А.Гантулга: Бонд, орон сууцны үнийг 10.7 хувиар буулгасан
2016-06-23

ТОСК -ийн ерөнхий захирал А.Гантулгатай ярилцлаа.

 

-Бондын өгөөж орон сууцны үнэ буухад нөлөөлсөн гэж та ярьсан байсан. Энэ талаараа тодруулаач, байрны үнэ яг хэчнээн хувиар буурахад нөлөөлсөн бол?

 

-Орон сууцны үнэ 10.7 хувиар буураад байна.  Дөрөв, таван жилийн өмнө орон сууцны үнэ хэд байсан билээ. Тэр үед ямар хүмүүс барилгын салбарт ажиллаж байлаа гээд бодохоор их өөрчлөлт гарсан.  Хятадын компаниуд ороод ирчихсэн монголчуудыг дээрэлхдэг, доромжилдог, хэцүүхэн л дүр зурагтай байсан. “Чингис” бондын үр өгөөжөөр Төрийн орон сууцны корпораци байгуулагдлаа. Тэр үеийн орон сууцны үнийн хөөсрөлийг дарлаа. “Буянт-Ухаа 1” хорооллын байрны квадрат метрийн үнэ  1.2 сая төгрөг.  “Буянт-Ухаа 2” хорооллын байрны  квадрат метр нь 1 сая  350 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.

 

-Бондоос хэчнээн төгрөгийн санхүүжилт авсан бэ?

 

-Бид нар  277 тэрбум төгрөгийн зээл авсан. Жилийн найман хувийн хүүтэй зээл шүү дээ. Үүнийг бид цаг хугацаанд нь төлөөд явж байна. Бондыг буруу зүйлд үрж байна гэдэг. Үгүй.  Иргэд хямд үнээр орон сууцанд орох боломж бүрдсэн. Мөн “Гудамж”  төслийг хэрэгжүүлснээр уулзвар, зам өргөтгөж замлаа.  Өмнө нь өчнөөн цаг түгжирдэг байхад нэг машин хэдэн литр бензин зарцуулж  байсныг монголчууд мэдэж байгаа. Гэтэл өнөөдөр уулзвараар хурдан шуурхай нэвтэрдэг болсон. Аймаг орон нутгуудад “Гудамж” төсөл хэрэгжиж байна шүү дээ.

 

-ТОСК ч гэсэн аймгуудад орон сууц барьсан байх аа?

 

-Төрийн орон сууцны корпораци найман аймагт 1000 айлын орон сууц барилаа. “Чингис” бондын ачаар барилгын материалын үйлдвэрүүдээ дэмжлээ, цементээ 100 хувь өөрсдөө хийдэг боллоо. Өнөөдөр Монголдоо байгаа бүтээгдэхүүнээр цемент   хийж, монгол хөрсөн дээр байгаа төмрийг хайлуулж барилгын төмөр үйлдвэрлэж байна. Монгол төгрөгөөр монгол ажилчид маань монгол орон сууц бариад иргэддээ худалдаж  байна. Энэ бол маш том алхам. Барилгын салбарт хийсэн маш том өгөөж. Өнөөдөр барилга дээр 5000 монгол ажилчид ажиллаж байна. Энэ бол эдийн засаг болон нийгэмдээ хандсан маш том хөрөнгө оруулалт. Бид бондын ачаар гадаадаас барилгын салбартаа хөрөнгө оруулалт авахаар болсон. Бодит зүйл хийсэн улсад ямар ч хүн  хүн хөрөнгө оруулахдаа айдаггүй юм байна. 2018 он гэхэд маш том бүтээн байгуулалт өрнөнө. Үлдсэн 3600 айлын байр ашиглалтад орж, хоёр сургууль, цэцэрлэг, спорт заал гээд хотхонд байх бүх л зүйлийг  тэнд цогцлооно.

 

-Буянт-ухаа 1,2 дээр хичнээн гүйцэтгэгч компани  ажилласан бэ?

 

-Таван үндэсний компани нэгдээд “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” гэж байгуулсан. Үүний цаана 1000 гаруй туслан гүйцэтгэгч компаниуд бий. Цонх, хаалга зэрэг туслах материал үйлдвэрлэхээс эхлээд үйл ажиллагааны цараа нь ч өргөн. Орон нутагт ч ялгаагүй, барилгын хэрэгсэл үйлдвэрлэдэг аж ахуй нэгжүүдийг дэмжих зорилгоор тухайн аймаг, сумдад ажилладаг барилгын материал үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдээ сонгож хамтарч ажиллаж байна.  

 

Б.Нямбадам: Цэвэр агаартай бүсэд баригдсан нь “Буянт -Ухаа” хорооллын давуу тал

 

ТОСК-ын хөрөнгө оруулалт, санхүү үйлдвэрлэлийн газрын мэргэжилтэн Б.Нямбадамаас цөөн асуултанд хариулт авлаа.

 

-Буянт-Ухаа хорооллын хувьд сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн үйлчилгээг цогцоор нь шийдсэн гэдэг утгаараа  зөв жишиг болсон. “Буянт-Ухаа 2” хороолол ч бас цэцэрлэг, сургуультайгаа иж бүрнээр баригдах уу ?

 

-“Буянт-Ухаа 1” хорооллын хувьд  нийт 1764 айлын 28 ширхэг есөн давхар орон сууцны барилга болон 60 хүүхдийн хоёр ширхэг цэцэрлэг, нэг үйлчилгээний төв, нэг иж бүрэн дулаан дамжуулах тунелын системтэйгээр 2014 онд ашиглалтад оруулсан.” Буянт-Ухаа 2” хорооллын хувьд есөн давхар 2592 айлын 48 ширхэг орон сууц байгаа. Нэгдүгээр ээлжинд 240 хүүхдийн цэцэрлэг, долоон давхар 400 машины авто зогсоол, зургаан үйлчилгээний төвтэй иж бүрэн хороолол ашиглалтад орж байгаа. Сургууль хоёрдугаар ээлжийн төслөөр баригдаж дуусна.

 

-Үнийн хувьд хямдхан. Бас түрээсийн орон сууц  хэрэгжүүлж байгаа?

 

-Энэ хороолол бол Улаанбаатар хотдоо хамгийн хямд бас чанартай гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрөх байх. Мөн тохилог, дулаахан гээд чанар дээр ч санаа зовох зүйлгүй. Хамгийн гол нь цэвэр агаарын бүст баригдсан нь маш том давуу тал. Манайх орон сууц худалдахаас гадна түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж 350 айлыг одоогоор байранд нь оруулаад байна.

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ ТОСК сайн ажиллаж байгаа.А.Гантулга дарга сайн хүн шүү.Буянт ухаа 2 хороолол сайн хороолол болсон.Манайх тэнд байдаг юм.Дажгүй боломжийн сайхан байр байна лээ.Цэвэрхэн агаартай тохилог орчинтой сайхан л амьдарч байна.
2016-09-03
Зочин:
ene bol hulgaich, hulgaich bas DAHIN HULGAICYH
2016-06-29
Зочин:
Т1Т битий
2016-06-29
zochin:
Buyant Uhaa 2-n chini gerchilgee odoo boltol garaagui.Hugjliin bankin deeree baritsaalagdaad uchnuun amitam ariljaanii bankaar shiid ni garsan zeelee avch tulult hiij chadahgui ehneesee zeeliin shiidver ni huchingui bolj bna daa.
2016-06-27
зочин:
монголчуудыг бүр тэнэг гэж боддог болчихжээ энэ АН. ИРгэд мөнгөгүй худалдан авах чадваргүй болчихоод байр байтугай бүх юмны үнэ унаад байхад юу вэ? Наадмаар хонь авч идэхэд хэдээр авдаг байлаа .өнгөрсөн жил бараг үнэгүй шахуу болсон. Олон дэлгүүр ресторанууд хаалгаа барьж байгааг энэ нөхөр бас би хийсэн гэж хэлэх гээд байнаа даа. Захын наймаачид хүртэл иргэд ядуурснаас борлуулалт байхгүй дампуурч байгааг мэддэггүй ноёд яаж улсыг авч явах вэ дээ.
2016-06-24
зочин:
монголчуудыг бүр тэнэг гэж боддог болчихжээ энэ АН. ИРгэд мөнгөгүй худалдан авах чадваргүй болчихоод байр байтугай бүх юмны үнэ унаад байхад юу вэ? Наадмаар хонь авч идэхэд хэдээр авдаг байлаа .өнгөрсөн жил бараг үнэгүй шахуу болсон. Олон дэлгүүр ресторанууд хаалгаа барьж байгааг энэ нөхөр бас би хийсэн гэж хэлэх гээд байнаа даа. Захын наймаачид хүртэл иргэд ядуурснаас борлуулалт байхгүй дампуурч байгааг мэддэггүй ноёд яаж улсыг авч явах вэ дээ.
2016-06-24
зочин:
энэ нөхөр юу яриад бнаа. бонд орон сууцны үнийг бууруулсан гэх шиг. тэнэгтэж өгсөн бн. өөрсдөө эдийн засгийг элгээр нь хэвтүүлээд худалдан авалтыг бхгүй болгосон шүү дээ. ийм эргүү сонин нөхдүүд төрийн албыг хашихаар гажуудал гаарч бна даа.
2016-06-24
Зочин:
songogchdiin inder deerees tamhi tatsan ner devshigchiig buu songo
2016-06-23
Зочин:
yarih yuma olj yadsan yum shig tenegten biz.irgediin amidral dordoj munguggui bolood buusan
2016-06-23
Зочин:
Дарвак Ардчилал, шударга сонгууль, ард түмний сонголтын халдашгүй эрх гээд л 7 сарын 1ийг хийсэн биз дээ. Хэдхэн сарын өмнө АН офшорчдод зориулж Өршөөлийн хууль гаргаж, үндсэн хууль болон сонгуулийн хуульд ноцтой халдаж байхад нэг үг ч ган гээгүй новшдоо. Тэгэхлээр энэ Дарвак 5 хүний алтан амиар шоудсан болж байна уу. Үнэгүй нүүрс тараах нь шударга сонгууль мөн үү. Үнэгүй нүүрснийхээ эх үүсвэрийг хаанаас олсон бэ, Дарвака?
2016-06-23
Зочин:
Bond une buulgaj haragdaach malaa ard tumniig tegj huurdaggui um uuruu l ih mungu idee bizde chi
2016-06-23
Адар:
Буянт -Ухаа зэрэг чанар доогуур байрилгуудын үнэ жаахан доошилсон байж болох л юм. Ерөнхийдөө хуучин орон сууцны үнэ ч буураагүйг мэддэггүй дарга уу?
2016-06-23
Зочин:
Ардчилалыг АН гэж ойлогсон нөхдүүд 2012 онд том АНдуурч АНыг төрд залж Монголыг том өрөнд оруулсан. 1991-2012 улсын бүх төсөвүүдийг нийлүүснээс их мөнгө бонд ард түмэнд наалдаагүй мөртлөө хаашаа алга болов. Бүхэл бүтэн хот барих мөнгөөр зам зассан гэж байгаа. Хоолоо гуялж идэж байгаа улсууд тэр ХАР ЗАМЫГ чинь мэрж голоо зогоох уу. ЗАМ бол энэ зууны том луйвар мөн.
2016-06-23
Зочин:
1996-2000 хооронд Зика Монголын бүх үйлдвэр аж ахуйг АНы новшнуудад үнэгүй өгсөн. Энэ бол жинхэн аймшгийн луйвар байсан. мөн тэр үед АНы луйварчид зээлээ төлж чадахгүй болмогц 3-4 банк санхүүгийн газрыг хүчээр дампууруулсан. Одоо бондын зээл авчихаад Улс орныг дахин дампууруулж байна. Ер нь энэ онуудад аймшгийн луйвар явагдсан одоо сөхөж АТГр шалгуулах хэрэгтэй. МАХНы Энхбаяр АН хоёр Монголыг 1996 оноос хойш Хорлож ирлээ.
2016-06-23
Зочин:
2000 онд Монголыг элгээр нь хэвтүүлсэн АНы хулгайч дээрэмчидийн толгойг МАХНы Энхбаяр илээд л явуулсан. МАНы нөхдүүдэд Анхааруулхад энэ удаад тийм юм байхгүй шүү. Хэрвээ АНы новшнууд ялгүй үлдвэл МАН ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧДИЙН ХАМСААТАН болж харагдана шүү. Бонд идсэн БООХОЙнууд шоронд суух нь шудрага ёсонд нийцнэ, ард түмний санаанд бүүр их нийцнэ!!! Хууль бусаар офшорд явсан мөнгийг авчрах бодлого байна уу МАНыхаан?
2016-06-23