”Багануур” ХК нэмэлт хувьцаа гаргажээ
2016-06-21

Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах УИХ-ын 70, Засгийн газрын 330 тоот тогтоолын хүрээнд “Багануур” ХК-ийн нэмж гаргасан хувьцааг олон нийтэд арилжаалах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо өгчээ. Энэ сарын 15-ны өдрийн 233 тоот тогтоолоор 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 9.870.287 ширхэг энгийн хувьцааг Монголын хөрөнгийн бирж бүртгэн авчээ. 

 

Дашрамд дурдахад 2015-2016 онд Монголын хөрөнгийн биржээр дамжин олон нийтэд нээлттэй хувьчлагдахаар 9 компани УИХ, ЗГ-ын тогтоолд тусгагдсанаас энэ оны 1 дүгээр сард “Монгол шуудан” ХК-ийн арилжаа амжилттай явагдсан. Удахгүй "Багануур" ХК-ийн нэмэлт хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа явагдах аж. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин