Эрдэнэтийн 49 хувийн эргэн тойронд...
2016-06-30

Монгол түмэн өчигдөр Үндсэн хуулиар олгогдсон гурван минутын төр барих эрхээ эдэллээ. Өвгөд хөгшдийн хувьд энэ өдрийг баярын өдөр хэмээн боддог учраас гоёлын дээлээ өмсөцгөөж үр ачаа дагуулсаар санал өгсөн юм. Харин залуусын хувьд идэвх юу юунаас илүү байж, маргаашийнхаа ирээдүйн төлөө саналаа өгөв. Монголчууд тэр чигээрээ сонгуулиар амьсгалсан сүүлийн хоёр өдөрт Монгол Улсын “саалийн үнээ” гэгддэг Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монгол Улсын өмч болсон тухай мэдээлэл олны анхаарлыг татав. Монголчууд тэр тусмаа Эрдэнэт хотын амьжиргааны гол эх үүсвэр болсон энэхүү том үйлдвэрийг Монголын тал 51, ОХУ-ын “Ростех” компани 49 хувийг эзэмшиж байв. Тэгвэл өнөөдрөөс эхлэн энэхүү том үйлдвэр 100 хувь Монголын талд ирлээ. Энэ талаарх яриа улс төрийн намуудаас гадна эдийн засагчдын анхаарлыг татаж, Эрдэнэт 100 хувь Монголын мэдэлд орсон нь зөв буруу гэх маргаан ч гараад амжлаа. Зарим эдийн засагчид Монгол Улсын эдийн засагт асар том өөрчлөлт авчрах болно хэмээн байр сууриа илэрхийлсэн бол нөгөө талд нэг банкинд өгсөн нь буруу Засгийн газар энэ хувийг эзэмших ёстой гэсэн байр суурийг ч илэрхийлэв. Зөв буруугийн тухайд эртлэн дүгнэлт хийх нь илүүц учраас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын талд шилжүүлсэн асуудлаар талуудын илэрхийлсэн байр суурийг тоймлон хүргэе. 
 
 
Ч.Сайханбилэг: Эрдэнэт үйлдвэр монголчуудын мэдэлд 100 хувь шилжлээ 
 
 
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрөгч мягмар гарагт 18.30 цагийн үед шуурхай хэвлэлийн хурал зарласан юм. Тэрбээр, “Монгол Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжиж байгааг зарлах гэсэн юм. ОХУ-ын “Ростех” компанийн эзэмшиж байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн компани эзэмшихээр боллоо. Монголын компани гэдэг нь ХХБ-ны төлөөний компани болох “Монголын зэс” компани юм. Ингээд Эрдэнэт үйлдвэр манай улсын хуулиар зохицуулагддаг Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгж болж хувирах юм. Мөн тус үйлдвэрийн ногдол ашиг 100 хувь Монгол Улсад үлдэх болж байна. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэрийг дагасан бүх барилга байгууламж Монгол Улсад дагаж шилжиж ирнэ. Монгол Оросын хамтарсан “Монросцветмет” компани энэ жишгээр 100 хувь Монгол Улсын аж ахуйн нэгж болж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Дансыг хаасан, тамга тэмдэг хураасан зүйл байхгүй. Хоёрдугаарт, зургаадугаар сарын 30-наас эхлэн хоёр тал ал­бан ёсоор байр сууриа илэр­хийлж мэдэгдлүүдээ гар­гаж эхэлнэ. Гуравдугаарт, энэ асуудлыг Оросын талын хам­гийн өндөр төвшинд шийд­вэр­лэсэн гэдгийг хэлэхийг хүсч байна. Дөрөвдүгээрт, “Ростех” компани зөвхөн энэ хэлбэрээр хэлэлцээрийг хийнэ гэдгээ албан ёсоор илэрхийлсэн баримт энд байгаа. Энд Монголын Засгийн газар болон аль нэг улсын Засгийн газар аль нэг гуравдагч этгээдэд 49 хувиа зарахгүй.  Тавдугаарт, хэн нэг гуравдагч этгээд энэ хэлэлцээрт оролцохыг хориглосон гэдгийг дахин хариуцлагатайгаар хэлэхийг хүсч байна.  Зургаадугаарт, хэрвээ Монгол Улсын компани худалдан авсан 49 хувиа зарах тохиолдолд зөвхөн Монгол Улсын Засгийн газарт эхний ээлжинд зарна. Долдугаарт, энэ хэлэлцээр дуусахад Монгол Улсын Засгийн газрын зүгээс энэ асуудлыг УИХ-д албан ёсоор оруулж танилцуулах болно” гэв.
 
 
МАН: Ерөнхий сайд 49 хувийг хувьдаа завших гэж байна 
 
 
-“Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсын мэдэлд 100 хувь шилжсэнтэй холбогдуулан Ерөнхий сайд мэдэгдэл хийсний дараа улс төрийн намууд ээлж дараалан мэдэгдэл гаргаж эхэлсэн юм. Тодруулбал, МАН-ын зүгээс албан ёсны мэдэгдэл гаргасан хэмээн хэвлэлийн хурал зарлав. Тус мэдэгдэлд “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэдхэн мөчийн өмнө хэвлэлийн хурал хийж, “Эрдэнэт” үйлд­вэрийн Оросын талын 49 хувийг Худалдаа Хөгжлийн Банк түүний төлөөний ком­пани болох “Монголын Зэс” ком­пани хувьчилж авсан ту­хай мэдээллээ. Маргааш /өчигдөр/ УИХ-ын сонгуулийн са­нал хураалт явагдах гэж бай­гаа эгзэгтэй мөчид АН-ын удирдлага, тухайлбал Ерөн­хий сайд Ч.Сайханбилэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувь­даа завших луйвар хийж бай­гааг Монгол Ардын Нам эрс эсэр­гүүцэж байн. 49 хувийг Монгол Улсын иргэдэд ногдол ашиг хэлбэрээр хувь болгон эзэмшүүлэх ёстой. Мөн УИХ, Засгийн газарт огт танилцуулалгүйгээр гадаадын оффшор компанид сонгон шалгаруулалтгүйгээр өгсөн асуудлыг Үндсэн Хуулийн Цэцэд өгнө. Энэ асуудлаар УИХ-аас ажлын хэсэг байгуулан шалгана” гэжээ.
 
 
Н.Энхбаяр: Оросын тал хувиа зарах бол манай УИХ-аар хэлэлцүүлэх ёстой 
 
 
-Мөн энэ өдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр, Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нар шуурхай хэвлэлийн хурал зарласан юм. МАХН-ын зүгээс мөн л 49 хувийг Монгол Улсын мэдэлд өгч буй асуудлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. МАХН-ын дарга Н.Энхбаяр “Сонгуульд бүгдээрээ анхаарал хандуулсан энэ цаг үед Засгийн газар УИХ-д танилцуулахгүйгээр хамгийн нэр хүндтэй, чухал асуудлыг хувийн компанид зарна гэдгээ сайн мэдээ гэж зарлаж байна. Аль нэг тал нь өөрийнхөө хувийг зарах гэж байгаа бол нөгөө талынхаа Засгийн газарт мэдэгддэг. Нөгөө талын Засгийн газар нь авах эсэхээ албан ёсоор ил тод нээлттэй хэлэлцэж шийдвэрлэдэг. Тэр утгаар нь аваад үзэхэд үнэхээр Оросын тал өөрийнхөө хувийг зарахаар болсон бол манай Засгийн газар УИХ-д оруулж хэлэлцүүлэх ёстой. Нуугаад байх юм ерөөсөө байхгүй. УИХ Засгийн газарт ав гэсэн үүрэг даалгавар өгөх ёстой. Эрдэнэт бол монголын ард түмний бахархал, үндэсний аюулгүй байдлын бас нэг чухал хүчин зүйл. Бид  Оросын 49 хувийг зөвхөн Монгол Улсын Засгийн газар авах ёстой гэсэн байр суурийг барьж байгаа. Энэ асуудлыг  яаралтай шийдвэрлэхийг УИХ, УИХ-ын дарга З.Энхболдоос шаардаж байгаа. З.Энхболд дарга ээлжит бус чуулган хуралдуулахад шийдвэр гаргах эрхтэй учраас шаардлага тавьж байна. Өнөөдөр ээлжит бус чуулганыг  хуралдуулъя. Эрдэнэт сонгууль далимдуулж алга болж болохгүй. Эрдэнэтийг авч байгаа нөхдүүдийг харахад 2.2 хувь буюу 49 хувь  нь Монголд бүртгэлтэй, бусад 51 хувь нь гадаадын нөхөд авч байгаа мэдээлэл бий. Тиймээс үүнийг зогсоох ёстой” гэв. 
 
 
З.Энхболд: Эрдэнэтийг улстөржүүлж болохгүй
 
 
-УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжиж буй асуудлын талаар байр сууриа өчигдөр сонгуульд санал өгөх үедээ илэрхийлэв. Тэрбээр, сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өгөхдөө “Манай улсын олон жилийн бодлого бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах саналыг үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Оросын талд тавьдаг байсан. Ташкентын дээд хэмжээний уулзалтын үеэр энэ асуудал шийдэгдэж, Оросын талаас албан ёсоор зарах санал ирсэн. Ямар ч байсан Эрдэнэт үйлдвэр Монголынх болох гэж байна. Хуулийнхаа дагуу УИХ-аар хэлэлцэгдэх ёстой. Үүнийг сонгуулийн улс төр болгож байгаа нь туйлын харамсалтай. Энд ямар ч улс төр байхгүй, Монгол Улсын баялаг Монголын мэдэлд ирж байгаад дургүйцэж байгаа зарим нэг хүмүүсийг огт ойлгохгүй байна.  Гэрээний дагуу Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын талд зарах ёстой, өөр ямар нэгэн талд санал тавих, зарах эрхгүй юм. Энэ дагуу л манайд санал тавьсан, тэр дагуу бүх ажил явагдана. МАН, МАХН болон хууль бус шахааны бизнесийнх нь эрх ашиг хөндөгдөж буй зарим бизнесийн байгууллагууд цуу яриагаа зогсоох хэрэгтэй. Монголын хөрөнгө Монголынх болж байна. Хэзээ нэгэн цагт Рио-Тинто өртгөө нөхсөнийхөө дараа Монголын талд зарах санал тавих байх. Тэр үед бас л өнөөдрийнх шиг хий хоосон улс төр хийж болохгүй. 1990 онд Улаанбаатар төмөр замыг худалдах саналыг Оросын талаас тавьсан, бас ингэж улстөржиж байгаад аваагүй байдаг юм. Энэ бол сургамж Битгий улстөрж, Монголын баялаг Монголд эргэн ирлээ, энэ талаар ард иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах ёстой” хэмээлээ.
 
 
Худалдаа хөгжлийн банк мэдэгдэл гаргажээ 
 
 
-УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжиж буй асуудлын талаар байр сууриа өчигдөр сонгуульд санал өгөх үедээ илэрхийлэв. Тэрбээр, сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өгөхдөө “Манай улсын олон жилийн бодлого бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах саналыг үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Оросын талд тавьдаг байсан. Ташкентын дээд хэмжээний уулзалтын үеэр энэ асуудал шийдэгдэж, Оросын талаас албан ёсоор зарах санал ирсэн. Ямар ч байсан Эрдэнэт үйлдвэр Монголынх болох гэж байна. Хуулийнхаа дагуу УИХ-аар хэлэлцэгдэх ёстой. Үүнийг сонгуулийн улс төр болгож байгаа нь туйлын харамсалтай. Энд ямар ч улс төр байхгүй, Монгол Улсын баялаг Монголын мэдэлд ирж байгаад дургүйцэж байгаа зарим нэг хүмүүсийг огт ойлгохгүй байна.  Гэрээний дагуу Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын талд зарах ёстой, өөр ямар нэгэн талд санал тавих, зарах эрхгүй юм. Энэ дагуу л манайд санал тавьсан, тэр дагуу бүх ажил явагдана. МАН, МАХН болон хууль бус шахааны бизнесийнх нь эрх ашиг хөндөгдөж буй зарим бизнесийн байгууллагууд цуу яриагаа зогсоох хэрэгтэй. Монголын хөрөнгө Монголынх болж байна. Хэзээ нэгэн цагт Рио-Тинто өртгөө нөхсөнийхөө дараа Монголын талд зарах санал тавих байх. Тэр үед бас л өнөөдрийнх шиг хий хоосон улс төр хийж болохгүй. 1990 онд Улаанбаатар төмөр замыг худалдах саналыг Оросын талаас тавьсан, бас ингэж улстөржиж байгаад аваагүй байдаг юм. Энэ бол сургамж Битгий улстөрж, Монголын баялаг Монголд эргэн ирлээ, энэ талаар ард иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах ёстой” хэмээлээ.
 
 
Худалдаа хөгжлийн банк мэдэгдэл гаргажээ 
 
 
-49 хувийг худалдаж авсан Худалдаа хөгжлийн банкнаас мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, “МАН, МАХН-ын удирдлагын зүгээс ОХУ-ын “Ростех” компанийн эзэмшдэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ХХБ-аар дамжуулан хятадууд авлаа гэсэн худал мэдээлэл тарааж байна. Иймд доорх тайлбарыг нийт монголчууддаа хүргэхээр шийдлээ. Манай ХХБ-ны 95 хувийг монголчууд эзэмшдэг. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшихээр болсон “Монгол зэс” компанийг 100 хувь монголчууд эзэмшиж байна.  ОХУ-ын “Ростех” компани “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг зарах саналаа ирүүлсэн учраас гэрээ хэлцэлд орсон билээ. Худалдаа Хөгжлийн Банкийг санхүүгийн үйлчилгээ үзүүлж чадна гэдэг утгаар нь сонгосон болно. Монголчууд “Эрдэнэт” үйлдвэрээ 100 хувь эзэмших болсон мэдээг сонгуультай холбогдуулан улстөржүүлж буй нам, эвслүүдийг увайгүй үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна. Монголчуудын мэдэлд “Эрдэнэт” үйлдвэр шилжин ирснээр улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэв. 
 
 
Газеты.ru: 49 хувийн хувьцаа 200 сая ам.доллар хүрнэ 
 
 
-Монголын “саалийн үнээ” гэгдэх Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын талд өгсөн асуудлаар ОХУ-ын хэвлэлүүд байр сууриа илэрхийлж эхэллээ. Тухайлбал, өчигдөр ОХУ-ын  “газеты.ru” сайтад “ОХУ-ын Засгийн газар өөрийн эзэмшил 49 хувийг худалдсан тухай “Ростех” компанийн хөрөнгө оруулалтын холдинг болох   “РТ-Развитие бизнеса” мэдэгдлээ. Харин худалдан авагч тал нь Монгол ажээ. Монголын тал эхэндээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг 0.7 сая ам.доллараар үнэлж байсан ч, эцэстээ 0.5 сая ам.доллараар худалдан авсан гэсэн мэдээлэл байгаа юм. “Ростех” бизнес хөгжлийн агентлаг “Энэ нь ОХУ, Монголын зах зээлийн нөхцөлд харилцан ашигтай гэрээ болсон. Хувьцааны 49 хувийг худалдах багцыг эд хөрөнгийн чанар, түүний хөгжлийн боломжийг харгалзан зах зээлийн хамгийн боломжийн үнэлгээгээр үнэлсэн. Гэрээний үнийн нөхцлийг олон улсын аудит үнэлгээний байгууллагууд, зөвлөхүүдийг оролцуулан тохирсон” хэмээв. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ростех бизнес хөгжлийн агентлаг компанийн эзэмшил хувьцаагаа дэлхийн зах зээлд худалдаалсан бол 150-200 сая ам.долларын үнэ хүрэх боломжтой байжээ. Мөн Оросын Interfax.ru сайтад  “Ростех” Монголд хувиа зарснаар 500 сая ам.доллар авч магадгүй гэж бичжээ.
 
 
49 хувийн талаар эдийн засагчид юу хэлэв 
 
 
-Өмнө хэлсэнчлэн Эрдэнэт үйлдвэр Монголын мэдэлд ирсэн нь улс төрийн сонгуультай давхацсан учраас улс төрийн намууд олон янзын тайлбар өгч байв. Тэгвэл харьцангуй улстөржилт багатай, мэргэжлийн талаас судалгаатай дүгнэлт хэлэх учиртай эдийн засагчид ч энэ талаар хоёр хуваагджээ. Тухайлбал, эдийн засагч Д.Жаргалсайхан “Эрдэнэтийг нууцаар авсныг шүүмжлэх нь мэдээж. Одоо яавал хамгийн ухаалаг байдлаар дараачийн алхмаа хийх вэ гэдгээ бод. 40 хувиа Засгийн газарт зараад, Худалдаа хөгжлийн банк нэрээ цэвэрлэхээ бод” хэмээн байр сууриа илэрхийлсэн бол төмөр замын инженер Ц.Бат “Оросууд эдийн засгийн хоригт орж мөнгө нь дундарч байгаа энэ үеийг тааруулж Эрдэнэтээ салгаж авна гэдэг чинь бидний хувьд тэнгэрийн умдаг шүү. Засгийн газар  ХХБ-тай Оросоос авсан Эрдэнэтийн 49 хувийг зарах бол Засгийн газарт эхэлж санал тавих ёстой. Гэрээ байгуулаад л бүх асуудал Монголд ашигтайгаар шийдэгдэнэ” хэмээн байр сууриа илэрхийлэв.
 
mminfo.mn
Б.Өнөртогтох
Shuud.mn
Сонин хачин
аравт:
дээрэм хийж байгаа монголын төр олон улсын шүүхэд дахин очих нь дээ
2017-01-31
Зочин:
Тэгвэл Дархан,Хөтөлийнхэн дэмжих болно
2016-07-03
Эрдэнэтийн ажилчин:
Бид яасан ч зөвшөөрөхгүй,тэмцэх болно
2016-07-03
Иргэн:
Зөв
2016-07-03
Зочин:
ХХБ хэний хөрөнгөөр ажлаа явуулж байгаа вэ? гэдгээс хамаг учир ургана. Гэтэл ХХБ гэдэг бол бараг 100 гадны мэдэлд байгаа банк. Тэхээр цаашдын бүх зүйл тодорхой байхад Алгаа, Ц.Бат гэх мэтийн худалдагдсан гэж болохоор хүмүүс худал мэдээлэл өгч иргэдийн толгойг эргүүлэд угаалга хийгээд байна. Үнэхээр Монгол энэ нь ашигтай гэж байгаа бол хэдхэн цөөхөн хүний заавар, шийдвэрээр бус Засгийн газраар, Их хурлаар хэлэлцэж шийдэх нь туйлын зөв
2016-07-03
Иргэн:
Зөв
Иргэн:
Яагаад ч ХХБ-д өгч болохгүй. Эхлээд Засгийн газар аваад дараа нь ард түмэндээ хувьцаагаа зар. Сахал Эрдэнэбилэг яасан шуналтай хар пизда вэ. Түрүүчийн луйвардаж авсан Дарханы төмөрлөгийн үйлдвэр,Хөтөлийн шохойн үйлдвэрээ олигтой ажиллуулж чадахгүй баыж?!?!
2016-07-03
Зочин:
Тэгвэл Дархан,Хөтөлийнхэн дэмжих болно
Эрдэнэтийн ажилчин:
Бид яасан ч зөвшөөрөхгүй,тэмцэх болно
Зочин:
oros 500sya oor dutlaayu
2016-07-01
Zochin:
Erenhii said SAikhanbileg songuuliin urd oroi yaran sandran Erdenet-iin tuhai sain tailbar, zev oilgolt egehguigeer yaran zarlasan, araas ny MAN,MAXN-uud AN-khan songuuliar dalimduulaad huvidaa avlaa gesen khar piariig efir duustal medeelel bolgon ar araas ny tsatssan ny irgeded mash buruu oilgolt avahad hurgej, sanaliig negee tald ashigtaigaar eerchlehed shuud neleelsen gej uzej baina,er ny genetiin ene hed heden udaagiin uildel chin ard tumend taalaggdaj baigaagui shuu!!! Erenhii saidiin ene bolchimgui yarsan uildel uildel AN-iig yalagdal huleehed yalt ch ugui huchtei neleelseen gedgiig heleh heregtei baikh .
2016-07-01
Зочин:
MAH odoo ehnii ajil chin Erdenetiig AH iin luivarchidaas salgan avaarai,ingevel sain ehlel bolno shuu.Ard tumen anhaaraltai ajiglaj baigaa
2016-06-30
Zochin:
Songuuliin emne yaran sandran zarlah ny buruu shuu dee, yalanguya, 49-iig ny TDB-nii gadaadiin herenge oruulagchid avlaa gej MAN, MAXN zarlasan ny Mongolchuudiin songuulid esreg sanal egehed iheer neleelsend haramsaj baina
2016-06-30
Зочин:
Mgl iig tejeej bn kompanii 49 hudaldaj avdag kompani ih tatvar tuldug, dor hayj 12 ET bh ni dee
2016-06-30
zochin:
Elbegdorj ard tumneesee asuulguigeer yamar tom erh medleer ene naimaag hiivee....
2016-06-30
зочин:
Бүх ард түмний өмч байх ёстой хөрөнгийг Засгийн газрын өмнүүр дайрч орж авах эрх гамингийн АН-н олигархуудын өмчийн ХХБ гэдэг бяцхан банканд байхгүй.Тийм эрх зүйн болон болоод ёс зүйн эрх байхгүй.Одоо энэ Мянганы луйварыг гардан хийсэн эбола вирус,сайханбалаг,баярцогт нохой ,мэдрээ дээрэмчин зэрэг рецедевистүүдэд хариуцлага тооцох цаг болсон.Ямар зоригтой хулгайчууд вэ.
2016-06-30
zochin:
ediin zasgiin hyamral argagui ih nuluuljinu,hiisen buteesen zuiliin ard tumen harjaga
2016-06-30
Зочин:
МАН сонгуулийн ялалтандаа Мансууралгүй яаралтай энэ асуудлаа их хурлаар оруулан төр эхлээд эзэмшилдээ авч дотоодын кампаниуддаа тендэр зарлаж хувааж эзэмшүүл
2016-06-30
Me:
Zuv, buruug bi shuuhgui, gehdee ene 49 huvias bolj ANam yalagdhad tulhets bolson.
2016-06-30