“Бодлын хулгайч” монгол киног дэлхийд сурталчилж байна

“Бодлын хулгайч” монгол киног дэлхийд сурталчилж байна

АНУ-ын Лос-Анжелес хотноо зохион байгуулагдаж буй “Asian World Film Festival”-д монгол кино оролцож байна. Энэхүү фестивальд Азийн улсуудаас гуравхан киног урилгаар оролцуулж буйгийн нэг нь Монголын уран сайхны кино "Бодлын хулгайч" аж.

 

Тус кино фестивальд “Бодлын хулгайч” киноны продюсер, жүжигчин Б.Амарсайхан уригдаж, нээлтийн улаан хивсний ёслолд оролцжээ. Нээлтийн ажиллагаанд Америкийн болон Азийн нэрт жүжигчид, найруулагчид, кино шүүмжлэгчид оролцож, уран бүтээлийн халуун яриа өрнүүлжээ. Жүжигчин Б.Амарсайхантай хамт түүнийг Холливүүдэд төлөөлдөг "East West Production"-ы захирал Жейсон Ма тус наадамд оролцож байна.

 

Тэгвэл “Бодлын хулгайч” киноны тасалбар хоёрхон өдрийн хугацаанд зарагдаж, бусад орны бүтээлээс хамгийн их борлуулалттай киногоор тодроод байгаа таатай мэдээг фестивалийг зохион байгуулагчид дуулгасан байна. “Asian World Film Festival” нь найруулагч Садык Шер Ниязийн санаачлагаар Ази, Холливүүдийн кино уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Азийн шилдэг бүтээлүүдийг дэлхийн кино наадамд танилцуулах зорилгоор  анх удаа зохион байгуулагдаж байгаа аж.

 

Тус фестивальд Азийн 50 гаруй улс кино уран бүтээл толилуулахаас 23 нь “Алтан бөмбөрцөг”, Эмми”, “Оскар” зэрэг томоохон наадмын гадаад киноны төрөлд нэр дэвших хэлэлцүүлэгт оролцох эрхтэй болох юм байна. “Asian World Film Festival” тогтсон өдрүүдэд Азийн олон орноос шалгаран ирсэн кино бүтээлүүдийг олон нийтэд танилцуулна. Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа "Бодлын Хулгайч" кино энэ сарын 28, 29-нд нийтийн хүртээл болох аж.

 

"Бодлын хулгайч" уран сайхны кино нь Монголын кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг "Mongolian Academy Awards 2012” наадмаас Шилдэг зохиол, Шилдэг эрэгтэй гол дүр, Шилдэг эмэгтэй туслах дүр, Шилдэг зураглаач, Шилдэг дууны найруулагч гэсэн таван номинацид шалгарч, Гран при шагналыг хүртэж байсан билээ. Мөн “Улаанбаатар кино наадам”-аас 5 категорид шагнал, мөн “Гран-При” шагналыг хүртсэн бол гурван жилд нэг удаа болдог урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах “Гоо марал-2013” наадмаас “Дэлгэцийн урлагийн шилдэг бүтээлд” олгодог дээд шагналыг гардаж байсан.

 

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bold:
TER BODLIIN HULGAICH NI TIIM CH GAIHAAD BH YUM YU CH HIIDEGGUI L DE TER TALAASA MUU L KINO
2015-10-28
yana da mongolchuud mini:
ERUUS YAMARCH UHAANGUI AIMSHIGTAI ARCHAGUI AMITAD BOLJ BNA DA BID YAAD UNENDE BODLIIN HULGAICH KINO BISH TELE ZOHIOMJ SHU DE ZOHIOL NI UNEN MIA KKK YANA DA YANA UMBUUUUUU UUUU KKKKKKK YO YO AMERKD GARNA AIN XAXA
2015-10-28
БИ ОУЮНЫ ХОМСДОЛТОЙ-ЭСВЭЛ ТЭР:
АНУ-ын Лос-Анжелес хотноо зохион байгуулагдаж буй “Asian World Film Festival”-д монгол кино оролцож байна. Энэхүү фестивальд Азийн улсуудаас гуравхан киног урилгаар оролцуулж буйгийн нэг нь Монголын уран сайхны кино Бодлын хулгайч аж. Тус фестивальд Азийн 50 гаруй улс кино уран бүтээл толилуулахаас 23 нь “Алтан бөмбөрцөг”, Эмми”, “Оскар” зэрэг томоохон наадмын гадаад киноны төрөлд нэр дэвших хэлэлцүүлэгт оролцох эрхтэй болох юм байна. “Asian World Film Festival” тогтсон өдрүүдэд Азийн олон орноос шалгаран ирсэн кино бүтээлүүдийг олон нийтэд танилцуулна. Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа Бодлын Хулгайч кино энэ сарын 28, 29-нд нийтийн хүртээл болох аж. ОЙЛОГСОНГҮЙ 3 ХАН УЛС УРИСАН 50 ГАРУЙ ОРНООС 23 Т ЭРХ ӨГНӨ
2015-10-28
Зочин:
Amraa mundag zaluu
2015-10-28
Зочин:
Амраа ёстой мундаг
2015-10-28