ИЗНН ХҮН-тэй эвсэх үү

АН-ын дарга З.Энхболд ИЗНН, МҮАН-д нэгдэх урилга хүргүүлээд байгаа. Урилга хүлээн авсан намууд АН-тай нэгдэх санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Тэр дундаа ИЗНН-ын дарга С.Оюун АН-ын урилгыг хүндэтгэж байгаагаа илэрхийлж, гэхдээ намын хурлаараа шийднэ гэж байсан. ИЗНН-ын хурлаар АН-тай нэгдэх асуудлыг хэлэлцэхэд гишүүдийн дийлэнх нь дэмжээгүй, эсэргүүцсэн сурагтай. Цаашлаад ИЗНН-ынхан АН-тай биш ХҮН-тэй эвсэн сонгуульд орохоор болсон бололтой. ХҮН-ын Төв хорооны хуралд ИЗНН-дарга Ц.Ганхуяг оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн нь үүнийг бататгаж буй биз ээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ