Хувьцаагаа баталгаажуулаагүй ч худалдах боломжтой
2016-06-10

 

Хүн ам, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус хурлаар өндөр насны тэтгэвэр авагч иргэний нас барсны болон дараа сарын тэтгэвэр, оршуулгын тэтгэмж олголтод хийсэн ЦЕГ, МХЕГ, Үндэсний Аудитын газрын хяналт, шалгалтын дүнг Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга Д.Мэндбаяр танилцуулав. Түүнчлэн  Засгийн газар иргэдийн  1072 ширхэг хувьцааны 322 ширхэг хувьцааг нь худалдан авах талаар мэдээлэл хийлээ.

 

Оршуулгын тэтгэмжийг буцаан олгосон

 

Хурлын эхэнд өдөр тутмын зарим сониныг шүүхэд өгсөн талаар мэдээлэв. С.Эрдэнэ сайд энэ талаар “Өнөөдөр” сонины 2015 оны есдүгээр сарын 9-ний өдрийн дугаарт “Нас барагсадыг амьдруулах шидтэнүүд нийгмийн даатгалд одоо ч байна” гэсэн гарчиг бүхий нийтлэл гарсан байна. Ер нь энэ мэтчилэн олон худал агуулгатай, гүтгэлийн шинж чанартай нийтлэл сонин, хэвлэлд гарсан. Энэ нийтлэлд Нийгмийн даатгалын байгууллагын ажилчид байгууллагын нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгөнөөс 450 гаруй тэрбум төгрөгийг захиран зарцуулдаг. Их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон” зэрэг зүйлсийг бичсэн байгаа юм. Үүнд албан ёсны тайлбар хэлэхэд Нийгмийн даатгалын байгууллага төрийн өмнө хүлээсэн үүргээ чанартай гүйцэтгэж ирсэн. Бид 3 сая гаруй иргэд үйлдвэрийн осол, ажилгүйдлийн тэтгэмж үйлчилгээ үзүүлж, тэтгэмжийн үйлчилгээг шаардлагатай иргэдэд хүргэж үйлчилж байгаа. Мөн 360 гаруй ахмадад тэтгэвэр цаг хугацаандаа олгогдож байгаа. Ийм байтал маш олон худал хар пиар дагаж ирсэн. Тийм учраас өнөөдөр хариуцлагатайгаар тайлбар хийхийг хүслээ. Бид МХЕГ, Үндэсний аудит зэрэг хууль хяналтын бүхий л байгууллагаар Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг шалгуулж нэгдсэн дүнг гаргалаа” хэмээв.

 

Тус хяналт, шалгалтын дүнг Ниймгийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Мэндбаяр танилцуулав. Тэрбээр “Сонины нийтлэлийн дагуу тэтгэвэр, оршуулгын тэтгэмжтэй холбоотой 6 удаагийн шат дараалсан шалгалтыг хууль хяналтын байгууллагатай хамтран явууллаа. Шалгалтын дүнгээр нас барсан иргэдийг 1-2 сарын хугацаа алдаж бүртгэснээс энэ мэдээлэл гарсан байна гэсэн үндсэн дүгнэлтийг хийсэн байгаа. Нэг сар хугацаа алдана гэдэг нь нас барсан хугацааг нийгмийн даатгалын сан нэг сарын дараа мэдээлэл авна. Энэ хугацаанд банкинд тухайн иргэний нэг сарын нийгмийн даатгалын мөнгө шилжээд орчихсон байдаг. Сарын дараа мэдээд буцаагаад мөнгийг нь татах үйл ажиллагаа хийгдсэн. Нийтдээ 150-300 орчим хүний мөнгө нас барснаас сарын дараа шилжигдсэн байна. Энэ мөнгөний 90 хувийг бид харилцах данснаас буцаан татсан. Одоо бол мэдээлэл хугацаа алдаж хүрэх ийм зөрчил гарахгүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлэх байна. Улмаар МХЕГ-ын дүгнэлтээр 17 иргэнтэй холбоотой 263 сая төгрөг нас барснаас хойш харилцах дансанд шилжигдсэн байна. Энэ нь мэдээлэл солилцсоны үндсэн дээр Нийгмийн даатгалын сангаас буцаагаад татсан байна гэж дүгнэсэн. Эрүүгийн цагдаагийн газраас нийтдээ 150 хүнтэй холбоотой 246 сая төгрөгийн зөрчил гарч харилцах дансанд шилжсэн ч мөн энэ нь буцаан татагдсан байна гэж дүгнэсэн байна. Харин Үндэсний аудитын газар бол 148 хүнтэй холбоотой 114 сая төгрөг нас барсан иргэний харилцах дансанд шилжигдээд буцаад нийгмийн даатгалын санд төлөгдсөн гэж гарсан байгаа. Тиймээс хэн нэгэн банктай хуйвилдаад нас барсан иргэний оршуулгын тэтгэмжийг аваад идчихсэн зүйл байхгүй” хэмээв.

 

Иймд уг нийтлэлийг бичсэн сониныг нийгмийн даатгалын байгууллагын ажилчдын ажил хэргийн нэр хүндийг сэргээх, уучлал гуйх, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд учирсан хохирол арилгахыг шаардан шүүхэд хандаад байгаа юм байна.

 

Энэ сарын 13-наас хувьцаагаа арилжаалах боломжтой

 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцаа буюу нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй хувьцааны 30 хувийг Засгийн газар худалдан авахаар болсон. Ингэхдээ зөвхөн иргэд хүссэн тохиолдолд худалдаж авах тухай онцолсон. Энэ талаар мөн мэдээлэл хийлээ.

 

Энэ талаар НХҮЕГ-ын дарга Ц.Туваан “Хувьцаагаа арилжах хүсэлтэй иргэн өөрт ойр өөрийн дурын нэг арилжааны банкыг сонгон иргэний үнэмлэхтэй ирээд маягтыг бөглөж, гарын үсгээ зурж баталгаажуулах юм. Иргэний хийх ажил үндсэндээ ингээд болно. Тус маягт Монгол банкаар дамжин Нийгмийн халамж үйлчилгээний газар мэдээллийг нягтлан тулгаад  Монгол банк, арилжааны банкаар дамжуулан иргэдийн мөнгийг олгох юм. Иргэн өргөдлөө өгснөөс хойш 7 хоногийн дараа иргэний өөрийн дансанд хувьцааны мөнгө орно. 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ гэхээр 300 мянган төгрөгийн хувьцаагаа иргэн өөрөө хүсвэл Засгийн газарт арилжиж болно гэсэн үг юм. 300 мянган төгрөгийн 100 мянгаар 3 хувааж иргэдийн дансанд хийх нөхцөл тавигдсан. Эхэлж хүсэлт гаргасан нь түрүүлж авна. Сүүлд хүсэлт гаргасан нь хувьцаагаа зарах боломжгүй гэх асуудал байхгүй. Бүх иргэнд тэгш олгоно. Мөн хувьцаа үнэд хүрсэн тохиолдолд Засгийн газарт зарсан дүнгээрээ эргүүлэн худалдан авах ч боломжтой. Энэ үйл ажиллагаа Засгийн газраас гарсан журмын дагуу ирэх долоо хоногоос улс орон даяар хэрэгжиж эхлэх юм. Худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажлыг  Засгийн газрын тогтоолоор Сангийн сайд Болорт үүрэг болгосрн байгаа” хэмээв.

 

Улсын хэмжээнд ахмад настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хасаад нийтдээ 1 сая 657 мянган иргэн 1072 хувьцаагаа арилжаагүй байгаа аж. Эдгээр иргэний хэмжээнд Засгийн газарт  хувьцаагаа зарах эрх үүснэ гэж ойлгож болох нь ээ. Түүнчлэн хувьцаагаа баталгаажуулж, нэрийн дансаа нээлгээгүй иргэд ч “Хөрөнгийн бирж” дээр бүртгэлтэй өөрийн дансаар хувьцаагааа арилжаалж болох ажээ.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
irgeddee belen mongo ogoh bolomjtoi gej baigaa muu
2016-06-12
Зочин:
nas barsan hunii huwtsaag ur huuhed n awch bolno bzde
2016-06-11
УУР:
Мөнгөгүй мэдээд ард иргэдээ хуурах гэсэн аргал даа. Энэ мөнгө үйлдвэрээ сайн ажиллуулахаа бодохгүй тэнэг гэхэд тэнэг биш худалч хулгайч гардууд юмуу.
2016-06-11
Unen ug:
Anarhistuud somguuliin omno ard tumniig mon hosgoruulj bainadaa. Edend ul undestei bodson yum yuch baihgui somguuliin omno showu l heregtei.
2016-06-11
Зочин:
Худалч ардчилал нэртэнгүүдэд ахиж үнэмшихгүй. Бараг л диваажин амлаад байхаар нь итгээд саналаа өгчихсөөн өнгөрсөн сонгуулиар. Гэтэл ёстой балладаг юм бна лээ. Бүтээн босголоо гээд л зам зам замыг олон олон ярьж байнаа. Тэр олон зээл бондууд зам болчихсон юм бол үлдсэн ихэнх нь хааччихваа. Оффшорт бгаа юу. Ямар ч их том ходоодтой арлчилал вэ. МАН ын үед нэг км зам та нараас арав дахин хямд тавигддаг байсан биш билүү.
2016-06-10
Зочин:
ЗАРНАА.Мөнгө хэрэгтэй байна.
2016-06-10
Зочин:
Өгвөл бөөнөөр нь өгчихгүй дээ. Банкны зээлээ төлчмөөр л байна.
2016-06-10
Зочин:
KHUWITSAANY UNE USSUN UED ZARSAN KHUWITSAAGAA BUTSAAJI KHUDALDAN AWCH BOLNO GEDEG CHINI IKH SAIN BAINA
2016-06-10
Зочин:
KHUWITSAANY UNE USSUN UED ZARSAN KHUWITSAAGAA BUTSAAJI KHUDALDAN AWCH BOLNO GEDEG CHINI IKH SAIN BAINA
2016-06-10