Банкууд хувьцаанаас 3 хувийн шимтгэл авна
2016-06-14

Гэрэл зургийг MPA.MN

 

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос арилжааны банкууд 1072 ширхэг хувьцаагаа арилжаалах тухай иргэдийн хүсэлтийг авахдаа болон олгохдоо хууль зөрчиж буй талаар мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хуралд МҮЦАЭХ-ны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хуяг нарын хүмүүс оролцов.

 

Засгийн газраас иргэн бүрт эзэмшүүлсэн байгаа 1072 ширхэг хувьцааны 322 хувьцааг багцаар нь 300 мянган төгрөгөөр худалдаж авах тогтоол гаргаад байна. Энэ үйл ажиллагааг арилжааны банкуудаар дамжуулан хийж байгаа. Энэ нь үнэт цаасны зах зээлийн хууль болоод, компанийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчиж байгаа гэж үзэж буйгаа МҮЦАЭХ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр хэлэв.

 

Тэрбээр “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн зохицуулалтад хамрагдах үнэт цаасанд дараах санхүүгийн хэрэгслүүд орно. Үүнд компанийн хувьцаа гэж зааж өгсөн байгаа. Тэгэхээр хувьцааны худалдах үйл ажиллагааны журмыг санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон байгаа. Компанийн хувьцааг борлуулах, арилжаалах аливаа үйл ажиллагааг санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу явуулах бөгөөд энэ үйл ажиллагааг зохицуулах ёстой эдгээдүүд хийдэг юм. Тодруулбал үнэт цаасыг борлуулах тусгай зөвшөөөрөлтэй үнэт цаасны компаниуд хийдэг үйл ажиллагаа юм. Тэгэхээр хувьцааг арилжаалах үйл ажиллагааг банкуудаар зуучлуулж хийж байгаа нь энэ хуулийг зөрчсөн үйлдэл болж байна гэж үзэж байна. Банкуудын тухай хуулинд ч ашиг олох зорилгоор энэ төрлийн үйл ажиллагааг хориглосон байдаг. Нөгөөтэйгүүр Загсийн газар хувьцааг худалдаж авах тогтоолдоо банкуудад 3 хувийн шимтгэл өгнө гэж заасан байна. Харин брокор диллерийн компаниуд арилжааны шимтгэлийг дунджаар 2 хувь авдаг. Энэ хувиасаа бид 25 жилийн турш Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв, Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг 100 хувь төрийн өмчит компанийг тэтгэсээр ирлээ. Тэгэхэд өнөөдөр иргэдээс хүсэлтийг нь аваад дансанд нь мөнгө байршуулсныхаа төлөө 3 хувийг банкуудад төлөх юм байна. Энэ нь мөнгөн дүнгээрээ 1 хүний 9 мянган төгрөг гэсэн үг. Энэ мөнгө татвар төлөгчдийн мөнгөнөөс л гарна. Мөнгө тарааж болно. Гэхдээ энэ чинь хувьцаа юм бол хувьцаа арилждаг үнэт цаасны зах зээл, Хөрөнгийн бирж, брокор диллерийн компаниудаар нь хийлгээч. Бид 5 жил данс нээх үйл ажиллагааг хийсэн. Одоо тэгсэн иргэд төөрөгдөлд ороод 5 мянган төгрөгөөр танайд нээлгэсэн данс яах болж байна гээд манайд хандан бухимдаж байна. 2011 оноос хойш 700 мянган хүн брокор диллерийн компанид данс нээлгэсэн байгаа” хэмээв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
g:
Yun shimtgel we ogoh gj 3ch songuuliin nvvr vzlee tegeed yag ogoh bolson chn yun shimtgel bas boloogvie bvrtehdee 300togrogoor anketaa zaraad bga yma ene chn tegeed amlaltaa biylvvlj bgaa ni uu ydarsan ardaa luiwardag bgaa ni u oilgohgvi bna
2016-06-15
irgen:
za yu ch bolloo gesen ybdag yum ybdagaaraa l duusdag sh dee. hel am yu ch shiidehgui sain muu bailaa ch tegs hiigeed nam boldog shuu dee. huvitsaa hezee ergeltend oroh bee dee.
2016-06-14
Ts:
9 terbum tug boloh ni bna shde. Bank ud arai l ideh yma
2016-06-14
Зочин:
ard tumnees sanal hudaldaj avah hamgiin suuliin bashir tsever hiij bgaa arga
2016-06-14
tur:
Buren dampuural zavhruulal bolno gej ene baihdaa ,heden tugrug ugchuud daraa n butsaaj avah geheer bugd tomchuudiin gart orood yun avah mantai yu ch ugui bolood unuu l deer ueiin ereen tsas shig hedhen hunii luivar bolood ungurh baihdaa,luivriig MGL.d ungutuur uzuulseer udajdee.
2016-06-14
Юун хувьцаа:
Монгол хүн монгол хүн биш болж, манкурт боол болж 3000 шанага нүүрсийг 30 доллараар худалдчихаж байгаа юм уу, хувьцаа өсөхөөр худалдсан мөнгөөрөө эргүүлээд хувьцаагаа авчихаарай мөн харагдах байх даа... Та нар биднийг боол болсон гэж бодож байна уу...
2016-06-14
зочин:
шимтгэл авах байсан бол банкууд хэлдэг шүү дээ. энэ юу яриад байгаа нөхдүүд вэ ? яахыг харж л байя иргэдээ. хийх ажилгүй, цалин зүгээр аваад сурчихсан ийм л нөхдүүд ингэж хурал зарлаж, мэдэгдэл хийж ард иргэдийг турхирч байх юм даа. яасан ажилгүй завтай хүмүүс вэ?
2016-06-14
ZZ:
Shimtgel avah n unen gehdee shimtgeliig irgenees bus Zasgiin gazraas bankuud avna gej oilgoson irged avah yostoi 300 myngaa l avna
2016-06-14
Зочин:
Юун бас 3 анхнаасаа маягт бөглөж байхад тийм юм яриагүй өгсөн цаасан дээр нь ч тийм байхгүй!!! Нэг нь нэгнийхээ юмыг үгүйсгэж хүмүүсийг талцуулах ямар хэрэгтэй юм бэ! Естой хэн нь үнэн яриад байгааг мэдэх юм алга. Нэг л их мэдэгдэл хийсэн гэх нэрээр хүмүүсийн толгойг угаахаа аль аль нь болимоор юм!!!!!
2016-06-14
ZZ:
Shimtgel avah n unen gehdee shimtgeliig irgenees bus Zasgiin gazraas bankuud avna gej oilgoson irged avah yostoi 300 myngaa l avna
Зочин:
Өөрийнхөө юмыг авч байж яагаад шимтгэл төлнө гэж ???
2016-06-14
zochin:
zugeer ch ugshuhgui bas shimtgel avnaa. amisgaa umaa
2016-06-14
зочин:
хувьцаа биш хувьцаа нэртэй халамжийн мөнгө тараах улс төрчдийн арга заль юм байна.Тийм үү тайлбар хийгчээ
2016-06-14
Тайлбар хийх тухай:
МҮЦАЭХ-ноос хийсэн хэвлэлийн бага хурлын мэдэгдэл буруу Эрдэнэс Таван толгой ХК-ийн иргэдэд тараасан хувьцаа гадаад дотоодын хөрөнгийн биржид арилжигдаж эхлээгүй байгаа бөгөөд бүртгүүлэн арилжаалсан нөхцөлд иргэд хувьцаагаа худалдах, худалдан авахад үнэт цаасны дансыг ашиглах боломжтой. Өнөөгийн үүссэн нөхцөл байдал хаалттай хувьцаат компанийн иргэдэд тараасан хувьцааг төрөөс авахаар шийдвэрлэсэн нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, СЗХ-ны дүрэм, журамтай харшилдах, хууль тогтоомжтой нийцэхгүй байх үндэсгүй билээ. Тиймээс дээрх холбооноос гаргасан тайлбар ямар ч ач холбогдолгүй юм.
2016-06-14
Зочин:
Энэ төр, засгийн удирдлагад чин мөнгө тоолохоос өөр боловсролгүй хүмүүс байдаг юм уу, хаашаа юм. Өөрсдийнхөө баталсан хууль тогтоомжоо улаан цайм зөрчөөд л шийдвэр гаргаад байх юм..
2016-06-14
Зочин:
yu ve yun shimtgel ve ooriinkhoo yumiig avch bj yakhaaraa shimtgel ogdogiin be luivarhidaa
2016-06-14