Н.Батбаатар: “Эрдэнэт”-ийн гуравдагч эзэд нь ажилчид
2016-07-05

 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Н.Батбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр 1990 онд Засгийн газар ажилчдаас цуглуулан авсан  10 140 хувьцаанаас үлдсэн 6000 хувьцааг буцаан  олгохыг хүслээ. Энэ талаар түүнээс зарим асуултад хариулт авлаа.

 

-Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад хувьцаа эзэмшүүлэх ажил хэзээнээс эхэлсэн бэ?

 

-1994 онд иргэдийг өмчтэй болгох зорилгоор Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 15 хувийг ажилчдад нь хувьчлах шийдвэр гаргасан. Ажилчдаас  7000 төгрөгийн үнэ бүхий 10140  цэнхэр тасалбараар дамжуулан хувьчлуулхаар  гэрээ хийн, үнэт цаасны хороонд хадгалуулсан. Тухайн үед УИХ дэмжиж байсан. Гэтэл 1996 онд төрийн мэдлийн  уул уурхайн жагсаалтыг гаргахад “Эрдэнэт үйлдвэр” уг жагсаалтад орсон тул хувьчлах үйл ажиллагааг зогсоосон.

 

-Тэгвэл иргэд хувьцаагаа авч чадаагүй гэж үү?

 

2000 онд УИХ-ын сонгуулиар МАН олонх болох үед энэ асуудлыг дахин ярьж эхэлсэн. Тэгээд ҮЦХ-нд шалгалт хийхэд цэнхэр тасалбарын 4000 ширхэгийг нь Улсын их дэлгүүрийн хувьчлалд шилжүүлсэн байсан. Түүнээс хойш асуудал дарагдсан. Харин одоо үлдсэн 6000 гаран тасалбарыг өнөөгийн зах зээлийн мөнгөний ханштай нийцүүлж индексжүүлэн буцаан олгох ёстой. Үүний дараа хуулийн хүрээнд ажилчдад нь хувьчлах ёстой.

 

-Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс” компанид шилжүүлсэн энэ нөхцөлд ажилчдад 15 хувийг хувьчлах асуудал шийдэгдэх боломжтой юу?

 

-15 хувийг хувьчлах асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь Засгийн газар болон “Монголын зэс” компанийн эрх мэдлийн асуудал. Засгийн газар өмнө нь гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж, бодлогоо үргэлжлүүлэх хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэрийн  гуравдагч эзэд нь ажилчид нь байх ёстой. Цаашдаа ямар ч шийдвэр гарсан үйлдвэрт ажиллаж байгаа 6000 ажилчин, 2000 ахмад, хөдөлмөрийн чадвараа алдсан 500 гаруй ажилчдын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал орхигдох ёсгүй. Мөн улсын төсөвт оруулдаг татварын хэмжээг ч бууруулахгүй байх нь чухал.

 

Ц.Тэнгисболд

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hudalch
2016-07-21
Зочин:
Tarhi ugaagch, buu budiluul!
2016-07-17
Зочин:
Hudaldagdsan bna chi, uildverchnii horoon darga hun 49 huuli bus gedgiig hamgiin changa duugarah estoi Ali hediin zobshoorson yavj bn gedeg mi heden tsaasaar amaa uduulsen gesen ug
2016-07-06
Зочин:
15 гэж ярих хэнд хэрэгтэй вэ Н.Батбаатараа Танай ажилчид байраа хувьчилж авсан уу Жирийн үйлдвэр компани төрийн байгууллагын ажилчдаас илүү цалин авдаг уу Тусгай хангамж жилд 1 удаа эдэлдэг үү Дээр нь 51 Монгол, 41 Орос байхад наад улс төрөө хийхгүй байж одоо хэний гар хөл болж улс дотор улс байгуулах гээд байна 15 улсын мэдлийнх, Оросын 49 Монголын мэдлийнх байх ёстой Эрдэнэтчүүдийн ганцхан өмч биш Үндсэн Хуулиуд заасан нийт ард түмний хөрөнгө өмч хувьцаа баялаг шүү
2016-07-06
зочин:
МАН сонгуулиар Эрдэнэтийг гадныханд өгчихсөн энэ тэр гээд байсан одоо юуных нь ажилчид нь хувьцаа авна энэ тэр гээд байгаа юм хэрэв авахаар бол тэр Отгон билгийн хүү ,болон МАН-аасаа авахгүй юү?
2016-07-05
зочин:
МАН сонгуулиар Эрдэнэтийг гадныханд өгчихсөн энэ тэр гээд байсан одоо юуных нь ажилчид нь хувьцаа авна энэ тэр гээд байгаа юм хэрэв авахаар бол тэр Отгон билгийн хүү ,болон МАН-аасаа авахгүй юү?
2016-07-05