэдэгдэхгүй авна гэдэг чинь л асуудал шүү дээ? Монгол улсын хуулийг зөрчиж нууцаар хулгай хийж авсаныг зөв гэх ямар ч боломжгүй. Хуулиараа Засгийн газар биш, Их хурал шийдэх ёстой тийм заалттай.Ингэж хууль зөрчиж болдог юм бол Монголд хууль гэж байх хэрэг юун?Жишээ нь би эсвэл та хууль зөрчиж болно.Хулгай хийж хүн алсан ч хууль зөрчсөн ч болно. Та ингэж л хэлээд байна шүү.Офшорт бүртгэлтэй компани авсаныг Монголынх гэж эндүү бодоод байгаа өөрөөс чинь асуух зүйл байна.Офшорт бүртгэлтэй байгаа тэр олон компани Монгол улсын өмч мөн үү???
Тогоо:
Бид хилийн гадна байсан өмчийг гэртээ оруулж ирсэн хүмүүст эхлээд баярлалаа гэж хэлье Оросын төрийн өмчийг авсан монголын хувийг биш жоохон юм унш залуусаа монголын нэг ч гэсэн дэлхийн тэрбумтан төрөг хятадын тэр бумтан ирээд бид аварга даргагүй дагаж гүйгээд чадаж байгаагаа дэмжье
2016-07-28
Тогоо:
Бид хилийн гадна байсан өмчийг гэртээ оруулж ирсэн хүмүүст эхлээд баярлалаа гэж хэлье Оросын төрийн өмчийг авсан монголын хувийг биш жоохон юм унш залуусаа монголын нэг ч гэсэн дэлхийн тэрбумтан төрөг хятадын тэр бумтан ирээд бид аварга даргагүй дагаж гүйгээд чадаж байгаагаа дэмжье
2016-07-28
Зочин:
Оросын хэсэг гээч, малаа
2016-07-28
12457896:
49 хувийн эзэн юмаа хэнд зарахыг МАн-ын шахаа хийдэг УЛс төрчид заах юм уу. Юу ч олж долоохгүй ээ. Энэ бол ойлгомжтой, Нэртэйгээр Орсуудыг тэрэнд зар энэнд болохгүй гэж МАН заах болж байна уу. Ёстой лөөлөө л байна даа.
2016-07-28
Хуягаа:
1РТ Орос зарахдаа Монгол Улсын Засгийн газраас асууж Монгол улсын засгийн газарт санал болгон зарах үүрэг хүлээсэн байдаг юм. 2рт Монгол улсын засгийн газар Стратегийн орд газрын тухай хуулийн дагуу Монгол Улсын Их хуралд энэ асуудлыг оруулж асууж шийдүүлэх үүрэгтэй байдаг юм. Хууль гэж байдаг бол шүү дээ.???
Mongol:
Yu hutsaad bgaan.ard tumnii umchiig haanaas hen garch ireed 400 sayaar avchiv.chi uuruu il garaad ir .chamtai dain zarlii muu gulug mini
2016-07-28
Зочин:
Оросын хэсэг гээч, малаа
Irgen:
MAN han golduu,eldviin um shahaj bayajsan nuhduud booj uheh gej guildej baigaa ni olon niited mash muuhai haragdaj bna daa, hunii zevuu hurmeer..jigshil turmuur
2016-07-28
зочин:
Захиалгат бичлэг. Хувьчилсныг хэн ч буруутгаагүй. Албан тушаалаа ашиглаж хууль бусаар хулгай хийснийг л бухимдаж ярьж байгаа ш дээ. Төр засаг хуулийн дагуу болгох хэрэгтэй. Алийн болгон улсын өмчийг энэ хулгайч нарт аолдах юм бэ? Авбал шударга өрсөлдөөд ил тодоор ЗГ-аас хуулийн дагуу ав Яах гэж хулгаагаа нуусан юм.
2016-07-28
zochin:
Naad zahiin hyn oilgohoor tovch bogood todorhoi bichsen bna. Hymyysee tolgoigoo jaahan ajluulaach.Ymarch tohioldold mongold ashigtai tegeed companiin zasaglal saijrana shyy dee
2016-07-28
зочин:
банкны захиалгатай холсний бичээч бичиждээ оноодроо бодсон худалдагдсан сэтгуулч ичээчээ
2016-07-28
Зочин:
МОнгол хүний мэдэлд ирсэн биш ганцхан хувийг нь Монголдоо аваад 48 хувийг нь оффшор болон гадаадын хувьцаа эзэмшигчидэд алдсанд л бухимдаад байгаа юмаа
2016-07-28
zocnin:
mongol hyn awsan maani yamai daa