Энэ сарын 18-ны байдлаар, банкууд 9981 иргэний 613.7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 3113 иргэний 5 хувийн хүүтэй 148 тэрбум төгрөгийн, 5712 иргэний 8 хувийн хүүтэй 384.6 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн байна.
Мөн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 1389 зээлдэгчийн 56.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлээд байна.
Уншиж байна |