Үндэсний компанийн зоримог шийдвэрээс Монгол Улс хожно
2016-07-01

ОХУ-ын “Ростех” компанийн мэдэлд байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг “Монголын Зэс” компани Худалдаа хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр худалдан авсан. Энэ нь Эрдэнэт үйлдвэр болон түүнийг дагалдах бүхий л нийгмийн байгууламжууд 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжлээ гэсэн үг. Ингэснээр ОХУ-руу Эрдэнэтээс гардаг маш их хэмжээний валютын урсгал мөн Монголд үлдэх боломж нээгдэж байна.

Гэвч өөр улсын компанийн мэдэлд байсан уул уурхайн баялгаа үндэсний хөрөнгө оруулагчид худалдан авсан энэхүү зоримог үйлдлийг улстөржүүлэх, харлуулах, буруушаах оролдлогыг зарим нам, улс төрийн хүчин, хувь хүмүүсийн зүгээс хийж байна. “Монголын зэс” компани айлд байсан манай баялагийг өөрийнхөө “хашаа”-нд оруулж ирсэн. Түүнээс биш Монголын төрийн өмчийн 51 хувиас хувьчилж авсан, эсвэл гадагш зарсан хэрэг биш. Харин үүнийг албаар мушгин гуйвуулж, харлуулан мэдээлж буй хүмүүс Эрдэнэт рүү шахаа хийдэг, түүгээрээ гаршсан явцуу бүлэг хүмүүсийн үйлдэл гэдэг нь тодорхой.

Эсвэл тэд хувьцаагаа монголчуудад зарсан ОХУ-ын Ростех компанид ингэж их санаа тавьж байна уу. Гэхдээ Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монгол Улсын мэдэлд ирснээр хэн хожиж, бас ямар хүмүүсийн явцуу сонирхол хаана хөндөгдөхийг олон нийт Монголчууд бүх ашгийг өөрсдөө хүртэнэ.

Shuud.mn
Сонин хачин
эрка:
Оросын мэдэлд бсн 49 -г монголын компани авсан нь юуны буруу байхав. Тэртэй тэргүй оросын авдаг 49 -н ноогдол ашиг монголд падлийгүй бсн биздээ.Ялгаа юу бна.Засгийн газар нь өрөнд орчихоод 49 -г авах нь битгий хэл цалингаа чүү чамай өгч буй биздээ.Оросуудыг ам ангайсан дээр нь монголын компани авсан нь зөвөө.Эзэн нь хэн бсн нь хамаагүй.
2016-07-02
ДАНДИЙ:
49-ийг монголын ЗГ худалдан авч төрийн УҮГ байгуулөх ёстой. Монголын зэс компани байгуулагдаад удаагүй, үйл ажиллагаа нь хэвшээгүй бас тэр их мөнгийг хаанаасаа гаргах гэж байгааг ойлгохгүй байна. Монголын компани авснаар төр эзэн нь байж чадахгүй. Үүнийг их хурал нягтлан үзэж шийдэх байх гэдэг найдаж байна.
2016-07-01
Зочин:
монгол зэс компаний талаар нээлттэй мэдээлэл хэрэгтэй ил тод байдал нь сэжиг төрүүлээд байх шиг байна
2016-07-01
Зочин:
Эрдэнэт бүхлээрээ улсын өмч болвол төсөвийн 30 бүрдүүлдэг байсан бол 60 бүрдүүлж хэдэн эмлэг цэцэрлэг сургууль нэмж барьна, мөн багш эмч цэрэг цагдаа тамирчид тэтгэвэрийнхэн гээд л олон хүмүүсийн цалинг нэмж болон. Хэрвээ ХХБанк дампуурвал энэ 49 бидний үлмэдэх хэн нэгэн гарт орж аюулгүй байдалд занал хийч ч болно. Энэ луйварыг яаралтай таслан зогсоо.

Mongol ZES kompanii huvitsaanii heden huviig Saihanbileg, Bayrtsogt, Elbegdorj, Enhbold nar ezemshij baigaa ve teriigee l shudragaar ileer delgee??!!! Ternees ene medee bol niitiin tarhiig ugaah hor!!
2016-07-01
Зочин:
Eniig zogsooh yostoi. AN-iin suuliin luivar.
2016-07-01