ВТБ банк Хөгжлийн банкинд 65.4 сая ам.долларын зээл олгожээ
2016-06-22

 

ОХУ-ын ВТБ  банк манай улсад газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг санхүүжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 65.4 сая ам.долларыг Хөгжлийн банкинд олгосон талаар “neftegaz.ru” сайт дамжуулсан  байна.

 

Тодруулбал, ОХУ-ын экспортын зээлийн хөрөнгө оруулалтын даатгалын агентлагийн дэмжлэгтэйгээр “ВТБ” банк Монгол Улсад санхүүгийн экспорт, нийлүүлэлт хийх хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 65.4 сая ам.долларын зээлийг олгожээ. Энэ талаар ВТБ  банк өчигдөр албан ёсоор мэдэгдсэн байна.

 

ВТБ банк Монгол Улсын хөгжлийн банктай гурван жилийн хугацаатай 300 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг эхлүүлсэн бөгөөд үүний эхний хэсэг нь 65.4 сая ам.доллар болж байгаа юм байна. Зээлийн зориулалт нь уул уурхайн салбарт ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авах аж.  Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байдаггүй бөгөөд ОХУ нефт бүтээгдэхүүний гол нийлүүлэгч нь юм. 

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
P izda gej
2016-06-22