Гааль, татварынхан утсаар зөвлөгөө өгнө
2016-06-16

Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх “Дуудлагын төв”-ийн үйл ажиллагаа өнөөдөр Нийслэлийн татварын газрын байранд албан ёсны нээлтээ хийж ГТЕГ-ын дарга С.Пүрэв, дэд дарга О.Даваасүрэн, дэд дарга Н.Энхцогт, ТЗУГ-ын дарга Ц.Сайнбуян болон ГТЕГ-ын газар, хороодын дарга нар оролцлоо.

 


Дуудлагын төвд татварын зөвлөгөө өгөх 1800-1288, гаалийн зөвлөгөө өгөх 1800-1281 тусгай дугаар болон шинээр байгуулагдсан татварын ногдол, өр дуудах нэгжийн 7012-1218 дугаарууд багтах бөгөөд нэг зэрэг 10-15 хүнд зөвлөгөө өгөх хүчин чадалтай болон өргөжиж байгаа юм.

 

 

НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор НӨАТ-ын зөвлөгөө өгөх төв шинээр байгуулагдсан бөгөөд НӨАТ-ын хууль болон цахим төлбөрийн баримт/ebarimt.mn/-ын систем болон цахим тайлангийн систем, төлбөрийн баримттай холбоотой гомдол, санал хүлээн авч харьяа татварын албадад хүргүүлж шийдвэрлүүлэх, нэгтгэх, НӨАТ-ын урамшууллын тохирол явагдах бүрт мэдээг ГТЕГ-ын Орлогын газар, Гааль, татварын мэдээлэл, технологийн төв УТҮГ-аас авч татвар төлөгчдийг мэдээллээр хангах чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин